ЯНЗАГАХАН : Хямарсан хүний сэтгэл санааг хуваалцаач дээ....

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Хямарсан хүний сэтгэл санааг хуваалцаач дээ....

За сайнуу нөхөд би нь жоохон тааруу л байна. Би уг нь их жаргалтай сайхан байсан юм уул нь... тэгсэн яасан Яасан ч гэждээ өчигдөр орой дэмий тэнэж хэдэн нөхөдтэй уулзаж яваад мэдээ үзээгүйн. Тэгсэн мэдээгээр их ноцтой, мэдүүштэй, дуулууштай, сонсууштай мэдээг олон түмэнд хүргэсэн юмдагуудаа. Хүргэсийн байна. Тэрийг нь өглөө сонслоо, өдөр мэдлээ, орой айлаа... Яасан гэхээр эхнээс нь ярия.

Өнгөрсөн зургаан сарын нэгэн өдөр манай гэрийн хүнс болох гурил дуусваа. Тэр үед аавын найз байж таараад /ер нь ойр ойрхон ирдиймөө/ гурил дуусаж байгааг гэрийнхний ярианаас сонсоод ах нь маргааш гурил авч өгнөө гэдгийн. Тэгсэн маргааш мань хүнг ирэхгүй болохоор нь дүүд мөнгө өгөн 25кг гурил авчруулаал байжийтал ах хүү бас нэгэн 25кг-ийн алтайн тариа -1 гурил тэвэрээд ороод ирлээ, авлаа. Өөрсдийн авсан эхний алтан тариагаа задлан хоол хүнсэндээ уржигдарыг хүртэл хэрэглэж байлаа. Байлаа ч гэждээ завсраар нь би байгаагүй болохоор байсан байнаа. Гэтэл урьжигдар нөгөө гурил маань дууссан ажээ. Иймийн тул дүү охин шинэ гурил задлан сайхан цуйван хийж гэрийнхний бор гэдсийг хоолоор дүүргэсэн ажгуу. Би бээр энэ үед нэгэн айлд зочлон айлын хоол хороож байсан аж. Гэрт ирээд цатгалан хүн хоолны үнэр авчихаад нэг сайхан цай уугаад тэр орой хоолонд хошуу үл хүргэсэн аж. Тэр шөнө байн байн нойл гүйх, хажууд хэвтэх дүүгийн гэдэс тэнгэр нижигнэж буй мэт дугарч байхыг сонсоод. Эдүүс надаас нууж булагнасаны горно гарч байна даа хэмээн дуг нойрондоо дугжран унтсан бөгөөд Өглөө гэрийнхний царай хувхай цайсан байн байн 00 гүйсэн хүмүүс хэвээр л байв. Ажилдаа явлаа. Орой хэдэн нөхөдтэй уулзаад оройтож ирсэн хүн өлсөж байсан ч унтахын хооронд гээд оройн гурилтай шөлнөөс хэд халбагадаж мах идэлгүй гурил ногоо түүчихээд удалгүй унтав. Гэтэл яав... тэнгэр дугараад байнауу гэдэс дугараад байна уу. Гэрийнхэнтэй мөн л 00 уралдаж хонолоо. 

Өглөө дүүд зүгээр байсан бие яаав ийв гэтэл дүү онош тогтоочихсон. Энэ гурилнаас болоод байгаа бололтой. Орой мэдээгээр мөнгөн устай гурил илэрсэн гэнэ гэхийг сонсоод ухаан алдан унах дөхсөн бөгөөд за гайгүй зүгээр биз гээд ажилдаа ирсэн бөлгөө. Интернэтийн мэдээ мэдээлэл, найз нөхдөд бие таагүй байгаагаа хэлүүл гүйлгэж гэдэс дүүрч толгой эргэх эдгээр шинж тэмдэг нь мөнгөн устай гурил хэрэглэсэн хүмүүст илэрсэн гэнэ үү, бас удамд нөлөөлдөг гэдгийг сонсоод айж эхэллээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналт руу ярьж зовиур учир байдлаа хэлтэл гурилаа шинжилгээнд өг гэхдээ дүүргийнхээ гэж байна. Арай гэж дүүргийнхээ байцаагчтай холбогдтол "Ямарч гурилнаас мөнгөн ус илрээгүйээ. Худал мэдээлэл. Наадах чинь хоолны хордлого юм байгааз эмнэлэгт үзүүл" гэхийг сонсоод жоохон уужирсан ч юмыг яаж мэдхэв гэж бодоод "Эгчээ би жирэмсэн хүн /худал мэдээлэл болно/ тэр мөнгөн ус чинь удамд нөлөөлдөг гэж байна. Би айгаад байнаа. Би энэ хэрэглэсэн гурилаа шинжилгээнд өгмөөр байна." гэтэл түрүүний ууртай хахир дуу арай намсаж "Чи ингэж утасаар ярихгүйээ. Өөрийн биеээр тэр гурилаа лабротарт авчирч шинжилгээнд өг. Хаанаас авсын хэзээ авсын тэр билл, хаягтайгаа авчраарай." энэ дүүргээс авсан бол энд л шинжлэнэ. Өөр газраас авсан бол тэр дүүрэгт нь шинжилдий шдээ. Гэхдээ яахав чи дүүрэгтээ шинжлүүлчих" гээд бид 2 гурилаа шинжилгээнд өгөхөөр боллоо доо.

Ер нь тээд жоохон итгэл муутай л байна шүү. Тэр мөнгөн ус илэрсэн нь үнэн ч юмуу үгүй ч юмуу. Аргагүй ингэж гэр бүлээрээ нэгэн зэрэг өвдөхийг бодоход үнэн ч юм шиг. Маргааш шинжилгээнд өгсөн гурилний хариу нь үнэн гарах ч юмуу үгүй ч юмуу. Худлаа гаруул мөнгөн устай гурилаа идээд үхэл рүүгээ алхах ч юм шиг/ одоо тээд хаядаг л байхдаа/. Үнэн гаруул нөгөө хэвлэл мэдээллээр синсаацлаад гурилын үйлдвэрүүд асуудалд орж, мэргэжлийн хяналт нь хийх ажилтай, бас ч хяналтаа сайн тавьдаггүй нь илэрхи ч юм шиг. Үнэн хариу гарна гэдэгт эргэлзээл байна. Хамгийн гол тэр мөнгөн ус нь байхгүй байгаасай диймээ... Би муу юм бодмооргүй байна яаанаааа ийийийийийий

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Оранж

хүнүүс цуу яриа гээдаан. би өчдөр жиргээд баахан эсэргүүцэл хүлээж авсан. гэхдээ Алтан тариа мөнгөн устай гэвэл өөр юугаа хэрэглэнээ? одоо тгд бие чэн гайгүй болдгүй юу?

MES POSTZ

Зарим нь бүр алтан устай гурил идсэн гэжээлээ.

Голын устай нь уул нь сайн гэсэн.

Гайгүй биз дэй. Яаж яваад мөнгөн устай болох билээ дээ. Улаан буудай тариалдаг газар нь алтны уурхайн хажууд байсан юм болов уу ч гэх шиг гайгүй биз дэй хэхэххэ

≡ Панда ≡

Бүх юм сайхан болноо. Гэр бүлийн маань гишүүн ингээд өвдчихөөр би час өвдсөн гэсэн үг бусуу.

***ЛуНа***

өөө гайгүй биз дэ...
Санаагаа чилээгээд яах уу...
Гэхдээ нээрээ дэндүүмаа ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИЙ ГЭХЭЭР Л...

Баяртай,

Аяаяа амьд явах баталгаагүй болждээ. Яагч алтан тариан гурил этр гэж тогтоогдоогүй юм бишүү. нэг айлын хийсэн буузнаас илэрсэн гэсэн, тэгэнгүүт л гадуур гурил мөнгөн устай гсэн спам тарсан байх

Жинчин

zvgeer dee....Ter guril hiideg tehnikind chin mongon us baitugai krantnii us barag hergeldegvim gene lee

Altan tariag doosh n hiih gesen toriiin oligarhiudiiin guriliin vildvertei shuud holbootoi sensaats yum shig sanagdsan shvvv....
UB guril, MILL house ntr geed l

Гэгээхэн Ажирахгүй нь бнөө

Бүх юм схан болнөөө

Гэгээлэг нь...

Күй эээ одоо Үндэсний том үйлдвэр нь ингэж байхад хэндээ итгэнээ. Чихэр талх гурилан төрлийн юм идэхээс бүүр айдас хүрчлээ вайна

Цоомоо

вуаа алтаар урс тэгээд бие гайгүй юу би тэр гурилыг чинь идээд л байна гайгүй л байгаашд зааз тэгээд одоо ямар эрүүл хүнс гэж байх биш болсон нь боривруу түүхий нь түрийрүү шд

AEЯO

Сэжигээр өвдөж сүжгээр эмчлэгддэг юм гэнэлээ Янзагахан мэээн
...гэхдээ бивол шинжлэх ухаанд л итгэдэг хэхэ :P

Spring

Тэр.мөнгөн.ус.нь.байтлоо.удна.доо.!!Don`t.worry

блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин (зочин)

сайн уу, шинжилгэнийх нь хариу гарсан уу? манай ээж бас гаднаас ногоотой хуушуур аваад идцэн чинь гэдэс нь гүйлгээд салахаа байчихлаа

Hanper

Aimar yu >.

elegiya (зочин)

yaanaa timv? tegwel gertee bgaa gurilaa hurdhan zadalj vzehees...hariu ni garsnu? tanaihnii biye tegeed saijirsnu?

LoveLove

Гайгүй байлгүй дээ. Алтан тариа тэртээ тэргүй илрэх юман дээр юу гэж мөнгөн устай гурил хийжаахав. Энэ чинь зүгээр л зохиомлоор гурилын хомсдол бий болгож үний нь өсгөх гэсэн хуйвалдааны онол.
Манай гурилын үйлдвэрүүд чинь өрөвдмөөршдээ. Энэ тэндээс тусламжийн буудай царайчлана. Бүрэн байтугай хагас хүчин чадлаараа ч ажиллаж чадахгүй. Буудайгүй болчхоороо сул зогсолт хийхдээ хүмүүстээ сул зогсолтын мөнгө өгнө. Хэцүү хэцүү. Тийм болохоор гаднаас гурил оруулж ирж байгаа газрууд худлаа сенсаци дэгдээж даварчаахгүй юу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com