ЯНЗАГАХАН : “Биеийн тамир мандтугай” -2 тэмцээний товыг түгээн идэвхжүүлэе

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Эрхэм нөхдийн амар амгаланг айлтгая.

Спорт мандтугай, Биеийн тамир мандтугай,
Спорт мандтугай, Биеийн тамир мандтугай,
Спорт мандтугай, Биеийн тамир мандтугай

гээд 3н удаа хашгираарай блогчдоо.... Энэ бол миний, чиний, бид бүгдийн уриа шүү дээ. За тэгэхээр өнгөрсөн жил ивээн тэтгэлэгтэйгээр бүх блогчидын дунд сагсан бөмбөгийн болон ширээний теннисний тэмцээн зохион байгуулах талаар зарлаж, хуран цуглаж байсан ч давагдашгүй хүчин зүйлийн улмаас арга буюу хойшлогдсон билээ. Заавал зохионоо гэсэн амлалтынхаа дагуу миний бие Блогчидын дундах бооцоот “Биеийн тамир мандтугай ура” -2 спортын тэмцээний товоо дуулгахад таатай байна.

Ингээд товч бөгөөд тодорхой мэдээлэл хүргэе...

ЗОРИЛГО:
Блогчдын чөлөөт цагийг нь зөв идэвхитэй, эрүүл орчинд өнгөрөөх, танилцаж нөхөрлөх, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

АГУУЛГА:
Gogo.mn, Banjig.net, Blogmn.net, Blogspot.com, Blog.mn, Delhii.net гэх мэт блог хөтлөгч нийт блогчид өөрсдийн багаа бүрдүүлэн оролцоно. Нэг блог порталаас хэдэн ч баг бүрдүүлэн оролцож болно. Багийн гишүүд заавал 2оос дээш сар блог бичсэн байх шаардлагатай.

ЗОХИГДОХ АРГА ХЭМЖЭЭ:
- Ширээний теннис

  - Сагсан бөмбөг


гэсэн дээрхи спортын 2 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаараа уралдуулна.

БАГ БҮРЭЛДЭХҮҮН:
-Сагсан бөмбөг
Эрэгтэй, эмэгтэй тус тусдаа баг бүрдүүлж оролцоно.
-Ширээний теннис
Эрэгтэй, Эмэгтэй 2 төрөлд

ХЭЗЭЭ, ХААНА:
- Хан-Уул дүүрэгт байрлах "Орхон" Их сургуулийн спорт зааланд 2010 оны 5-р сарын 08-ны бямба гаригт 11 цагаас эхлэнэ. 10цагт багууд  ирсэн байна уу? 10:30 цагт багууд сугалаагаа сугална.

БООЦОО:
Сагсан бөмбөг эрэгтэй/ эмэгтэй баг - 50000₮
Ширээний теннис эрэгтэй/эмэгтэй -8000₮

ШАГНАЛЫН САН:
Сагсан бөмбөг эрэгтэй/ эмэгтэй
1-р байр: Шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал
2-р байр: Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал
Ширээний теннис эрэгтэй/эмэгтэй
1-р байр: Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал
2-р байр: Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал

БҮРТГЭЛ:
- Сомментээр бүртгэнэ.
-Багийн мэдээллээ руу 5 сарын 5-ны дотор илгээнэ. / Багийн нэр, багийн гишүүний блог хаяг, нэр, нас, хүйс/
-Теннист өрсөлдөх тамирчид мөн адил мэдээллийг ирүүлнэ.

ЖИЧ:
Тэмцээнд оролцогч баг тамирчид, хөгжөөн дэмжигчид Та бүхнийг дор бүрнээ ухамсартай, соёлтойгоор оролцож тэмцээнийг амжилттай зохион байгуулахад туслахыг хүсье.

Хүндэтгэсэн Янзагахан

Блогчидоо идэвхитэй оролцоорой.
start=37 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 87-с 38-87 харуулж байна

null
Янзагахан

Za GoGo-chid min ene buten saind buyu 25nd zaal avahaar bolson shuu. Horoolold bairlah 28-r surguuli deer 16.30 minutad belen baigaarai. Mun busad tanij meddeg bolon bagaa oloogui temtseend oroltsoh huseltei blogchid irj bagaa burduuleerei. Duulaagui negendee duulgaarai

Янзагахан

ЗА оол заал авах цаг нь өөрчлөгдлөө. Энэ бүтэн сайнд буюу 25-ны 13:30 цагт Хорооллын 28-р сургууль дээр цуглана уу. Дуулаагүй мэдээгүй нэгэндээ дуулгаж бэлтгэлээ ахиухан базаацгаая

Үлмэдэхнизм

Wow Ямар гоё вм болох гэж байгаа вм бэ. Ормоор л байна даанч би дараагийн 7 хоногт хөдөө яюах нжу байнаа

крафти

манай баг гөү гөү н2-р баг тэхдээ тэмцээн дээр алийшд

Янзагахан

Үлмэдэх нээрээ хөдөө явж т1дэх гэж байгаам биш биздээ хэхэхэ. Үлдээч...

Batsy (зочин)

Маная гөү гөү-с 4 баг гарсан ч болох л юм байна лээ. Харин хүмүүсийн цаг зав таарахнуу? За тэгээд тэмцээнд оролцох бүх хүмүүстээ амжилт хүсье

Дээс...

банжиг эдрээс орхымуу... сураг чимээ байна уу... бид энд хөөрцөглөөл байдаг нөгөөдүүл нь мэдээгүй яваам бишүүздэй...

Frank

Балиашигчдын багын ахлагчаар үнэ төлбөргүй томилогдоно.

munkh3ul (зочин)

Гоё тэмцээн болно байх даа. Баг бүрдүүлээд оролцохыг бодноо

♥♠RoyaL ♣♦

сагсан бөмбөгийн багт нь зай үлдсэн болов уу ? ойрд тэмцээнд ороогүй юм байх чинь...

♥♠RoyaL ♣♦

Би ормоор байна. Боломжтой бол авах эсэхээн хэлчих хэхэ

Янзагахан

Royal-аа багаа өөрөө олно шүү дээ. Багын гишүүдээ бүрдүүлж байгаа багт орж болно шүү дээ. Бас бэлтгэл дээр ирэх хэрэгтэ

AXIOM

tenist ni bag gej baigaam uu ...dangaaraa yum uu

Янзагахан

Дангаараа шүү дээ

bataa

алаад өгнөө наад тэмцээнд чинь

гэснээс бокс билүү прайд бил үү хэхэхэхэ
банжигаас ямарч бсан нэг баг бүрдүүлээд орноо

Royal (зочин)

тэгээд бэлтгэл нь хэзээ болоод байгаан болдоо ? надад хэл дуулагчих хүн байна уу...

bzulaa (зочин)

Blogger дээр блогтой эмэгтэй хүн байна уу? хамт баг болж оръё. Надад танидаг блогчин байхгүй болохоор баг бүрдүүлэхэд асуудал үүсээд байна.

Koslov (зочин)

ene temtseend ormoor bna... eregtei emegtei niileed bootsoo ni 50 yum bolov uu... joohon todruulaach... bas beltgel, zaland hagas sain odor ntr t ni ochij boloh yum bolov uu?

Янзагахан

Рояалаа чи надад мессенжер айдигаа өгөөд ороод ирвэл би чамд мэдээллийг бол маш шуурхай хүргэнэ нтр хэхэх
БЗулаа блоггер гэж аль блогийг нэрлээд байна. Асуудал буй бол шийдэж болно.
Кослов Эрэгтэй эмэгтэй тус тусдаа баг бүрдүүлж орно. 1 багийн бооцооны мөнгө 50000 шүү дээ. Чи аль блог дээр блог бичдэг вэ. ГөүГөү дээр бичдэг бол бидэнтэй цуг бэлтгэл хийж заал авч багт орж багаа бүрдүүлж болно.

Янзагахан

ГөүГөүчидөө энэ хагас сайн буюу 5 сарын 1-нд 14:30д 19-р хороололд тэмцээн болох "Орхон" их сургууль дээр заал авахаар боллоо. Хүрэлцэн ирж бэлтгэлээ базаана уу. Баг бүрдүүлж хараахан амжаагүй тамирчид багаа бүрдүүлж мэдүүллэгээ өгнө үү.

♥♠RoyaL ♣♦

14,30-аасаа эхлэх юм уу 15,00 эхлэх гээд 30 минутын өмнө нь хэлээд байгааму? найзда үнэн цагаа хэлээрэй... тэгэхгүй бол эрт очоод....

Koslov (зочин)

би blogger.com -ийн блог дээр хөтөлдөг. тэгэхээр цуг зал авч болохгүй юу? хэхэ. Бас багаа бүрдүүлээгүй хүмүүс байна уу???

Болдууш

манайхан яагаад таг бнаа айн????

bzulaa (зочин)

www.blogger.com дээр блогтой. Хэрвээ танидаг хүмүүс байгаа бол надтай холбож өгөөч гэж гуйя

Янзагахан

Кослов, БЗулаа та 2 нэг газар блог бичдын байна шдээ. Нэг баг болооч

Янзагахан

Би бас нэг хүн мэдэхийн байна. Та 2 надад холбогдох утас ч юмуу мэйлээ үлдээгээч

Аниргүй

хагас сайнп яг гурваас авна аа энэ хагас сайн буюу 5 сарын нэгэн гэсэн үг шүү дэй хэрвээ хүсүүл бүтэн сайнд ч бас заал яриад өгөх үү

bzulaa (зочин)

Би эмэгтэй, Кослов эрэгтэй шд. Твиттерт байгаа @yanzagkhan мөн биздээ тээ. Тэгвэл DM явуулъя

Янзагахан

Мөн мөн тэг. Эсвэл одоо пин боксоор явуулж болно

ЗОРИГТ8

хөөе Янзагаа...

Бөөсхөн (зочин)

Wow.. .. ..ямар сайхан сонсогдож байнаа :) .. .. .. баггүй орчуул яах уу.. .. ..бас банжигт блог бичдийш :))

Nyamka (зочин)

Сайхан тэмцээн зохион байгуулах гэж байгаад чинь талархаж байна. Тэгээд олон хүмүүсийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор дараахь ганц нэг санал байна хө.

1. Орхон их сургуулийн заал эрүүл ахуй хийгээд стандартын хувьд яагаад ч тэнцэхгүйм байна лээ шүү. Тоос шороо, заалны хэмжээ, шалны бүрэн бүтэн байдал гээд л....

нэгэнт тэмцээн хийж байгаа тэгээд олон хүн цуглуулж бооцоо энэ тэр хурааж байгаам чинь дажгүй боломжийн заал олж тэмцээнээ хийсэн нь дээр байхаа. Сайн асууж сураглавал гайгүй боломжийн заал олдох л байхаа. Хүмүүсээ бодоод заалаа өөрчлөнө гэдэгт итгэж байна.

2. Өмнөх тэмцээн хийх гэж байгааг чинь харахад тэмцээнийг шүүх тал дээр бас дутагдалтай байсан шүү. Блогчдын дунд тэмцээн зохиож байгаам чинь ач холбогдол өгөөд мэргэжлийн хүнээр шүүлгүүлсэн дээр шүү. Тэгэхгүй хэн дуртай гар шүгэл бариад үлээж болохгүйл байх. За тэгээд том тэмцээн зохиох гэж байгаам чинь энэхүү санал, хүсэлтийг харгалзаж үзээрэй.

Янзагахан

Бөөсхөн баггүй хүмүүс мэр сэр байх шиг л байна шүү олоод холбогдоорой.

Нямка. Би Орхон их сургуулийг заалны хувьд боломжийн гэж бодож байнаа. Чи андуурсан байх шороо тоос босдог заал бишшүү дээ. 2рт шүүгчийн хувьд мэдээж анхаарсан байгаа. Санал хүсэлтээ хуваалцсанд баярлалаа

Бөөсхөн...Банжиг (зочин)

манай банжигынхан аль хэр их байгаан???

Nyamka (зочин)

Тийм зааланд хүмүүс тоглууна гэдэг их хэцүү ш дээ хө. Нэг талын шал нь хуулраад уначихсан, халитарч унаад байсан... бас дэндүү жижигхэн, таазны өндөр гэхэд арай л бишээ...
Хэн нэг хүний болох байх гэж бодож байгаагаар шийдэж болкуул байх. заза өөрөөл мэд!!!

Янзагахан

Бөөсхөн банжигаас эрэгтэй 2 баг оролцох сурагтай байна да. Энэ нямка хүртэл нэг гишүүн нь бололтой.

Нямка би бас ганц хүний саналаар төлөвлөсөнөө өөрчлөөд байж болохгүй биздээ. Нэгэнт зарлачихсан юм чинь өөрчилчихвөл зарим хүмүүс өөрчлөгдсөнг мэдэхгүй өнгөрчих талтай учир дэмий байхаа. Анхнаасаа санал болгох заалаа бэлдээд өгсөн бол болох л байлаа. Чамд тээд санал болгох сул заал байгаа юм уу? Хаана?

bzulaa (зочин)

http://blog.com дээр блогтой хүн байна. blogspot.com дээр баг бүрдэхгүй байгаа юм чинь энэ хүнийг багтаа авч болох уу? Ялгаагүй гадаад блогийнх гэдэг утгаараа.

♥♠RoyaL ♣♦

дахин заал авбал хэлээрэй.. дагаж жаал гүйнээ...

♥♠RoyaL ♣♦

дахин заал авбал хэлээрэй.. дагаж жаал гүйнээ...

Янзагахан

Royal chi bagt orj toglono beltgeltei bgaarai. Chamaig bagt oruulchihsan

Янзагахан

Royal chi bagt orj toglono beltgeltei bgaarai. Chamaig bagt oruulchihsan

bataa

зохион байгуулж байгаад чинь баяр хүргэе хө хэцүү ажил шүү бас

гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг л дээ уг нь тэхдээ заал бол үнэхээр муу заал бна лээ, нуль тоос шороо, шал муутай....

Koslov (зочин)

blogger buyu blogspot Дээр блог хөтөлдөг хүн байна уу ганц хүн хэрэгтэй байна.

arius (зочин)

blogspot deer bishdeg 1 ohin baina uu? 2 baival buur sain baina

♥♠RoyaL ♣♦

өө баярлалаа... янзага. алтан замин байсан ч болно хэхэ

Янзагахан

Тэмцээн тун удахгүй хэдхэн хоногийн дараа болох гэж байна шүү

Dream

Ура Ура Ура гээл суужээя даа. Бэлтгэл нтр сайн байгаа бэз дээ ? Дэмжээ эдмжээ явчий.

Янзагахан

Дрийм чи тоглохгүй юм уу

MeGaN

багт баяр хүргий хэхэ

MeGaN

багт баяр хүргий хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com