ЯНЗАГАХАН : ЧИНИЙ ДУРААР ЧИНИЙ ХҮСЛЭЭР ЧИНИЙ ХЭЛСЭНЭЭР ЧАМД ТААЛАГДАХ ГЭЖ БИ АМЬДАРЧ БАЙГАА ЮМ БИШ....

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Чөтгөр ав гэж.. Би ер нь хэн нэгэнд таалагдах гэж, хүн болгоны ая талыг харж явах ёстой юу. Надад юу тааламжтай байна, тухайн үед ямар байгаагаа, яамаар байгаагаа, юу гэж хэлэхийг хүссэнээ тэр хэн нэг хүнд нь хамаагүй хэлж болохоо байцан хорвоо юмуу. Би урьд нь ямар байсан гэж...

Өө сэвгүй өндөг шиг сайхан ааштай, инээгээд л явжийдаг, даруухан зантай, хүний гуйсанг окей давая гээд л, таалагдахгүй байсан ч чимээгүй өнгөрдөг хэлгүй хүн байсан юм байна лдаа.... Би тээд ямар байсан гэж.... Би яаж өөрчлөгдсөн гэж.... Танигдахгүй байна уу... Хүний бие махбодь өөрчлөгдөн хувьсаж байдаг шиг зан төрх маань өөрчлөгдөө л биз... Юунаас, хэнээс, яагаад, ямар учраас гээд тодорхой шалтгааны улмаас юмс өөрчлөгдөж л байдаг биздээ...Тэр шалтгаан нь бас чамд хамаатай юу...

Надаас бусад хэн ч намайг мэдэхгүй, намайг бүрэн дүүрэн танихгүй, намайг хэнч хэдийд нэг шийдэлд хүрж ойлгож чадахгүй.. Мэдэж, таниж, ойлгох ч шаардлагагүй...

Би чамд таалагдах албагүй, Би чамайг таалах ч албайгүй, Би заавал чинийх байх ч албагүй, Би заавал утгатай юм бичих албагүй, Би заавал яруу найрагч, суутан, зохиолч өөр юу байдын тэр хүн чинь байх албагүй. Би өөрөө би -дээ сэтгэл ханамжтай байхад чиний юу гэж хэлэх чинь огтийн хамаагүй... Би хаа ч хэлнэ. Хэлэх үг минь хэн нэгний дур, дургүйцлийг хүргэх эсэх нь хамаагүй хэлмээр санагдвал хэлж л таараа.... Дургүй байвал чи унших ч хэрэггүй, Таалагдахгүй бол харьцахаа болих эрх чамд байгаа... Чиний бялдуучлал надад хэрэггүй...

Би чам шиг бусдад би зовлонгоо тоочиж уйлахгүй, бусдын араас хутга шааж амьдрахгүй, бусдыг далдуур муулж өөрт нь наалинхайтахгүй, бусдад сайхан харагдах гэж жүжиг тавихгүй... Би ямар ертөнцийн төв биш Гэхдээ би би байхад л надад хангалттай. Хамгийн гол нь Би чамд таалагдах гэж хорвоогийн тоос хөдөлгөж яваа юм биш...

Намайг уурлаж байна гэж бодоо юу ҮГҮЙ харин ч баяртай байна. Чам шиг бэртэгчин биш болохоороо, хэлэх үгээ хэлж чадаж байгаа болохоороо, хэн нэгний урд жүжиг тавьдаггүй болохоороо ИНЭЭМСЭГЛЭЖ байна...

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
ИНТООР (зочин)

энэ бичлэг надаа зориулсан байна би зүгээрл бодлоо хэлсэн эд нар надад дургүй би час эднууст дургүй гэж хэлээгүйшдэ би та нарын бүгдий чинь бичлэгийг уншдаг чааг ч бас уншдаг ммм мэдкүэ хэлэх зүйл олдкү бн нааг арайл гэтрүүлжэ

Янзагахан

ХА ХА ХА ХА ЧИ ӨӨӨШ ТЭНЭГЭЭ ӨӨРИЙГӨӨ ЕРТӨНЦИЙН ТӨВ ГЭЖ БОДОО ЮУ ХА ХА ХА ХА ЧИНИЙ НЭР БОЛООД, ТАЛААР ЭНД ЮУ Ч АЛГА.... ЧАМД БИШ ӨӨР ХҮМҮҮСТ ЗОРИУЛАГДСАН НИЙТЛЭЛ.

ЁСТОЙ БҮР ЭЛЭГЭЭ ГАРГАЖ ИРЭЭД СОЙЗОДМООР БОЛГОДОГ БАЙНА ШДЭЭ ХЭ ХЭ ХЭ ХЭ

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

хөөх ажил таржийхад юун ууртайн... би ажил тарахлаар инээд хүрээд байдын. Миний найз тайвшир ... гоё зүйлийг нь олж харалдаа...

Undriga (зочин)

...Ямар ч л байсан сээгий үлдээе дээ. Хэлэх үг, зөвлөх зөвлөгөө олдохгүй байна.

Simple

Ширүүүүүн байна дөөөө... :p. Байгаагаараа, баггү хүн юм биз дээ :)

САНАСААР

шүтээн бурхан болгон алтан байх албагүй
шүлэг найраг бүхэн тайзных байх хэрэггүй
санасаар заавал гэгээн байх утга үгүй
сартай шөнө болзох албагүй ...

Gorgeous

ёооооё ингэж бас ууралдаг байсымуу

RainBow

өөрийнхөөрөө байх нь хамгийн нандин. Яагаад? Чи дахин давтагдахгүй болохоор...=]

Аз жаргалын хатан Алиса (зочин)

ХАХА ИНТООР АЙР ЭМЗЭГЛЭВ...........

Аймааар иртэй хутга

би яг энэ үгнүүдий чинь зээлж аваад Сүүгий гээд охинд зориулчий. Энэ завшааныг ашиглаад Сүүгийдээ энэ өдрийн мэндийг хүргээд дээрх үгнүүдийг зориулчий. Ардаас минь бөгсий минь ухах бүрд надад кайптай байдаг шүү. Чи хол явахгүй ээ гэхдээ амжилт хүсий. Заа сорри Янзагахаан бичлэгийг чинь уншсан сэтгэл хөдлөөд

ЭЭЛЭРЭГ (зочин)

угаасаа бид ямар доллар биш дээ юу гэж хүн болгонд таалагдах ёстой гэж... олон хүмүүсийг хамааруулсан бээгий бололтой хммм

ankhmaa (зочин)

yag zuw .zaawal hen 1nd taalagdah alba uu
taalwal taal taalahgvi bol zail shdee
bag zvvj yawsnaas busdin umnu baigaagaaraa l bhad bolooshdee.yanzaghan bi chamaig demjij baina.busdad taalagdah gej undur usgiit deer huluu zowoohoo bolih uu daa .erh chuluug medreed pvvzteigee gvij yawah hamgiin saihan .zaluus aa ! zvgeer l baigaagaaraa l amidarahad l goy shdee.Jvjig toglosoor yadarch bgaa hvmvvs ee odoo amar doo .hushig haagdsan gj bod kkkk

asdf (зочин)

Xuuxdee end tend xayad chi ch dee.

Yawj irliizxenee xeremxenees aw

Aero (зочин)

Хахахаха энэ Интоор т1ийг хардаа :))

ИНТООР (зочин)

аерогуай та хүний сээгийг мушгиж байхаар өөрийгөө мэдэж явбал баравуу юу ч мэдэхгүй байж бүү илүү амал миний тэнэг бнуу мангар бнуу та хоярт хамаагүй хэрэг

Aero (зочин)

За би чимээгүй суужээёооо :|

Зочин

Чөтгөр ав гэж би бэртэгчин этр Чи надаас шал өөр хүн юм байна этр ккк угнь дээрээс нь уншаал зөв зөв би бас гээд явжийтал тэр чинь бэртэгчин биш хүний чанар юм байна кк Игор Крутой Печальнити Ангел Сад Ангел

ЗОРИГТ8

янзага л бол янзага... 21-р зууны янзага яг мөн

Янзагахан

Хэ хэ хэ хүмүүсийн сэтгэгдлийг уншаад зарим дээр нь инээв хэ хэхэ.

Амьд амьтан байна бас аливаа юманд хариу үйлдэл хийнээ хийнэ. Тээд ер нь өөрийнхөөрөө байх л сайхан шдээ...

Тэр хүүхдээ энэ тэнд хаяад гэнэ үү. Янзага төрсөн гэж сонсоогүй л юм байна. Янзага төрдиймуу??? сонин л юм даа тэр чинь нялх юм байгаам шдээ уг нь...

Эцсийн эцэст Зоригтын хэлсэнээр Янзага л бол Янзага шүү дээ

Premium Пэчка

Чи чинь яачив аа.
үг хэлэх завдал өгөхгүй юм.
би үг хэлмээр байна шд.

Янзагахан

Pechka teed heleech dee sonsoy. Odoo zavdal ogoy

Premium Пэчка

2уулаа бүхнийг мартая
i love you

Premium Пэчка

шинээр эхэлий гэж хэлэх гээ байнааа

Янзагахан

Pechka hehehehe

болор

бид энэ орчлонгийн дээд төрөлтөн хүн билээ л... бид энэ ертөнцийн чимэг билээ л...бидний алган дээр дэлхий эргэж... бидний хаалган дээрээс хүмүүс буцаж бас ирдэг билээ л...бид хэн нэгний төлөө амьдраагүй мэт боловч бидэнгүйгээр,янзагхан чамгүйгээр дэлхий эргэхээ больчих ч юм билүү хэн мэдлээ...тийм болхоор хэн нэг хүнд таалагдах гэж /магадгүй ээждээ ч юмуу/ мэрийж хичээж явах сайхаан. Чамайг би жаахан бухимдалтай бичжээ гэж бодож байна.

Premium Пэчка

gej heleh hun oldono gaigui

Янзагахан

Олдноо олдоно итгэлтэй байна хэхэхэ

Egel (зочин)

Yums bui baidaldaa hamgiyn gayhamshigtay gej hen ch bilee hezee ch bilee helsiyn bn lee sh te. Ug bol ug gehdee uildel zaaval tuuntey ijil baidaggui n haramsmaar. Gehdee tuilshral hend ch hereggui gedgiyg l davtmaar bn da

oogii (зочин)

Estoi sadarlasan bna daa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com