ЯНЗАГАХАН : Сэтгэл сэргээх юу ч алга гэдэг ЭЛИЙРЭЛ

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Сэтгэл сэргээх юу ч алга гэдэг ЭЛИЙРЭЛ

Сэтгэл сэргээх юу ч алга
Сэтгэл тэгээд хов хоосон

хамт инээх
Хамт уйлах
Хамт зугаалах
Хамт театр орох
Хамт дуу дуулах
Хамт бүжиглэх
Хамт уух ч хүн алга
Хов хоосон орон зайд
Хов хоосон би эргэлдээд
Хамаг л сайхан муухайг
Хараан зүхэж
Хашигчиж байна.

Сэтгэл сэргээх юу ч алга
Сэтгэл тэгээд хов хоосон

Уйлсан дуулсан
Уурласан баярласан
Бухимдсан орилсон
Болж бүтэж байгаа юм байхгүй мэт
Би инээмсэглэмээр
Би аз жаргал гэрэлтүүлмээр
Би хаашаа ч хамаагүй
Бүүр хол алсад уусмаар, замхармаар
Бас тэндээс аз жаргал тээн эргэн ирмээр

Орчлонд би ханьтай гэдгээ мэдэрмээр
Омогшиж бас өөрөө бахархмаар
Олон дунд инээн баясмаар
Онцгойлон бас хэн нэгний од л баймаар

Зурагдсан пянз шиг
Зүс нь гундсан залуу бүсгүй баймааргүй
Залуу насыг хээр хонуулж
Замбууланд би баяртайгаар инээхсэн...
/сая орж ирсэн элийрэл/

By Янзагахан
start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
НаМар (зочин)

goy boljee

Цэнхэр нүдэн (зочин)

Хамт инээх
Хамт уйлах
Хамт зугаалах.....
.....
бүгд надаас их хөндий болжэээ, бүх зүйлээс хаагдмал ертөнцөд хоригдцон юм шиг

SinГ©ad O'Connor

гадуур унтаж хэвтмээр байна л гэд байгаамаадаа тэр сүүлийн 4 мөрт чинь хонооч тэгээд эдр кккк

SinГ©ad O'Connor

гадуур унтаж хэвтмээр байна л гэд байгаамаадаа тэр сүүлийн 4 мөрт чинь хонооч тэгээд эдр кккк

Янзагахан

Diana Princess баярлалаа

Янзагахан

Цэнхэр нүдэн харин тиймээ тийм мэдрэмж төрөөд боож үхмээр санагдаад байхын

Янзагахан

Хэрэмээ үгүй та буруу ойлгосон ажээ. Өөр санаатаймаа хө

≡ Панда ≡

ЗАЛУУ НАСЫГ ХЭЭР ХОНУУЛЖ
ЗАМБУУЛИНД БИ БАЯРТАЙГААР ИНЭЭХСЭН...

ХЭЭР ХОНОЖ ЮУ ХИЙХЖААН? ОД МОД ХАРАХ ТАЛААР БИШИЗДЭЭ ???

Будагчин КЭТ

xapin txx yu ch alga

AEЯO

"залуу насыг хээр хонуулж
замбуулинд би баяртайгаар инээхсэн" энэ хэсэг нь гоя

Elkhan

Бүүр хол алсад уусмаар, замхармаар
Бас тэндээс аз жаргал тээн эргэн ирмээр...

АЗ жаргал бол хүүхэд мөн этэр...

Gorgeous

Хэхэ эмзгээ удкуу чамд гоё сэтгэл сэргээх өөлхөн гая гарад ирнэ гэж найдах хэрэгтэйш дээ диймаа

Undriga (зочин)

Өнөөдөр би бүр аймаар тэнэг зүйл мэдэрсэн. Энэнийг мэдрэхийн оронд хов хоосон байсан бол сайхан байж.

Munguulei

би бас ганцаараа үлдмээргүй бн

дурлагч

Өөрчлөлтийг өөрөөсөө гэжжж. Зарим нэг үед гаргах зан чинь магад чиний энэ хүслийг биелүүлж мэдэх байсан хүнийг үргээгээд байгаам биш биз гэж бодогджийн яаг одоо надад.
Хурдан энэ сэтгэлийн хоосноосоо гарч дүүрээрэй гэж ерөөе ^^

Коала

Дурлагч эгчийн ерөөлийг дахин ерөөчихье

Янзагахан

Панда үгүй бөлгөө

Ицми (зочин)

зааа хаяулаа ууяааа...

Янзагахан

Кэт чамд ч бас уу

Янзагахан

Аеро юу гэж бодсон болдоо заваан чинь

Будагчин КЭТ

Тхх надаа ч гэсэн алгөөөөөө тэхдэээ удку байдаг болно издээ нтр

Янзагахан

Чойжоохө бүү намайг эмзэг гэж дууд...

Янзагахан

Дурлагч харинээ магадгүй л юм. баярлалаа

Янзагахан

Ицми тэгэе ууя нтр хэхэ

Оранж

гоя элийрэл байна. чи банжиг стийлээр хариулжааму? хахаха.

Энэрэл (зочин)

ингэж уйтгарлахын оронд ганцаараа гоё дээрээ тавиад дэлгүүр хэс, стайлны хувцас ав, үсээ будуулж загварлаг тайралт эсүүл хими хийлгээд өөрчил, шинэ үнэртэн ав, өөртөө таалагд гэж хэлээд байдышд энэ хүмүүст ккк. үхсссс хэнийг хүлээхийн өөртөө л таалагдаад өөртөө л сайхан жаргалтай явылдаа тиймиздээ. тэгээд ирэхээр бүх юм өнгө ороод сэтгэл ч сэргээд ирдэгшдээ, түүнийгээ дагаад бас шинэ танил этр заза чи мэджаа

Янзагахан

Оранж тэх банжиг стайл гэдэг чинь энэ шүү дээ

Янзагахан

Энэрэл наадахыг чинь мэдээлийна лдаа. хүнд нэг ийм үе байдагдаа тэр нь л юм шиг байна

Турьхан (зочин)

Уйлъя, шаналал алга

Уурлая, шалтгаан алга

Уйтгарлая, гуниг алга

Урууланд минь инээд алга

Энд, зүрхэнд юу ч алга.


Сүүдэр, дэргэд алга

Сүнс минь хүртэл тэнээд явчихаа юу

Сүүлчийн үнсэлттэй хамт

Сэтгэл хүртэл надаас зугатчихаа юу

Энд, шөнө юу ч алга.


Цаасан дээр цэг ч алга

Бодол минь энд төөрчихөө юу

Цав цагаахан зайнд нь

Гуниг минь өеөдчихөө юу
Энд юу ч алга, яг л миний сэтгэл шиг гэж бичиж байлаа. одооны байдал чинь их төстөй байгаа юм шиг байна ккк

Янзагахан

Турьхан Чи ч их мундаг бичдэг шүү. Чиний шүлгийг уншсан чинь бүүр нэг тийм юучгүй юм шиг болчлоо

SinГ©ad O'Connor

ууя өө ууя

Янзагахан

Хэрэм ууя ууя

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com