ЯНЗАГАХАН : Амарч амарч, зугаалж зугаалж ирсэний дараах анхны бичлэг...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

За бүгдээрээ сайн сууцгааж байсан л биздээ. Би бараг бүтэн сар сайхан амарч байгаад ирлээ. Энэ зуны амралт юу юунаас ч илүү сайхан амралт байлаа. Их ч юм амжууллаа, их ч үзээгүй, хараагүй мэдрээгүй зүйлсээ үзлээ. Сайхан байсөөн сайхан байсан. Хаашаа явсан гэхээр би Хөвсгөл явж амарчихаад ирлээ лдээ. 

Бичих гэсэн чинь яг юугаа бичих вэ гэж бодоод бичих юм олддоггүй. Хамаагүй хувийн асуудлаа бичие гэхээр бас болохгүй. Ямар ч байсан би сэтгэл хангалуун, сайхан, аз жаргалтай байгаагаа л тэмдэглэн үлдээе да...

Хөөе ингэхэд би нээрээ далай үзээсийшдээ. Хэхэхэ амьдралдаа, төрсөн цагаасаа хойш анх удаа тийм их цэлийсэн их ус үзсэн минь энэ юм лдаа. Үнэхээр сайхан сэтгэл хөдөлмөөр, хараад зогсоод байхаар цаанаасаа л нэг нь тайван байдал мэдрэгдээд л. Тэр усны цэнгэг, гүн, урт , хүйтэн нтр гээд аймар аймар. Сүртэйн билээ.

Бас анх удаа Усан онгоцонд сууж үзлээ. Тэр моторт завинд бол сууж чадахгүйн байна лээ аймар санагдаад. Унчих гээд байгаа юм шиг, Амьндаа хайртайн болохоор Сүхбаатар хэмээх усан онгоцонд сууж 2 цаг аяллаа даа. Нөгөө ихэрүүдийн баяр зохион байгуулаад байдаг Үржинбадам билүү тэр хүний л эзэмшил болцым билээ. Тэр бол хөлөг онгоц дээрээ бол аялагчдад сайхан шоудна даа, хөгжөөнө. Далай дотор нь 3н жижиг аралтай гэсэн. Нэгийг нь холоос харсан. Минийхээр бол 4 хэхэхэ. Амралтын газартайгаа буюу эрэгтэйгээ ойрхон нэг жижигхээн арал /минийхээр шүү дээ/ байсан тийшээ зааварлагчтай хамт заасан замаар нь зүгээр хөл нүцгэн туулаал очихож болдын байна лээ. Ус нь миний цээжээр татсаараан байгаад л хүржаагаан. Аймар гэхдээ гоё хэхэ. Миний яриадын байгаа арал нь тэр жижигхээн шүү дээ хө. Тэр царайн харагдах хэсгээр л алхдагийн.


Бас тэнд завиар очиж хүрдэг хүслийн хар уул гээд нэг газар байдын байна лээ. Овоотой хүмүүс аягүй их очдын байна лээ. Би бас юугаараан дутахуу хүслээ шивнэсээн шивнэсэн.

Бас нэг юм нь надад далайн дунд завиар явахаасаа илүү далайн эрэгт хайраган дээр хэвтээд ч юмуу суугаад давалгаалан цалгих далайн чимээ сонсонгоо алсын бараа ширтэх их сайхан санагдсан даа.

Хөдөө яваагүй 10аад жил болчихсон надад өвс ургамалын тэр сайхан анхилуун үнэр, жимс жимсгэнэ түүх /түүхээсээ илүү идсэн лдээ, ходоодондоо түүсийн байна хэхэ/, ой модын чимээ, гол горхины хоржигнон дугарах, уул хад, салхины исгэрээ, борооны чимээ, морь, тэмээ, үхэр, хонь, ямаа, наадамын эргэн тойрон, хурдан морьны уралдаан, хээр майханд хонох, айраг цагаа, таргаваны боодог, гүү барих, морь унах, мотоцикл унах /ард нь лдаа хэхэ/, Хамгийн чухал нь найз залуугийнхаа аав, ээж, эмээтэй нь танилцаж тэдний хүлээж авсан сэтгэгдэл байдал... гээд зөндөө зүйлс ёооо үнэхээр шинэ содон, сонин бас сайхан байлаа лдаа. Нэг бүрчлэн бичвэл зөндөө л зүйлийн тухай бичмээр л байна. Гэхдээ яахын дотороо бодоод ингээд байлгаж байх нь надад илүү аз жаргалтай сайхан мэдрэмж төрүүлээд байгаан.

Та нөхөд ч бас намайг байхгүйд сайхан амарч зугаалаад хэн хэн яасан, ийсан, юу болсон, хэн хэний дургүй хүргэсэн, хэн хэний дурыг хөдлөгсөн /нтр гээд солиороод байхгүй юу/ сонин хачины зах зухаас сонссоон сонссон. Сайхан яваад ирсэн байна лээ. Зарим нэг зүйл дээр би байгаагүйдээ баярласан бас нөгөө талаар харамссан. Байсан бол тэ самрана дөөө нээрээ гэж мэгээд хэхэхэ

За тээд нөхөдөө зууны сүүлч намрын эхэн ирээд байна. Сайхан хөгжилдөцгөөгөөрэй дөө

start=-14 , cViewSize=50 , cPageCount=1

36 сэтгэгдэл:

null
Үсрэгч

Гоё амарсан байна шд.Хөвсгөл ч гоё газарлдаа нтр хэхэ.Би зөндөө очсөөн хэхэ

≡ Панда ≡

Сайхан амраад ирсэн байна. Дараа боломж олдуул бишээ өөрөө боломж гаргаад ХӨВСГӨЛ явж үзнэ дээ

Янзагахан

Үсрэгч: Чи зөндөө очсон гэхээр хөвсгөлийнх үү нтр хэхэхэ

Янзагахан

Зулмөнх гэж чи юмуу хэхэхэхэ. За тэгээрэй явж үзээрэй

Үсрэгч

Үгүү готынх хэхэ.Жуулчин нтр дагөөл

≡ Панда ≡

Би би өөр хэн байхав. Явахдаа чамайг газарчингаар авч явж болниз???

Unuruu (зочин)

Goe yv.d irjee daraa jil zaawal yawnaa goeiin.

ntsoom

Сайхан газар шүү.

batmond

Ямар гоё амарсан юм бэ? би гэдэг хүн худлаа ажил энэ тэр гэж гүйсээр зуны сайхан гурван сарыг дуулгалаадаа хөөрхий ха ха ха. Зиак амараад ирсэн хүн чинь бичлэг гэдгийг бичээд байгаарай

Оранж

чи ч аз жаргалатй байхаас яахуу дээ... гояийн. энэ арал нтр н очихиймсс......

AEЯO

Очих үзнэээ л гэж бодоод байгаа

Мауз

явж үзмээр л байгаа. сайхан амраад иржээ.

HERO

сайхан амраад иржээ гэснээ сайнуу хөөе хэд хоног хагуур алга болчихдог лүд бэ нтр гээд байхгүй юу хэхэ

MeGaN

сайхан амраад иржэээ хөвсгөл эдр ч гоя бн шүү

Цоомоо

сайхан газар байна лээ

гэхдээ Далай ээж л гоя хаха

Дээс...

мөрөнгөөс хатгал руу балчир ахуйдаа тараактороор зорчиж байж билээ .... сайхан газар амраад иржээ... нэг ийм газар сар хэвтэхсэн....

Joe.

bi yawnaa daraa jil ntr hol bn daa

Янзагахан

ЗУЛМӨНХ: Газарчин хийж чадахгүйээ чадахгүй үнэ хөлс нэхээд суучий шүү :D

ЭЭЛЭРЭГ (зочин)

сайхан амраад ирсэн бол одоо блогчний амьдралдаа үтэр түргэн ордоо... Хөвсгөл явж үзнээ л гэж бодоод байгаааа

Янзагахан

Unuruu: Би чамайг энэ жил явяаа ажиллаа зохицуулчих гэж зөндөө л хэлсэн шүү нтр. Сайхан л газар байна лээ

Янзагахан

НЦООМ, АЕРО, МАУЗ, ЖОЙ, МИГАН, ОРАНЖ: Сайхан газар байна лээ. Би бүр эргэж ирмээргүй л байлаа шүү дээ.

MES POSTZ

Миний атаархалын хар сүүдэр чамайг нөмрөн авлаа. гэхдээ муу нөлөөтэйм биш дэй

Янзагахан

ХЕРО: хүн ингээд тэгээд яваад гэж байхад хаачаад ирэв нтр гээд байгаарай согтуу байгаамуу чи

Янзагахан

ЦООМО бол далай ээжүүдэд нугасгүй дурласан юм шиг байгаан. Зурагнууд үзсэн сайхан явсан байна лээшдэ тэ

Янзагахан

ДЭЭСПИ трактороор хэдэн цаг явсан бол их удсан байхдаа тэ.

МЭС даанч тийм байхаа энэ тэнгэр бүүдийгээд явцын нтр ккк

Янзагахан

Ээлэрэг: Би ч чамаар яаахаа заалгах болоогүй л байгаа шүү хө.

Sunbeauty (зочин)

өө сто сайхан явж шдээ. хөвсгөл рүү 10н жилийн өмнө л ганц очиж бсан дахиад явна даа хэзээ нэг зун

Ицми

тэгжаад нэг Хөвсгөл ороод үзчүүл хүн болж төрсний хэрэг гаркээд байгаам даа. тэгжаад цөмөөрөө ирэх жилээс Хөвсгөл орохуу цөөхүүлхнээ этр гэж новшроод байхгүй юу хаха

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

айраг авчирсан уу? хөдөөнөөс авчирсан юмаа маргааш аваад очоорой.

Янзагахан

SUNBEAUTY удаан яваагүй байж байгаад явахаар их гоё юм билээ

ИЦМИ Та нэг зохион байгуулаач хө

АЯНЧИН байхгүйээ байхгүй идэж уух юм болохоор нэхээстэй. Сайн явж ирсэн нтр мэнд ч байхгүй шүү. Маргааш өөрийг чинь очино гэвэл очлоо очихгүй бол очихгүй

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

очно. очоод чамайг холоос харчаад чимээгүй л суужийхаас. Амьд байна гэдэг чинь л мэнд байна гэсэн үг мөн биз хэхэ

Янзагахан

Аянчин хэхэхэ би очихгүйээ сайхан уулзалдаарай чи тэгтээ тэргүй намайг танихгүй шүү дээ

ЗОРИГТ8

хөвсгөлд хөгжилтэй, хөнжил дотроо цохиотой гэлцхийм билээ... чи харин яав...

Янзагахан

Зоригт хахаха тэгжийна уу. Би харин яаасан байхнуу нтр хэхэхэ

oyundari (зочин)

сэтгэлд тодхон сайхан өгүүлэг байна

ariunbold (зочин)

oyundari yun goe bna kkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com