Кока кола, Пүүз, Өвлийн түрүүтэй гутал, Гараа дээд талын жижиг кармандаа хийчихээд алхаж яваа залуу, Морины уралдаан, Морь, Айраг, Наадам, Машин, Маяти, Машины дугуй солих хүмүүс, Чернилэн ягаан өнгийн хөнжлийн даавуу, Гар утас дээрхи чиний дугаар, зураг, Морь унасан залуу, Хөзөр, Хуучин амьдарч байсан тэр байшин, Орой харих гээд алхаж явахдаа, Хуруунд зүүж өгсөн бөгж, Мотицикль, Голын хөвөө модны сүүдэр, Хийж өгдөг сайхан амттай хоол, Чиний дургуй аарц, Чиний сонсох дуртай дуулах дуртай тэр дуунууд, Нүдээ анисан ч нээсэн ч харагдах тэр нүд, тэр харц, хамарын үзүүрт үлдчихсэн яаж ч угаагаад арилдаггүй тэр дотно сайхан үнэр, Чихэнд хаанаас ч юм одоо болтол сонсогдох тэр үгс гээд эргэн тойрондох бүх л зүйл чамайг сануулаад байна. Тархин дотор чи тэр чигээрээ орчихоод ямар ч орон зайг тэнд үлдээсэнгүй. Хурдан ирж бодолд тархинд биш гарт мэдрэгдэж нүдэнд харагд хонгор минь.






Яаж ч хичээгээд өглөө сэрэхгүй дуг нойрондоо дугжирч байна. Заримдаа бүр зүүдэндээ босчихсон ажилдаа явжийна гээд төсөөлөн бодож ургууланхан унтаж байгаад гэнэт орондоо сэрж энэ тэр...