ЯНЗАГАХАН : ЯНЗАГА НЬ БАЙНААА УНШЧИХААЧДЭЭ НТР.... ТЭМЦЭЭН БОЛОХ ГАЗАР ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Эрхэм кейбоард нэгт нөхөд бэлтгэл, сургуулалт  их л хийж байгаа биздээ.

Блогчидын дундах бооцоот “Биеийн тамир мандтугай”-2 спортын тэмцээний маань тун удахгүй болох гэж байна.

Өчигдөр буюу 5 сарын 5-нд Багын ахлагч нартай уулзаж техникийн зөвлөгөөн хийлээ.

Gogo.mn, Banjig.net, Blogspot.com-оос багын төлөөлүүд ирсэн бөгөөд тэмцээн уралдааны талаар санал бодлоо солилцож шийдвэрт хүрлээ. Багын ахлагч нарт тэмцээний удирдамжийг өгсөн байгаа.

Одоогоор сагсны тэмцээнд эрэгтэй 6 баг, эмэгтэй 3 баг авхаалж самбаа, хүч оюунаа уралдуулахаар зэхэж байна.

Харин теннисний тэмцээний тамирчдыг эрэгтэй эмэгтэй төрөлд тэмцээн болох өдөр хүртэл бүртгэж байна. Та амжиж бүртгүүлээрэй.

Олонхийн саналаар шагналын сан болон тэмцээн болох газар өөрчлөгдсөн тул та доорхи хаягаар тэмцээн болох газар яг цагтаа ирнэ үү.

ХЭЗЭЭ, ХААНА:

- Баянгол дүүрэг, 3-р хорооллын эцэст байрлах 13-р сургуулийн спорт зааланд 2010 оны 5-р сарын 08-ны бямба гаригт 10цагт  хүрэлцэн ирнэ үү.  Багууд яг цагтаа ирж сугалаагаа сугалана уу? Цаг бол алт шүү

БООЦОО:
Сагсан бөмбөг эрэгтэй/ эмэгтэй баг - 50000₮
Ширээний теннис эрэгтэй/эмэгтэй -8000₮

ШАГНАЛЫН САН:
Сагсан бөмбөг эрэгтэй/ эмэгтэй
1-р байр: Медаль, мөнгөн шагнал
2-р байр: Медаль, мөнгөн шагнал
Ширээний теннис эрэгтэй/эмэгтэй
1-р байр: Медаль, мөнгөн шагнал
2-р байр: Медаль, мөнгөн шагнал

АНХААРУУЛГА, САНАМЖ:
1. Тэмцээнд оролцогч баг тамирчид ЯГ ЦАГТАА /10:00/ ИРЖ бусдыгаа хүндэтгэн тэмцээндээ идэвхи, санаачлагатай оролцохыг хүсье.

2. Тэмцээнд оролцогч баг тамирчид, хөгжөөн дэмжигчид Та бүхнийг дор бүрнээ ухамсартай, соёлтойгоор оролцож тэмцээнийг амжилттай зохион байгуулахад туслахыг хүсье.

3. Дахиад хэлий... Ганц л зүйлийг маш ихээр хүсэж байна. Та бүхэн ЦАГ-таа ирнэ үү. Цаг цаг цаг цаг цаг бол  бид бүхнээс урсан гарах алт, мөнгө шүү дээ

Хүндэтгэсэн Янзагахан

Та бүхэнд амжилт хүсье.
start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
төгөө (зочин)

бүгдэнд нь амжилт....

Эрка (зочин)

За цагаа баринаа
Харин цагтаа эхлээрэй

♥♠RoyaL ♣♦

Бүгдэд нь амжилт хүсье...

angelic_universe (зочин)

za tegey eeeeeeeeeeeeeeeeeee

oolhonoo

bugdend ni amjilt husey Goy zuil zohioj baigaam baina daaa

ЗОРИГТ8

надтай халз тээнэс тоглох хампаан байна уу.. ай... шууд 8000 төгрөгөөр... ай... бардам хуснаа ер нь...

oolhonoo

bugdend ni amjilt husey Goy zuil zohioj baigaam baina daaa

SinГ©ad O'Connor

би онгод ороод дээрээс нойр гайгүй бол очиж үзнээ :p

ойрд амралтын өглөөгүүр ерөөсөө унтаагүй гэснээс гоя залуу ирэх болуу та минь ээ ккк харж нүдээн хужирлий

крафти

амжилттай тоглий доо

Янзагахан

БҮГДЭД НЬ АМЖИЛТ ХҮСЭЕ

XaPXyH (зочин)

bi buur 2,3 udaa unshlaa shuuu! kk

Цоомоо

цаг цаг цаг цаг цаг цаг цаг

Zeusy (зочин)

Яг цагтаа очин болзсон газараа очиход
"Уучлаарай 13р сургууль дээр тэмцээн болохоор болсон" гэсэн бичиг байлаа
Болох гэж байсан байна шд. хүмүүсээ Орхон дээр биш 13 дээр юм байна шүү. Цагтаа ирцгээгээрэй

Цэнхэр нүдэн

Үзмээр л байлаа.даанч яаг ажилын цаг эхэлэхэд юм байна,Оролцож байгаа хүмсүүдэд амжилт хүсье

Иргэн Балбар

даан ч ажилтай. сайхан наадацгаагаарай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com