ЯНЗАГАХАН : Бас нэгэн санаа хэ хэ хэ

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Бас нэгэн санаа хэ хэ хэ

За өнгөрсөн хагас сайн буюу 8-нд тэмцээн сайхан болж өнгөрсөөн. Сэтгэл тааламжтай байна. Зохион байгуулсан тэмцээнд минь итгэл зүтгэл, идэвхи санаачлага гарган оролцсон нийт тамирчид баярлалаа. Хөгжөөн дэмжин бусдыгаа урамшуулахаар ирсэн хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа. Үйл ажиллагаа явуулахад тусласан бүх хүмүүстэй баярлалаа. За тээд багууд их өрсөлдөөнтэй маргаантай сайхан уралдсөөн. Цаашид өшөө их туслаж дэмжиж байгаарай блогчидоо...

 Тээд би нэг дахиад ийм санал гаргамаар байна лдаа. Би гэдэг амьтан чинь Монгол орноо тойрч сайхан сайхан хүмүүсийн очоод байдаг газруудад очиж үзээгүй хүн шүү дээ. Тээд туйлын ихээр очиж үзэхийг хүсэж явдагийн... Зүгээр сууж чаддаггүймда... Бүгдээрээ санаа сэтгэл нэгдэн, цаг зав, ажил, амьдралаа цэгцлээд Энергийн төв, Шамбалын оронд очиж үзэе лдаа. Замдаа Хамрийн хийд, Хүслийн хар уул, Мээм хад гэх мэт зөндөө гоё гоё юм үзэж хараяаа...  Ирж очих нийтдээ 1150км байдаг гэсэн. Би машинаар явбал илүү гоё сонирхолтой байх гэж бодоод байна лдаа. Бүгдээрээ автобус хөлслөөл аваад явая. Тэгж явахаад хоолтойгоо нэг хүнээс ойролцоогоо 40000₮ гардаг гэсэн. Ярилцаж байгаад өдөрөө товлоё. Дэмжиж байгаа нь сэтгэгдлээр сэтгэлээ хуваалцааж хө... Яг явна биз хэ хэ хэ...


start=1 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 51-с 2-51 харуулж байна

null
Мауз

машинаар явахад зам нь их муухай гэсэн. вагоноор явсан ч ууг нь зүгээр шт. өдөр хөдлөөд шөнө 1 нтр гээд очиж байсан санагджийн. тэхдээ вагоноор гэхээр 5дахад л гарахгүй бол болдгүйм байна лээ.

Янзагахан

Машинаар 5дахад ажилаа тараад 19 цаг гээд замдаа гаръя. Тээд ер нь бүтэн сайндаа үдээш хойш ирэхээр төлөвлөөд....

Сэгсгэр Сэрээ-Анааш

Найзаа энд нэг ийм юм байна аа чиний энэ аялалтай холбоотой.
http://golden-eight.blog.banjig.net/post.php?post_id=422090
эдэнтэй холбогдвол болох байх шүү

Нэг_хүү

яаая дэмжиж байна гэхдээ 6 сар гаргаад биз дээ

Joe.

ажил л хэцүү байна яахуу хэдэн хоног болох бол оо

Доктор

Вагон нь дээр байхоо. мөн зөвхөн гого-чуудаараа явах горимын санал дэвшүүлж байна. 5 дахь өдөр гараад 6 дахь өдрөө бараг ирчихэнэ байх.

Frank

Энэ нээрээ гандан буурахгүй бүсгүй шүү.
Чамайг мэддэг болоод тун удаагүй байгаа ч надад тун их сэтгэгдэл төрүүлж байна.

Би ч дэмжээд явчихна. Цагаа тулахаар өөр ажил давхцаж өнгөрсөн Спортын тэмцээн дээр очиж чадаагүй шиг юм болохгүй л бол сайхан санаа байна.

Hi Dalai

Сайхан санал байна. би аль багадаа л нэг говь алтай явж байсан. хэд хоног явах бол яавчмаар л байна шүү

Hi Dalai

цэцэг навч дэлгэрээр ч юмуу дэлгэрсэн хойно сайхан байхаа

Янзагахан

Өө тээд олныхоо саналаар аль хямд зардлаар өдөр судараа тохироол явая. Дийлэнх нь машин уу? воган уу? 5сардаа юу 6 сард уу?

5 дахын орой яваад хагас сайнд ч юмуу бүтэн сайнд ирсэн ч болохын.. Тайван яваад тиймээ

Янзагахан

Хамрын хийдэд доорхи газруудад зайлшгүй зан үйлүүдийг үйлддэг. Үүнд:
1. Мөөм овоо
2. Шамбалын оронруу явах зам
3. Энхтайваны хонх
4. Шамбалын орон
5. Хилэнцийг арилгах Алтан хаалга
6. Бирдийн ходоод
7. Сэржим өргөх талбай
8. Суварга
9. Алтан гавал овоо
10. Бясалгалын агуй
11. Эхийн умай
12. Ноён хутагтын сэнтий
13. Хүслийн уул гэсэн дээрх дарааллаар зан үйлийг гүйцэтгэдэг юм гэнээ

Ицми (зочин)

бишээ бүх зардал нь нийлээд 80 мянга болжийсын. одоо хэд болсныг мэдкү байна. тэр чинь хоёр жилийн өмнө шд

Оранж

хэрвээ миний ажил болуул заавал явнаа ... далимд нь очиж үзээгүй хамаатныдаа очно.

Янзагахан

Одоо хүмүүс 40 мянгаар яваадына гэнээ цаана чинь

Нэг_хүү

6 сард машинаар явсан нь дээр байх. цэцэг ногоо дэлгэрээл сайхан болсон байна

SJoker (зочин)

Сайхан санаа байна. Хэрэв 5 сард явбал үзэж харах юм байхгүй бөөн шаргалтсан газар.

Харин 6 сарын сүүлээр явбал ядаж л агаар нь ч гэсэн, цэцэг ургасан байдал гэх мэт илүү тааламжтай байх болвуу гэж бодож байна.

Энэ 7 хоногийн хагас бүтэнсайн гэвэл орой өглөөдөө нэлээн хүйтэндээ

Унааны хувьд ийм зайтай газарт өөрсдийн машин байсан нь дээр байхаа

дурлагч

Вагоноор явбал, машинаар явбал гээд зардал хэр их гархын тооцоолж байгаад явсан нь дээр. Би ерн чамд саналаа угн хэлээл байгаашд гэсс. ккк

Premium Пэчка

Боовон чулуу гэж байдын ш дээ. бас замд.

MC Аав

явбал зуны дэлгэр цагт л дээр байх.

batmond (зочин)

гоё санаа байна. ажил гайгүу бол цуг явмаар санагдчихлаа. Автобусаар явбал ирж буцах гээл удах байх гэж 3.4 хоног болох байхаа. эндээс чойр хүртэл засмал замаар явбал 4 цаг болох байх чойроос Сайншанд хүртэл шороон замтай нилээн дэржигнүүртэй 2-3 цаг болох байх, Сайншандаас Хамарын хийд хүртэл 20 км зайтай. Олуулаа бол замдаа хөгжилтэй гоё явах байхаа.Янзагаа явахаар бол намайг бүртгэчихээрээ. Шинэ жилд орж чадаагүй одоо энэ аялалд явнаа.

Sol@ce

энергийн төв энергийн төв гээл байдаг тийшээ нь нэг оччхийнсан. истоо гоё санаа байна, дэмжээд дэмжээд сайхан амарцгаагаад юм үзээд агаар салхинд гарцгаагаад энергээ их цуглуулаад ирээрэй манайхаан кк

AEЯO

Вагон нь зүээр бишүү 6 сард

Мауз

6 сард явсан нь зүгээр байх. вагоноор явахаар гол асуудал очсон хойноо цаад газрууд руугаа явахын тулд машин хөлслөх хэрэгтэй болно. тэр нь жоохон асуудалтай. тэрнээс вагон зүгээрдээ.

Янзагахан

Би бодохдоо ажил энэ тэрээ зохицуулаад 5 сарын 28-нд явая гэж бодоод байна. Машинаар явахуу вагоноор явахуу гэдгийг зардал, аюулгүй байдал, энэ тэр гээд бусад зүйлийг харгалзан үзэж байгаад шийдэе гэсэн санаа байна.

Хүмүүсээ 5 сарын сүүлээр явая... Дулаараад гоё л болж байна шдээ

Янзагахан

Би хувьдаа машинаар явсан нь дээр л гэж бодож байгаа шүү

Турьхан (зочин)

6сард явбал гоё ш тэ. одоо хүйтэн сэрүүн, өвс ургамал ч байхгүй, голын ус хүйтэн гээл ккк. зав гарвал явна

Дээс...

явуул явна.

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

чадышд...

♥♠RoyaL ♣♦

одоо очуул сакуура харах л байх, машинаар явбал хэцүү шдэ... вагон нь дээр...

Янзагахан

Эндээс воганаар очлоо. Цаашаа явахад машин хөлслөнө. Тэр нь тээд үнэ хөлс нь хэд байдын? Бас замдаа олон газруудаар орно. Тэгж тэр машинтай явж болохымуу

Gorgeous

6 сар гаргаал явсан нь дээр байхдаа 5дхыхаа орой гараад 6дахдаа ирүүл би явна шүү тэхгүй бол ажил гэж эмзэг юм байнаа. Бас машин нтр гэжахаар тэр автобусаа хөлслөөд явийл даа тасарч суухгүй бүгдийн харий кк.Вагоноор бол зөвхөн унааных нь хөлс нь 50 болдог гэж байна даа дөнгөж сая нэг анд маан явчаад ирсэн тэгж байна. Ёооё айр худан амжуулсан уу кк

Gorgeous

нээрээ яг зун ид үедээ болохоор айр халаад эмзэг гэжийн ирэх долоо хоногийн амралтаар явуул яг болно гэнэ дээ

SinГ©ad O'Connor

Явах хүмүүст та нарыг харнаа гээд амжилт хүсч байна би. бон бон бон

~Freedom writer~

Гоёымөө.....Хэхэ....Та энийгээ зун төлөвлөхгүй биз???

Янзагахан

Зун говь руу чинь аймар халий шүү дээ. Угаасаа бүгд нэг автобусанд сууж л явна шүү дээ. Хүмүүс тэгж л яваад байна шдээ. Би 28н бол яг гоё байна гэж бодоод байна. Тэр сакура энэ тэрийг нь бас харчихая лдаа... 5 сарын 28 нд автобусаар явая залуусаа

♥♠RoyaL ♣♦

вагоноос буунгуут төрөл бүрийн машин байдаг. 5000 билүү 10000 л гэж байгаа..нэг хүний

дурлагч

Автобусаар 28-нд явхын дэмжиж байна.

Дээс...

алхаад явий яшиг зүгээр... гэснээс 28 ныг дэмжсүү.

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

"АЛ"хаад явахыг дэмжиж байна...
Тэхдээ хавар говьруу явна гэдэг чдээ...
Нүд ЭЛС болох вы дээ.

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Говьд хүн болсоноос Хангайд буг бол гэдийншдээ...

Gorgeous

Royal- tegeed vagonoos yavahad 10n heden myanga buugaad arvan hed niileed 20h hed tegeed 50 orchim bolodg gjelee
Yanzaga-28nd yavah uu? neeree
@@riih deeree yum shig bichchlee sorry kk

RainBow

Сайхан аялаад зугаатай яваад ирээрэй

Хилийн цэргийн Онигор нүдэн

за тэхээр ийм байнаа хүмүүсээ, иб нь дорноговийхшдээ, гэхдэ тэнд очиж үзэгүй. тийшээ байшдэ, машинар явул эндээс чойр хүртэл 200км мянганы замаар явна,тээд цаашаа шороон замаар шороотой хутгалдаал давхиж өгнөдөө, вагон бол багахангай өнгөрөөл нөө ээмэр шороо.ер нь юугаар ч явсан очоод буухдаа сав саарал юм буунадаа, гэхдэ явкжаа хүмүүст зөвлөхөд машинаар явуул сонирхолтой бас таавараа шдээ, бас 4-5 хоногийн завтай байвул их тухтай байх байхаадаа.

Болдууш

Тэнд очиж үзэх туйлын мөрөөдөлтэй учир заавал явна. 6 сарын сүүл хавьцаа зүгээр байх гэж боджийно. Аа тэр галт тэрэг, машин 2 бол тээд явж үзсэн хүмүүс нь туршлагаараа шийдэх байх гэж боджийно. Би 6 сарын дундуур Өмнөговь руу, Оюутолгой, Тавантолгойгоор бөөн ажлаар явахым байна лээ. тэрэнтэй л бүү давхцаасай гэж бурхандаа залбирч байя.

Joe.

5 сарын 28 нд явий лд аа автобусаар бол наисс байнаа гүүээмөн сайхнаа

Энэрэл (зочин)

машинаар орой эндээс гараад үүрээр шахуу очиж байсын байна. нил шороонд дарагддын бас элс. сайхан саарал юм болдышд. 1 хүний 38 мянга билүү гаргаад асиа гээд жижиг атуус хөлслөөд 25уул, 6уулаа жилийн өмнө явж байсын. одоо ингэж багаар төсөвлөж явах хэцүү болсон байхөө

*jojo* (зочин)

huuh ta nar chin harin ai. aytaihan garuud bnuu gui yu. tgd yag tsag dree ywah hun bnuu eswel ta nar bi biynee sain tanidag humuus yumuu

Dream

Зардалаа хэмнэе гэвэл атусдсан нь дээр. Тухтай, цагт баригдалгүй явъя гэвэл шаминаар явсан нь дээр. Цаг байгаад мөнгө байвал вогондсон нь дээр.

Эхлээд хүмүүсээ бүртгээд тэр хүмүүсээсээ санал авку юу дөө. Холын замд түүртэж ядрахгүй бол атус нь дээр байдымлээ. Зохион байгуулж байгаа хүнд амар шд. шаминаар явбал цаг их хэмнэж амарж, зугаалж юм үзэж харахад их нэмэртэй. Гол нь нэгнээсээ хоцорж түрүүлж явку гоё з.б-лттай явбал гоё ш д. Тэгээд нэг нь ч гсн GPS авч явбал их хэрэг болох байх.

5 дах өдөр өглөө гараад шөнө л очих байх даа. Тэхээр бүтэн сайны шөнө ирнэ гэж бодоход үндсэн таргэт-аа биелүүлэх цаг нь хагас сайн өдөр тэр чигтээ байхгүй бол амжку л бол уу. Явдалдаа түүртэж ядрахгүй л байх хэрэгтэй. Шамин, атусааныхаа эрэг шургыг андахгүй мэддэг хүнтэй явбал бас гэнэтийн асуудал тохиолдоход цаг алдахгүй амар л байдиймлээ. Ямарчайсан сайн з.б-лаад гоё яваад ирээрэй.

крафти

сайхан санаа байна шүү 6сард явах нь дээр байхаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com