ЯНЗАГАХАН : Уучлаарай бүх юм дууссан хонгор минь....

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Уучлаарай бүх юм дууссан хонгор минь....

Утас дугарч мсж иржээ.
Залуу мсж: найз нь ирчлээ гараад ир
Бүсгүй найзуудтайгаа явлаа гэдгээ хэлээд хувцасаа өмсөн гарахад үүдэнд инээд алдан угтах залуугийн харцнаас ихэд санасан, догдолсон, өөртөө итгэлтэй байдал гэрэлтэнэ. Юу юугүй өөрийг нь тэвэрч аваад үнсэх гээд байгаа юм шиг... Хайр гэрэлтэж байлаа

Бүсгүй: Сайн уу
Залуу: Сайн. Юу байна даа
Бүсгүй: Тайван даа
Залуу юу гэж хэлэх үгээ олж ядан тээнгэлзэн цээжин дотрох үгсээ хэрхэн эвлүүлж хэлэхээ мэдэхгүй догдлон сандарч бүсгүйг ширтэнэ. Бүсгүй юу гэж хэлэх гээд байгааг нь баярласан, догдолсон харцнаас нь мэдэрч гадарлах авч түрүүлж асуудлыг эхлүүлэхийг хүссэнгүй мөн л чимээгүй салхинд хийсэх үсээ илбэн ойр орчмыг ажиглана.

Залуу: 2уулаа ойрхон нэг газар сууж байгаад ярилцах уу... Манайд очъё. Надад чамтай ярих юм маш их байна...
Бүсгүй инээмсэглэн Яахын бээ... Надад ч тийм их яриад байх юм алга дөө. Чамд харин юу байдаг билээ... 2уулаа тэнд очиж сууж байгаад л явая... Гадаа гоё байна шүү дээ... гээд гадаах сандал руу алхлаа. Залуу араас нь даган... Гэрийнхэн чинь сайнуу.. Манайхан сайн байгаа... Ээж аав 2 удахгүй ирнэ гэсэн. Ээж аавын чинь бие сайн биздээ... гэхэд бүсгүй сайн.. сайн байгаа. Чи юу ярих гэсийн...
- Би өнгөрсөн хугацаанд их ч юм бодлоо... Чам шиг бүсгүй үнэхээр байхгүй юм байнаа... Өнгөрсөн бүхэнд намайг уучлаарай. Хоёулаа буцаад эхнээс нь эхлэе..
Бүсгүйн харц ихэд гунигтай болоод чимээгүй суусаар л байлаа... Ингэж хэлэхийг харцнаас нь харсан ч юу гэж хэлэх вэ... Яагаад одоо гэж хэмээн дотроо харуусна...

Залуу: Яасан бэ... Ямар нэгэн юм хэлэхгүй юмуу...
Бүсгүй нээх их уртаар санаа алдан : Бүтэн жил гаран өнгөрчихөөд байна шүү дээ... Чи ядаж энэ үгээ 3н сарын өмнө хэлэхгүй дээ.. Би чамайг дахиж хүлээхгүй байхаар шийдсэн. /2уул чимээгүй болов/... Тэгж их гуйж тэгж их хайрлаж тэгж их хайртайгаа хэлж байхад чи яалаа даа... /бүсгүй уртаар санаа алдан холын бараа ширтэнэ/
Залуу: Тиймээ намайг уучлаарай... Миний буруу гэдгийг мэдэж байнаа. Тэр үед надад үнэхээр хэцүү байсан юмаа.. Өнгөрсөн бүхнийг мартаад дахиж эхлэж болохгүй гэжүү.. Би чамдаа хайртай Чи гэсэн надад хайртай шдээ. Тийм биздээ...
Бүсгүй инээмсэглэн Урьд нь бид одоо байгаагаасаа илүү нэг нэгнээ хайрладаг халамжилдаг байсан. Чиний тэр хардалтаас болж... Чиний чимээгүй алга болчихдог зангаас чинь болж... Миний сэтгэл хичнээн их шаналдаг байсанг чи мэдэхгүй шүү дээ. Одоо надад урьдынх шигээ тийм сайхан байна гэсэн итгэл үнэхээр алга байнаа... Чи ч би ч өнгөрсөн бүхнийг сөхөн дахиал маргалдана шүү дээ... Бид нэг нэгнээ дэндүү сайн мэднэ шүү дээ...

Залуу чимээгүй л сууна. Тиймээ чамайгаа маш ихээр зовоосон. Чи ингэж бодож байгаа бол би ч юу гэхэв дээ... Уг нь би чамайг намайг уучлах байх. Бүхнийг шинээр дахин эхлүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байсан юм...
Бүсгүй чимээгүй суусаар л байлаа. Дотроо сэтгэл нь эргэлзэн тээнэгэлзэж зөрчилдөнө... "Би энэ хүнийг ингээд ирэхийг нь бүтэн жил гаран хүлээсэн шүү дээ... Өдөр шөнө, цаг үргэлж л санаж гансарч иргээд ирэхийг нь хүлээсэн... Тийм байж яагаад одоо түлхэнэ вэ... Үгүйээ чи шийдвэрээ гаргасан. Дахин эхэллээ гээд та 2ын харьцаа урьдынх шигээ сайхан байхгүй. Чи нэг шаналж зовсон дахин шаналж, яах нь мэдэгдэхгүй алга болчихсон хүнийг хүлээж өдөр хоногийг тоолмоор байна гэжүү... Тэгж л их чамд хайртай дуртай байсан юм бол тийм ч амархан орхиод явчихгүй л байсан байхдаа"
Бүсгүй залуу руу удаан ширтэж байснаа: Дэмий биздээ. Би дахин шаналмааргүй байна. Хүлээж суумааргүй байна. Чамайг надад үнэн сэтгэлээсээ хайртай байсан гэдэгт би эргэлзэж байна. Магадгүй эхлээд шохоорхсон, тэгээд дассан л байх.. Надад ямар ч итгэл алга...

Залуу: Үгүй дээ би чамдаа хайртай шүү дээ. Даарч байна уу гэмээн бүсгүйн гарыг нь атгахад.. Бүсгүй огт хөдөлсөнгүй. Залуугийн гарыг ч атгасангүй бас гараач татаж авсангүй... Залуу хэсэг гарыг нь атгаж байсанаа гарыг нь тавилаа. Түүнд хүйтэн хөндий хоосон хүйт даасан мэдрэмж төрсөн байх. Чи их өөр болжээ... Хатуу ширүүн яг л тэр чигээрээ өөр хүн болчихсон юм шиг санагдаж байна...
Бүсгүй: Тиймээ би өөр болсон... Яагаад ийм болсоноо би өөрөө ч мэдэхгүй байна... Хүн ийм л болчихдог л юм байна...
2уул чимээгүй суусаар л байлаа.... Бүлээн салхи салхилаад энэ тэнд хүмүүсийн яриах чимээ, машины дуу сонсогдоно. Харин тэр 2ын дунд чимээгүй харангуй ноёрхож байлаа.
Бүсгүй: За харъя даа хэмээн босоход
Залуу: Чимээгүйхэн инээд алдан.. малгайгаа нүүрээ даран даган босоход
Бүсгүй гайхан: Яасан бэ??? Яагаад инээгээд байгаан
Залуу: Ингээд хаядчихдаг юм байжээ. хэмээн инээд алдана
Бүсгүй даган инээмсэглэж Харин хэн нь хэнийгээ хаясан юм болоо Би эхлээд хаяадчихсан юм бишүү гэж гэж инээмсэглэхэд..
Залуу: За битгий балай юм яриад бай. Би лав чамайг хаяаагүй шүү... Тэгээд надад боломж олгохгүй юмуу... хэмээн горьдлогын нүдээр ширтэнэ.

Бүсгүй инээмсэглэн хацрыг нь чимхээд Дэмий юм дэмий шүү дээ хонгор минь... Миний найз хөөрхөн юм чинь охид бол замыг нь  тосоол зогсож байгаа даа... Яагаав нөгөө хэнээс авхуулаал байгаа даа.. гээд инээмсэглэхэд
Залуу: Хариу инээмсэглээд одоо нөгөөх чинь эхэллээ. Аймар хартай хүн шүү гээд тэврэв..
Бүсгүй зөөлөн түлхээд үнэн л юм чинь гээд зайгаа бариад... Дахиал инээд алдав...
Залуу яасан бэ бас... 
Бүсгүй: Бид 2 буцаад нийлвэл ингээд л эхлэнэ шүү дээ. Энийг нээрээ яаж ч өөрчлөж болохгүйм байнаа. Одоо ч яахуу 2уулаа тоглоом шоглоом болгоод инээгээл өнгөрч байна. Удаад ирэхээрээ мэджийгаа биздээ гээд инээмсэглэхэд
Залуу: Яаалаа гэж дээ гээд чимээгүй болов...
Зам хүрээд залуу найз нь чамайг хүргээд өгөе гэхэд Яахын бээ би өөрөө явчихая. Чи өөрөө эртхэн хариаа. Чамайг явуулчихаад би явлаа.

Залуу: Чи түрүүлээд яваа. Чамайг явахаар явна гэж хоорондоо хэсэг чи би гэж маргалдаж.. Залуу түрүүлж явахаар болов.
Бүсгүй за баяртай болгоомжтой яваарай гэхэд Залуугийн царай ингээд л болоо юу.. Үнэхээр чи зөвшөөрөхгүй гэжүү гэсэн өнөөх л итгэл дүүрэн харц бага зэрэг гунигтай харамссан уртаас нь ширтэхэд бүсгүй... худлаа инээмсэглэн Яасан бээ.. Явахгүй юмуу гэхэд Залуу: За за очоод мсж бичээрэй... гээд маш удаанаар хөлөө зөөж ядах мэт буруу харан зам хөндлөн гарахаар алхлаа.
Бүсгүйд энэ мөч маш гунигтай байлаа. Араас нь дуудаад, гүйж очмоор... би сая худлаа хэлсэн юмаа. Чамайгаа уучиллаа Намайг ч гэсэн бас уучлаарай. Иргээд ирсэнд чинь баярлалаа гэж хэлмээр л байлаа. Дулаахан цээжинд нь тэврүүлээд, сэтгэлд хоногшсон тэр үнэрийг дахин үнэрлэмээр, эрхлэмээр, хайрлуулж халамжлуулмаар л байлаа. Иргэж ирээд зөвшөөрөл ч хүсэлгүй тэвэрч үнсээсэй гэж сэмхэн хүсэх бүсгүйн сэтгэл гунигтай хэрнээ дүүрэн мэт санагдав...


start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Оранж

энэ чэн эмэгтэй хүний зан.... тэ?

Peta

хмм... нэгэнт шийдсэн бол эргэлзэх ердөө ч хэрггүй ээ

Панда (зочин)

Гэртээ харьжаад уншхаас... ямар уртын

Мауз

бүтэхгүй зүйлийг эртхэн хаях тусмаа л сэтгэл бага шархална.

Gorgeous

ugiin ungasan l bol ungasan setgelees neg yum tatsan haashdaa @Ng@Rs@N tee

ЭЭЛЭРЭГ (зочин)

хммм мангар гунигтай болгочихлоо.. болку юмыг эртхэн л дуусгасан нь дээр дэээ

Дээс...

дуртай байсан ч дургүй мэт аашиллаа гэж бурхан зарлигдцан юм шиг байгаам даа таануудыг нтр ккк.

Турьхан (зочин)

өрөвдмөөр ч юм шиг. ингээд шууд шийдэж чадаж байгаад нь баярламаар ч юм шиг.

Хүслэн (зочин)

өөрийгөө уншчихав уу яаав гунигтайн

Коала

Жанхууны үлгэр. Дэмий зүйл. Нэг явсан хүн дахиж тогтдоггүй шдээ. Ирж буцаад л ирж буцаад л...

≡ Панда ≡

Хүслэнгийн хэлдгээр өөрийгөө уншчив уу яачив... Нэгэл гунигтай болчлоо :((

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

...дахин боломж гэж үгүй... явсан, сонгосон замаараар явах хэрэгтэй... иргэд хараад гоншигнохгүйн тулд бүхнийг хий *-*

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

...дахин боломж гэж үгүй... явсан, сонгосон замаараар явах хэрэгтэй... иргэд хараад гоншигнохгүйн тулд бүхнийг хий *-*

крафти

залуу нь туршлага муутай гар байнаа би байсан бол... өөрлдөө тиймээ янзага ааа

AEЯO

Эр хүн нэгэнт шийдсэн ам гарсан үгс амаргүй...

sabrina (зочин)

их л үнэн бодитой л өгүүллэг байна даа

bmb (зочин)

haha. yasan ikh sanatsiin. iim yum bj l baidgiin. ter hun chini hamgiin saikhan hezee ch oldohgui erdene met sanagdana. daraa ni harin jinhene tam. pizdaa ene chutgur minii amidralaas hezee zailahiin boloo. neeh shan yum hiitsen yum shig ineegeed l. nuguuduh ni hezee ch butehgui he. zarim neg emegteichuud arai bishee. aan zarim ni bol saak shuu NICE

Жинчин

Aan medsen dee ....Tiim baihaa bvr medeed baisiimaa ....yag tegj taarlaa

bmb (зочин)

harin tehh. chi td shal hereggui ym hiigeed bhiim. odoo boli za uulhun shuu bolchuul

EnIgMa

bi gantshn hund l ugui gj helj chdq bha.. oor huniih bolood ywsan ch erged irhiig n tsaana l neg huleeged bh shg... hmm mdqmda magadq erged irheer n yag ingeed ywuulchij magadq l yum.

Ноомой залуугын мөрөөр

Залуу бол нэлээн үзлээдээ тэ. За тээд залуу хүмүүс юм чинь тосоодол авна биз дээ...

ЗОРИГТ8

залхуурав

LoveLove

Эмэгтэй хүн завгүй гэвэл хэзээ ч үгүй гэсэн үг
Хэзээ ч үгүй гэвэл дараа болы гэсэн үг
Харин дараа болы гэвэл юугаа хүлээгээдаан гэсэн үг байдын гэсэн ккк

Оранж

хаха. лофлофийн бичсэнийгээ....... кккк

~Freedom writer~ (зочин)

Ёстой л жанууны үлгэр......

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com