ЯНЗАГАХАН : та дээрх үгүүдийг цээжилчихсэн бол Англи хэлэнд ус цас болоход нэг алхам ойртлоо гэсэн үг...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Англи хэлэнд өвөрмөц хэлцүүд маш их байдаг. Эдгээрийг сайн мэдэхгүйгээр Англи хэлээр бусадтай бүрэн дүүрэн ойлголцоно гэдэг нилээд хэцүү. За тэгээд таны далай мэт мэдлэгт дуслын төдий нэмэр болох үүднээс хамгийн өргөн хэрэглэгддэг Англи хэлний өвөрмөц хэлцүүдээс... 1. a little bird told me (so)- Үгчилэн орчуулбал "Надад бяцхан шувуу хэлсэн" гэсэн үг. Энэ өвөрмөц хэлцийг хэн нэгэн ямар нэгэн мэдээлэл хаанаас авснаа хэлэхийг хүсэхгүй байгаа үедээ ашигладаг. Жишээ нь та хэн нэгэнд "Манай дарга солигдох гэж байгаа гэнээ" гээд хэлчихлээ гэж бодоё. Цаадах чинь "Чи яаж мэдсэн юм бэ? хэн тэгж байна?" гэх мэтээр шалгаагаад та хаанаас мэдсэнээ хэлэхийг хүсэхгүй байгаа бол 1"a little bird told me so" гээд хэлчихэд л хангалттай юм. Example: 'So who told you she'd got the job?' 'Oh, let's just say a little bird told me so.' 2. be in seventh heaven - маш ихээр баярлах, манай "хөл нь газар хүрэхгүй" баярлах гэдэгтэй утга нэг. Example: John was in seventh heaven when the director praised his speech 3. break the ice - нүүр хагарах, салхи хагалах... Хэрэв та хэн нэгэн танихгүй хүнтэй яриа өрнүүлэх, танилцахдаа сайн бол "I know how to break the ice with someone I've never met" Example: We played a couple of party games to break the ice 4. get around- ямар нэгэн саад бэрхшээлээс зайлах, даван туулах. Example: He was trying to get around paying tax on that income. 5. Cost an arm and a leg - Маш их үнэтэй. Манайхан "Тэнгэрт хадсан өндөр үнэтэй" гэж ярьдаг байхаа... Example: These clothes cost us an arm and a leg! Англи хэлний өвөрмөц хэлц цуварлынхаа 2 дугаархыг хүргэж байна. Нэг оруулахдаа 5 хан үг оруулаад байгаа болохоор цээжилэхэд юу байхав... Гэхдээ ашиг тусын хувьд бол их шүү. 1. kill two birds with one stone - 2 ажлыг нэг дор хийх. Манайхаар бол "нэг сумаар 2 туулай буудах"... Example: I killed two birds with one stone and saw some old friends while I was in Leeds visiting my parents. 2. long face - уруу царайлах. Ажил, амьдрал нь бүтэмжгүй барайгаад явж байгаа амьтныг "long face" гэдэг байх нь байна шүү. Example: 'Why've you got such a long face?' 'My boyfriend doesn't want to see me any more.' 3. jump for joy - хөөрч баярлах. Бид нар "Гуяа алгадаад давхих..." гэж ярьдаг байхаа. Example: Tina jumped for joy when she found out she'd be in the team. 4. spick and span - Дэндүү цэвэрхэн. Манайхаар "шил толь мэт цэвэрхэн" гэж ярьдаг шиг л... Example: the apartment was immaculate 5. things are looking up - нөхцөл байдал сайжрах. Example: Things are at last looking up. 6. come around (to) - ямар нэг юмны талаар бодлоо өөрчилөх, зөвшөөрч эхлэх. Example: I want to go, and I think she'll come around and we'll actually take a vacation. 7. as a matter of fact - үнэн хэрэгтээ Example: I did vote for her, as a matter of fact. 8. back the wrong horse - буруу хүнээ сонгох Example: It was only after we'd invested all the money that we discovered we'd been backing the wrong horse. 9. dream up - зохион бүтээх, шинэ юм бодож олох Example: She's dreamed up a great new way to waste time. 10. eyes bigger than one's stomach - хэрээсээ хэтрүүлэх, хэтэрхий ихийг өөртөө үүрэх Example: I can't finish this piece of cake. I'm afraid my eyes were bigger than my stomach as usual. Хэрэв та дээрх үгүүдийг цээжилчихсэн бол Англи хэлэнд ус цас болоход нэг алхам ойртлоо гэсэн үг... :)
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
yagtiimee (зочин)

Худлаа шаагаал гэдгийг Англиар яаж хэлэх вэ?

төмөр (зочин)

nadad angli helnii ovormots heltsuguun talaar medeelel tun heregtei bnaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com