ЯНЗАГАХАН : Ханийн минь нутгийн бүсгүйчүүлд

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Ханийн минь нутгийн бүсгүйчүүлд

Зөрөөд өнгөрөх бүсгүйчүүлийн харц намайг хоргоогоод
Зүү орох зай өгөлгүй нэвт шувт ширтээд
Өмссөн зүүснийг минь сонжихоосоо илүү
Өөртэйгээ адилтгаж харах байх гэж бодохоор
Хань минь чамтайгаа би нутаг руу чинь явахдаа
Халгаад л байдаг шүү, дотроо би

Сумийн төвийнхөө сонинг хамгийн сонинд тооцоод
Сууж босох зуураа инээд чамруу минь шидээд
Эрт урьдийн түүхээр чиний сэтгэлийг гижигдээд
Эрх багын зангаа хань минь чамд л гаргавал
Хардаж харамладаггүй ч гэсэн хайрт минь
Хачин сонин таньдаггүй мэдрэмж төрөх л байхдаа хонгор минь

Нутгийн сайхан залуутай нь би суусан болохоор
Нууцхан гунигладаг харц нь юм бодогдуулдаг болохоор
Хэзээ ч чамайгаа муу явуулж болохгүйгээ
Хэлүүлэлтгүй тэд нар надад ухааруулдаг болохоор
Ханийн нутгийн хэдэн бүсгүйчүүлд хайртай байдаг юм шүү, дотроо

Олны хайрыг татсан ханьтай хүн шүү гээд
Орчлонд чамаараа гайхуулж онгирч явахыг би хүсдэггvй ээ
Чиний минь харц над дээр бүтэн тусдаг болохоор
Чимээгvйхэн би чамайгаа хайрлаж явдаг юм шүү,дотроо
Янаг хонгор сэтгэлээ ганцхан наддаа дэлгэхээр
Ямар их азтайгаа тэдэнд гайхуулчих гээд л байх юм, хань минь ээ

Yргэлж намайг хурцалж, чамд хайртайг мэдрvvлдэг болохоор
Үе тэнгийн тэд нартаа баярлаж явдаг юм шүү дотроо
Олон сайхан бүсгүйчүүлээс онцолж ханилсан болохоор
Орчлонд ганцхан би чамдаа хайртай байдаг юм шуу
Нутгийн хэдэн бүсгүйчүүлтэйгээ уулзахад чинь би уурлахгуй ээ
Нууцхан гунигийг нь хөндчихвий гэж одоо би эмээхгvй ээ

 2009-02-22 23 цаг 25 мин
by sky_mn

Яг л миний сэтгэлийг уудлаад дотор минь орчихсон юм шиг шүлэглэсэн байгаамдаа

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
дурлагч

Гоё шүлэг байнаа. Нээрээ л таньдаг мэддэг гээд найз хүүхнүүд нь сонжоод хараад байхаар нэр нүүрээ бодмоор болдийм шүү. Гэхдээ энэ шүлгэний 4-р мөрөн дээрхи шиг харц нь бүрэн над дээр туссан, хамаг сэтгэлийн өөртөө авцан байхад сайхан шүү. Сэтгэл амар.

Зочин

goy shuleg baina

өнөрөө (зочин)

гоё шүлэг байна өө

"MRG"

Үнхээр сэтгэлд хүрч чадаж байна шүү. Надад таалагдаж байна аа. Би шүлгэнд хайртай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com