ЯНЗАГАХАН : Биеэнд чинь хорогдсон ад чөтгөр бололтой би...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Биеэнд чинь хорогдсон ад чөтгөр бололтой би...

Яагаад гэдгийг би өөрөө ч мэдэхгүй байна. Гэхдээ зэвүү, дургүй зэрэг хүрээд гомдолтой санагдаад байхын... Сайхан тоглолт үзчихээд хамаг сайхан дээрээ тавьчихаад гарч ирж байхад тэр хүнтэй тэгээд зогсож байхад нь таарна чинээ огтхон ч бодсонгүй. Чанх урдаас нь гарч ирсэн би зог тусан цочихдоо замаа буруулсан. Гэхдээ л бид хэн хэнээ таниж харсан ч чи нүдэн дээр минь түүнийгээ тэврэн үнсэж, гараас нь хөтлөөд инээмсэглэж байгааг чинь хараад инээд ч хүрэх шиг... зэвүүцэл төрөх шиг... Яагаад ийм сэтгэгдэл төрөөд байгаагаа би өөрөө ч мэдэхгүй байна... Нэгэн үе ...... болох дөхсөн холбоотой байсан байж хэдхэн хоногийн дотор танихаа байчихна гэж санаагүй болоод л тэр биз... Хажуугаар минь танихгүй царайлан зөрж, урд гарчихаад хөтлөлцөөд алхаад байхад чинь ямар их дургүй хүрсэн вээ... Араас чинь хараал алхаад байлаа өөр би хаачих вэ дээ. Уг нь тэр хэсгийг ор тас мартчихмаар байхын. Нүдэнд байн байн харагдаад дургүй хүргээд байгаа болохоор ядаж энд бичиж сэтгэлээ онгойлгох гэсийн...

Бухидаж уурлан зэвүүцэх эрх бол надад байхгүйгээ мэдээд л байна. Мөн чанар нь бид яг л ижилхэн байсан хэрнээ яагаад би бурууг чамд л өгч дургүйцэн зэвүүцээд байгаан бол оо... Хайр байгаагүйээ зүгээр л минийх биш болсон болохоор чинь харамлах сэтгэл л төрөөд байна. Надад байхгүй үнэтэй зүйл... Надад байх үнэтэй зүйлээс илүү санагддаг болоод Харамсал  төрөөд байх шиг.... Зүгээр л ингээд дуусчихсан болохоор харамсалтай санагдаад.. Биеэнд чинь хорогдсон ад чөтгөр бололтой би...


start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
Хүслэн (зочин)

нүдэнд харагдчлаа байна санаа алдаад гарав

Энэрэл (зочин)

балайен, хажуугаар нь утас чинь дуугараагүй ч утсаараа ярьжаам шиг дүр үзүүлээд тас тас инээгээд гунхаад л гарах хэрэгтэй байсымдаа гээлүү ккк

крафти

хайн гэцүү юмаа даа

SinГ©ad O'Connor

цн цн цн харамсалтай мэдрэмж

гэснээс балет гоя уу

Янзагахан

Балет бол тасархай шүү дээ. Балет гоё байсан

gogo-n matar (зочин)

Gogo-n matruud ingeed bulaigaa delgeed yavdag shte

Солиорсон Гүнтэн. (зочин)

taiwshirdaa

Янзагахан

Гого-н матараа өөрийгөө хичээ

Лорд би тайван байнааа

Дуугүйхэн дүнсийх Азжаргал (зочин)

энэ хэрцгий хэрэмийг дээ хүн гуниглаж байхад цн цн цн гэнэ ээ хэхэ

Premium Пэчка

нэг сайн архи уу тэгээл дахиад тийм өөрт байгаагаас байхгүй нь үнэтэй мэт сэтгэгдэл төрхөө болино

Оранж

тийм үе тааруул би лав боож үхэх байхаа......... хммм

SinГ©ad O'Connor

би даган гунигласнаас цаашгүй цн цн цн

SinГ©ad O'Connor

би даган гунигласнаас цаашгүй цн цн цн

Янзагахан

Печка тэрийг уусан уугаагүй сэтгэлийг би өөрөө л удирдана шүү дээ.

Оранж боож үхэх зүйл болоогүй байхад юун айхтарын.. Энэ бол түрхэн зуурын сэтгэл хөдлөл шүү дээ. Би хүнд хэцүү байгаагаа харуулах дургүй. Тийм болохоор доторхоо гадагшуулах гэж л бичсийн...

Che.

Хайр биш бол хүний дотоод хүсэл шунаглал гэдэг ч бас л хэцүү шүү дээ. Бүх зүйлийг боломжтой гэж хүлээж авдаг атал юунд ингэж бухимдана вэ.

Peta

Би байсан бол бас утсаараа ярьж байгаан болоод яваад өгнөө,тоосон шинжгүй л яваад өгнө дөө

Нэг_хүү

odoo yaay gehev heseg hugatsaanii daraa teriig bodood ineed chin hureh biz ntr

Янзагахан

Чээгий харин тиймээ энэ хүний шунал уу

Камилла юун тэр утас энэ тэр бодох шууд шоконд орцымаа

Нэг хүү харин тэгэх л байхдаа

ЭЭЛЭРЭГ (зочин)

хммм завкарсан юм болж дээ.. утсаа аваал худлаа үнэн яриад явах нь ямар ч бандалтанд балиар гоя зохидышд хэхэ...

SinГ©ad O'Connor

наадах чинь утсаа авахгүй боломжгүй хажуудаа хүнтэй явжийсымаа эдр гээд ккк

Янзагахан

Эцсийн эцэст би тэр хүнийг тоолгүй хажуугаар нь зөрж гараад цааш алхсан юм. Гэтэл тэд хажуугаар хөтлөлцөн гарж урд алхах болсон юм. Ийм л байна. Би бантсандаа араас нь алхсаар л байсан

≡ Панда ≡

Албаар урд чинь гарч алхсан байна шд

ЗОРИГТ8

Нүд орой дээр гарав...

Янзагахан

Панда би харин бас тэгж бодсон лдоо. Одоо тээд яахав...

Зоригт тэр жижигхэн нүд одоо яаж байгаа балай хог вээ. Буцааж хий...

Солиорсон Гүнтэн. (зочин)

чи харин өөрөөс нь илүү залуу дагуулаад алхаач хө.

Янзагахан

Зоригтоо ингэхэд нүд юуны орой дээр гарав???

Янзагахан

Лорд хэхэхэ хамт нэг сайхан залуу байсан шдээ нтр

Солиорсон Гүнтэн. (зочин)

өө тиймүү... чи надаа yahoo хаягаа өгөөч. олны танил од блогчидтой харьцах санаатай. эсүүл Amaraa_gmnz@yahoo.com гээд нэмчихээч хө

Янзагахан

Lord нэмчеээ. Би тийм од мод бишээ. Зүгээр энгийн нэгэн Янзага юм шүү дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com