ЯНЗАГАХАН : Удахгүй нар мандана гээд зөн совин хэлээд байна

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Удахгүй нар мандана гээд зөн совин хэлээд байна

Тэр нэгэн цагт би чамайг

Тэвэрч чадалгүй явуулсан.

Мартаж боломгүй тэр өдөр

Манан будан хөшилдсөн

Айхтар муухай өдөр байж билээ.

Хар дарсан тэр өдрийг мартдаа

Одоо л харин хүрээд ир...

Хүсэн шивнэх үгсийг минь сонс

Юу юунаас илүү одоо л би чамайг ирүүлмээр

Юу юунаас илүү санан хүсэж байна...

Бяцхан минь

Ганцхан бид чамайгаа хүлээгээгүй ээ.

Гадаа гэртгүй олон хүн

Гагцхүү хэзээ гэдгийг үл мэдэх тэд

Гарч орон хааяа дугарч ядан харуулдан хүлээж байна

Айсуй яваа гэдэгт итгэн

Хааяа зүүдлэн санаж, бодолдоо ургуулан

Хамтдаа өнгөрөөх урт удаан замын уулзвар дээр

Холын холоос зорин ирэх чамайг хүлээнэ.

Удахгүй нар мандана

Хурцаар гэрэл гэгээг цацруулан

Бүхний хайр энэрэлийг хүртэхээр

Бүхнийг аз жаргалаар цэнэглэхээр

Тэр цаг айсуй....

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
≡ Панда ≡

Гоя бичжээ. Өнөөдөр чинь ямар их шүлэг уншиж байнаа. Бараг өөрөө шүлэг бичих хэмжээнд хүрлээ шүү хэхэ

Joe.

чи дуралцан байна эдэр гээд гоя дуу байншд энэ дуу

Янзагахан

Зул баярлалаа
Жой тийм байна уу нтр гээд дуу байна уу.

maya

хэн гэдгийг нь би мэдцэн мэдцэн мэдцэн дээ этр гээд ккк

LoveLove

Хүүхэдтэй болохыг айрр их хүсээдаагаамаадаа ккк

Янзагахан

Маяа чи юун лагийн хэхэхэ

Ицми

чи айррр олон цагийн зөрүүтэй гадаад улсад байгаамууу??? манай эндол нар аааль хэдийн мандцан, харин ч жаргахжийн :р

Янзагахан

Lovelove ай юу гэнээ нтр хэхэхэ

Ицми өө тиоо балайн бээ хүн мандуулах гээд байхад чинь дээ хэхэхэ

HERO

Хөөх лайтай

RainBow

гоё бичжээ

ЗОРИГТ8

зөв совинтой совингүй нар мандаж л таараа ш дээ

Янзагахан

Зоригт харин тэгэх л байхдаа тэ хэхээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com