ЯНЗАГАХАН : Хүн хүнээрээ бай Чи өөрийнхөөрөө бай

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Хүн хүнээрээ бай Чи өөрийнхөөрөө бай

Нөхөд сайн уу. Би бээр урьд үдшийн таагүй зүйлсээс болоод одоо жоохон онцгүй, зан ааш муутайхан л сууж байна даа. Хүн гэдэг амьтан их сонин юмаа. Сонин дээрээ бүр сонин гээч... Удаан хугацааны дараа уулзахад бас өөрчлөгддөг л юм байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хүний чанар танигдах л юмдаа.

Хүлгийн сайныг унан байж мэд

Хүний сайныг нөхөрлөн байж тань гэдэг ардын маань үг аргагүй үнэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн харьцаа, найз нөхөд хэмээн бодож явсан хүмүүний харьцаа өөрчлөгдөн хувьсаж байна. Ядаж байхад бүр хэдэн арван жилээр бус хэдэн хоног сараар шүү дээ. Би уг нь хүнийг сайн таньж нөхөрлөж чаддаг гэж өөрийгөө боддог байлаа. Гэтэл үгүй юм байна. Чаддаггүй юм байна гэдгээ ойлголоо. Хүн төрсөнөөсөө үхэх хүртэлээ амьдралаас суралцсаар байгаад л үхдэг гэдэгдээ...

Буруу эргэлт гэдэг киноны дууг хүмүүс мэдэх л байхдаа. Их сайхан үгтэй дуу. Тэр дуунд "Нөхөрлөл эхэлсэндээ биш, Найзлаж яваад яаж дууссандаа" байдаг юм гэсэн үг байдагдаа. Инээж баясаж, ууж идэж, наргиж цэнгэж, уурлаж уцаарлаж, элдвийг ярилцан суудаг сайхан найзууд гэсэн тодотголтой андуудтай байлаа. Тэр нэгэн тэртээх өдрүүдэд анд найз минь л байцгааж... Харин хэсэг хугацааны дараа бүр хэсэгхээн шүү... Энэ бүхэн зүгээр л өнгөн хэсэг... хуурамч баг... худал инээмсэглэл..... найз гэсэн өнгөлөн далдлалт...

Намайг мэдэх хүмүүс хэлэх л байх. Би бусдад шудрага, илэн далангүй байхыг хичээдэг бас найз нөхдөөсөө ийм зан чанарыг илүү олж харахыг хүсдэг. Яагаад ч юм мэдэхгүй, надад бусдаас нээх нууя хаая гэсэн хүсэл байдаггүй дээ ч юмуу. Нууж хаагаад байх гаж зүйл үгүй дээ ч юмуу би нуух, хууртах гэсэн зүйлд үнэхээрийн дургүй. Надаас хэн нэгэн өнгөндөө инээмсэглэн, цаанаа аливаа зүйлийг нууж 2 нүүр гаргахад үнэндээ маш их дургүй лдээ. Яагаад нэг зан аашаараа байж болдоггүйн. Тэр олон баг чухам тийм их хэрэгтэй байдаг юм уу...

Намайг хүмүүс янз бүрээр л хэлдэг. Ийм тийм, тэгдэг ингэдэг, тэгсэн ингэсэн гээл... Тэгтээ тэргүй би тийм биш байсан бол л болоо. Тийм болчихгүй л бол боллоо. Тийм байсан бол тийм биш болчихвол л боллоо. Тэглээ гээд надад муудсан ч юм алга. Хүн хүний нөгөө хүнээ харах өнцөг өөр өөр учраас дүгнэх дүгнэлт ч бас өөр өөр байдаг биз.

Эцэст нь хэлэх гэсэн үг маань

Хүн хүнээрээ бай

Чи өөрийнхөөрөө бай /татар хамтлагийн дууны үгний хэсгээс/

Бусдын өмнө баатар царайлж

Буруу зөв угласан баг угалчихаад

Өөрөө өөрийгөө ертөнцийн төв мэт аашлах нь

Өөрийг чинь ямар харагдуулж байгааг бусдын нүдээр нэг харчихаач

Хүн хүнээрээ үлдэх сайхан

Хүмүүний орчлонд тэр чинь жаргал биш гэж үү андуудаа

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Эрхэмцэцэг (зочин)

тийм ээ хүн нэг л зангаараа байх нь гоё

Зочин

Амьтан амьтнаараа бай битий хүнүүсийн дунд орж юм бичээдай ккк

дурлагч

Цаг цагаараа байхгүй
Цахилдаг хөхөөрөө байхгүй ээ.
Бүх зүйлд учир шалтгаан гэж байж л байгаа. Ямартай ч чамд чиний сул талыг нүүрэн дээр чинь хэлж байна гэдэг. Чамайг боддог, найзын л үг гэж боджийн.
Хүн чамтай яаж харьцаасай гэж хүсдэг шигээ бусадтай харьц гэдэг үг ч бас бий шүү. Бодох л хэрэгтэй.
За мэдэхгүй учир начрын мэдэхгүй байж баахан дэмий юм бичсэн бол уучлаарай.

Янзагахан

Зочин. Одоо хүний нэртэй болдымуу. Амьтны нэртэй болохоор хүмүүс гадуурхдаг. Нууж хаах зүйлтэй болдым шиг байна шдээ хэхэхэ

Дурлагч: Таны хэлдэг түмэн зөв. Ямартай ч хэн нэгэн миний нүүрэн дээр сул талыг минь хэлээгүй. Бас би хүмүүстэй урьд урьдаас найрсаг инээмсэглээл харьцсан. Тэгсэн чинь би нэг шүдний чигчлүүр, нүдэнд орсон хог шиг л ...
Бас та учрыг нь мэдэхгүй дэмийрчихэж хэхэхэ Бас уучилсан.

Янзагахан

Та гоё шүү Дурлагч эгчээ хэхэхэ

Ицми

хахах амьтан амьтнаараа бай гэнүү хаха мангар


хүн хувьсан өөрчлөгддөг. би ингэж л хэлж чадах байна. хэрвээ хүн нэг л хэвээрээ байгаад байвал... за мэдкү. этр кк. ерөнхий ноён нуруу нь л байна байх. бусдаар бол хүн өөрчлөгдөнө шүү дээ

chepak (зочин)

“Нөхөрлөлийн хамгийн том шалтгаан нь дундын найзлал биш, харин дундын дайсан” гэж нэг сайхан үг байдын шдээ.

secret (зочин)

hun horvood yu ugnu tuuniigee l bucaaj avdag gdg shdee tegeheer boduushtai biz dee.so sn uilsiig buteej yvcgaaya zaluusaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com