ЯНЗАГАХАН : Энергийн төв рүү аялах тухай санал хүсэлт, эцсийн хувилбар

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Миний бие 5-н сард Шамбалын орноор аялах нь гээд бичлэг оруулж та хэдэн нөхдийг хамт аялахыг санал болгосон билээ. Тус өдрөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Зарим хэдэн нөхдийн хүсэлт болон цаг заваас шалтгаалан аялах хугацааг 6 сарын 11-ны өдрийг хүртэл хойшлуулсан боловч хамт явахаар нэрс өгсөн аялалчын бүртгэлд өөрчлөлт орж цөөрсөн байгаа. Бусад нь одоогоор ямар нэгэн санал илэрхийлээгүй байгаа учраас хэвээр үлдээлээ. 

Бид урьдны хэлэлцүүлэгээрээ жижиг оворын автобусаар явахаар болсон байсан боловч хүмүүсийн тоо цөөрсөн учир нэг хүнд ноогдох замын зардал ихсэж байгаа учраас воганаар явахаар болсонг мэдэгдэе.

Воганаар Сайншанд хүртэл явахад platskart-аар талдаа 13500₮ 2 талдаа 27000₮, купе нь талдаа 21000₮ 2 талдаа 42000₮, обший нь талдаа 7500₮ 2 талдаа 15000₮. Би обшийгоор бөөндөө билетээ захиалаад авчуул өөр гадны хүмүүс бидний хэсэг рүү орохгүй учир төвөг саад бол байхгүй мөн арай хямд гэдэг утгаар нь сонголоо. Тиймээс обшийгоор нь явья. Билетээ ядаж 1 хоногийн өмнө захиалж авсан байх шаардлагатай.

Сайншандаас цааш Энергийн төв орохын тулд автобус, машин хөлслөн хүрэх газраа хүрнэ. Тэрний үнийг одоогоор миний бие мэдэхгүй байна. Мэддэг нь хэлээд өгөөрэй.

Аялалын маршрут

Аялалын чиглэл: УБ -470км воганаар-> Сайн-Шанд- 40км машинаар-> Энергийн төв -40км машинаар-> Сайн-Шанд -470км воганаар-> УБ

Аялал эхлэх өдөр: 2010 он 06 сар 11нд

Аялалын хугацаа: 2 өдөр/1 шөнө

Аялалын унаа: Галт тэрэг, авто машин

Аялалын зардал: 1 хүнээс 40000₮ /ойролцоогоор/ хангалттай гэж бодов.

Аялалын онцлог: Энергийн төв, Говийн ноён хутагт Данзанравжаагийн бясалгал хийдэг байсан 108-н Бясалгалын агуй үзэх, Чулуужсан мод үзэх, Динозаврын яс, Хамрын хийд орж мөргөл үйлдэн нүгэлт нэг нь нүглээ наминчилна. Мээм хад (эмэгтэйчүүд болон эрчүүд хүслээ шивнэнэ). Хүслийн хар уул (~20 km). Хүслийн хар уулын бэлд хонож бас болжийно.  Гэр буудал байдаг гэж сонссон. Тэгээд эр хүйстнүүд хүслийн хар уул ууланд гарч нар мандахыг харна. Эмэгтэйчүүд уулын бэл хэсэгт байдаг хийдэд очиж үзэх боломжтой. Сайншанд хотод говийн ноён хутагт Данзанравжаагийн музей үзнэ гэх мэт зүйлсийг үзэж харж болохнээ.

Өдөр 1. УБ-аас 16:30 галт тэргээр Сайншанд явна. Шөнө 01:30-д Сайншанд очиж Зочид буудалд амрана.

Өдөр 2. Өглөөний хоолны дараа Ноён хутагт Данзанравжаагийн гэр музей үзнэ. Хамрын хийд орно. Хамрын хийд тэр хавиар 6 цаг орчим болно.  Хонохгүй бол оройн хоол, шөнийн галт тэргээр УБ буцна. Хонох бол тээд амраад үргэлжлүүлнэ шүү дээ.

Өдөр 3. УБ-д ирснээр бидний аялал өндөрлөнө.

Тайлбар:

1. Аялалын зардалд багтсан зүйл: Галт тэрэг, автомашины үнэ,  гэр буудалд байрлах, хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ,

2. Аялалын зардалд багтаагүй зүйл: Хөтөлбөрт тусгагдаагүй хоол, унд болон бусад үзвэр, үйлчилгээ.

3. Энэхүү маршрут нь аялалын жишиг хөтөлбөр болох бөгөөд очих гэж буй газар орны нөхцөл байдлаас шалтгаалж, аялалын агуулга өөрчлөгдөхгүйгээр хөтөлбөрт зарим өөрчлөлт гарч болно.

Хамрын хийд энергийн төвийн тухай товчхон
19-р зууны дунд үед уг хийдийг үүсгэн байгуулсан ноён хутагт Данзанравжаа нь соён гэгээрүүлэгч, шүлэгч, яруу найрагч, монголын анхны жүжгийн зохиолч, шашны томоохон зүтгэлтэн юм. Түүний нэг шавь нь японы самурай байсан ба хутагтын хажууд 2 жил суралцаад явахдаа, самурайн сэлэм, сакура мод суулгаж тариад явсан нь эдүгээ хүртэл урган жил бүрийн хавар 4-р сард цэцэглэдэг билээ. Энэхүү энергийн төвд ирснээр асар их эрч хүч, энергийг мэдэрч өөртөө шингээн авдаг бөгөөд цаашид урам зоригтой ажиллаж, амьдрах, авсан энергээ ойр дотны хүмүүсдээ дамжуулдаг гайхамшигт нутаг ажээ.

Одоогоор энэхүү аялалд цуг явахаа илэрхийлсэн доорхи блогчид байна аа.

1. Янзага
2. Нэг_хүү
3. Мелоди
4. Жинчин
5. Дурлагч
6. Ловлов
7. Аниме
8. Батмонд
9. Хико
10. Аанхаа
11. Крастал ба түүний найз
Дээрхи нэр бүхий этгээдүүд яаралтай явах үгүйгээ шийдэж, хариу мэдэгдэнэ үү. Явах хүмүүс уулзалдаж аялалын талаар зөвлөгөө хийнэ. Мөн нэмж явах хүмүүс яаралтай холбогдоно уу.

Шийдвэрлэх асуудал:

Воганы билетээ 1 хоногийн өмнө урьдчилж авах учир мөнгөө хураалгах. Билетээ авахын тулд хоногооруу үгүй юу гэдгээ шийдвэрлэх.

start=-13 , cViewSize=50 , cPageCount=1

37 сэтгэгдэл:

null
Үлэмжийн чанар

Явах хүмүүс нь надад энерги ацараад аль

Anime

Жиа миний нэрийг нэмчихээ.

дурлагч

За баталгаажуулжийнаа. Явнаа

Оранж

би явмаарлийна. Даанч мөнгөгүй болцон...

Дээс...

би ар гэрийн гачигдлаар яаж ч магадгүй болчоод байгаа шүү... гэхдээ явахыг хичээнээ.... билетээ захиалхаа сэнч өмнө хариугаа өгнө өө.... яагаад ми нэрийг гасцын бэ тэр голын эрэг мэрэг гэдэг чэн анчинг гошгоруулж байсышдээ....

UG

хүүе би 1 найзтайгаа та гартай хамт явж болохуу янзагхаан?

♥♠RoyaL ♣♦

Найзаа яг Хөл бөмбөгийн ДАШТ-ний нээлтийн өдрийг тааруулдаг нь яажинаа ?

Undriga (зочин)

Явмаар л байна, даанч...

Зочин

Сайншандад очоод микро байнашдээ өдрийн 40 билүү тэгж явдын худлаа *аачлаа за яахуу тэгдэг байхаа тээд явахдаа будаа авч яв нтр ккк заза тэнд очоод ёстой элэг бөөрөөрөө наалдаж өнхөрч уйлж хайлж энерги авдын байналээшд нэг сонин нь тэнд очоод архи уухаар нөгөөх нь ус болдог гэсэн би ч тэрийн мэдсэнгүй уугаал байсан /юу ч мэдэгдэхгүй байна ус болчиж нтр гэж худал хэлээдүү хаха/ заза тээд тэндээс хүмүүс утсаар энергийн дамжуулдын байналээшд тэнд очвол бас нэг хилэнц билүү юувлээ өөр юм байдымаа тэрэнд нүглээ наминчилдаг гэсэн таануус ч бузартай нүгэлтэй хүмүүсдээ нтр гэс хаха

Янзагахан

Анимэ нэмлээ.
Оранж хаслаа
Дээс эргэлзээ минь хариугаа хариугаа хурдан хэл маргааш...

Зочин

оо мартчиж вагон ч урт явдал сайхантай сайхан амьтан байналээ дээ нтр ххаха

Янзагахан

Крастал бусад хүмүүс дургүйцэхгүй байх гэж бодож байна. Хамт явж болноо

Рояал явахгүй гэж ойлголоо хаслаа

Зочин зөвлөсөнд баярлалаа

Эрка (зочин)

намайг хасчих
би дэлхийн аврагаа үзнээ
үхсэн сэхсэн ч хөлбөмбөгтэйгээ гэж

Турьхан (зочин)

оранжийн адил шалтгаантай тул нэрээ хасуулъя даа.

Янзагахан

Эрка хаслаа

Турьхан хаслаа

♥♠RoyaL ♣♦

хэхэ шууд хасаад байхдаа яадын. хугацаа нь бандан тас юм уу?

Hi Dalai

Намайг хасчих. Би яахыг хичээнээ

Зочин

Еэ ЯНзага ганцаараа явах болжийгаан бишүү боличкээч тануус

UG

бямбад ажил гээд захирал гуцаад байхвий дээ пүрэвт билетээ авах юм байна тээ

крафти

бибас хасагдах болж байна ажил ихтэй болчлоо яах аргагүй ажил гарчлаа ...

Янзагахан

Рояал: Хугацаа бандан тас...

Далай: ок

Зочин зүгээрээ ганцаараа үлдсэн ч хамаагүй л дээ

UG

hey manaihaaan tanaihaaan tiisheegeen 1 ywchikeech tgeeel end gerlen biegui baaahn hvnvvs ywhiin geelvv. neeree irchiheed energy huwaana ntr gesen oilgolt bhgui shvvv

Янзагахан

Крастал тийм 4дэхэд авна. Тийм болохоор маргааш билетийн мөнгөө өгөх хэрэгтэй.

Крафти хаслаа

Зочин

цаг агаар хэр байх бол

Янзагахан

Зочин Энергийн төв явахад цаг агаар нээх хамаагүйм бишүү айн. Ямарч байсан Бороо орохгүй гэсэн

Энгүүн (зочин)

манай ангийхан 5сард оччоод ирсэн ядарж үхэхээ дөхсөөн вогондсоорийгаад.........шандаас цаашаагаа 80р нэг микро хөлслөөд явсышд за тэгээл өөрсдөө л яриал тохироол найруул ер нь буух янзтай

Янзагахан

Ганц нэг хүнээрээ явахаар бол цаашаа хэдээр явдын бол

Зочин

аан тийн саналаа 40 биш 80 микро юм чинь чи ганцаараа бол микро авбал бас л 80 шд чи харин хүнүүстэй нийлэх хэрэгтэй нтр

jena (зочин)

ineergiin tuwd ochood ulaan chuluun deer ni hul nutsgen ywaad tgd deer ni garaad hewtdiiin,aimr goe untmaar sanagdaad bdiin,bas 1 hutuch awaad ywchuul ingej boln ingej blku geed ih zuer l yum bilee.ulemjiin chanar deer ochood ulemjiin cahanr duulaarai,oftooroo hehehhe,bas meem hadand ochood suu shar budaa tsatsdiishuu,

ЗОРИГТ8

би үлдлээ...

Янзагахан

Зочин, Жэна зөвлөгөө өгсөнд баярлалаа

Зоригт үлдлээ гэсэн чинь юу гэсэн үгийн????

Янзагахан

ЗА НӨХДӨӨ. БИ УГ НЬ 11-НД ЯВАЯ ГЭЖ БОДОЖ ТӨЛӨВЛӨЖ БАЙЛАА. ГЭТЭЛ БИЕ ӨВДӨӨД ЭМНЭЛЭГ БАРААДАХ, МӨН БАС БУС ОЛОН ШАЛТГААНЫ УЛМААС ЭНЭХҮҮ АЯЛАЛДАА БИ ӨӨРӨӨ ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛЧЛОО. ЯВНА ГЭСЭН ХҮМҮҮС ХҮСЭЛ ЧИНЬ ДИЙЛЭЭД ЯВАХААР БОЛ САЙХАН ЗУГААЛЖ ЮМ ҮЗЭЭД ИРЭЭРЭЙ... БИ 6 САРЫН СҮҮЛЭЭР ЮМ УУ 7Н САРД Л ЯВАХААС ДАА... ЯМАР Ч Л БАЙСАН ЯВАХДАА Л ЯВНА.

Зочин

үнэн үү гэхдээ хүнийг тэгж болохгүй хурдан эдгээрэй нтр бусад нь сайхан хөлбөрч уут сав их авч яваарай нтр ккк

Premium Пэчка

энергийн төвөөс ярьж энерги дамжуулаарай

AXIOM

yvmaar baivch ajil amjihguinee...ta hed maani saihan yvaad ireerei...

Зочин

ybah gewel yaj ybah we

wom (зочин)

Bi energy tov yavyaaa Yanzaghaan hezee yavah ve?esvel yavtsan uuu



Hariu ogoorei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com