ЯНЗАГАХАН : Цэцээ гүний оргил руу аялах тухай өргөнөөр оролцож хамтдаа аялацгаая...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Сайн байцгаана уу өнгөрсөн 7 хоногт Цэцээ гүн явая хэмээн санаачлага гаргасан боловч шууд маргаашдаа явах хүн байхгүй байсан болохоор хойшилсон билээ. Манай гөгө блогчдын хувьд Цэцээ гүн лүү аяласан хэд хэдэн туршлага бий билээ. Хамгийн сүүлд бараг жилийн өмнө аяласан бөгөөд маш сайхан аялал болсонг хамт аяласан нөхөд болон аялалын тэмдэглэлээс яваагүй нэг нь уншсан байх.

http://yanzagkhan.blog.gogo.mn/read/entry41412

Энэ удаагийн аялал мөн л өмнөх жилийн зарчмаар явагдах бөгөөд илүү дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

Аялалын зорилго:

Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн рүү аялах

Уулын, явган аялалын маршрут:

Машинаар 120км

Явганаар 15 км явна.

УБ->Манзушир хийд -> Цэцээ гүний оргил -> Манзушир хийд -> УБ

Аялал зохиогдох хугацаа:

2010 оны 09 сарын 05-ны Ням гаригт 08:00 цагт Тээврийн товчоо дээр цуглана. Хоцорсон хүнийг хүлээхгүй.  Ингэхэд яахав машинтай явах хүмүүс байвал хэлээрэй. Дундаасаа бинзенээ хийгээл явцгаая.

Аялалын хэлбэр:

                      Өдрөөр

Аялалын зардал:

Хувь хүн өөрийн хоол хүнс, замын зардалаа даах учир хувийн бэлтгэлээ дээд зэргээр хангана уу. /Хүн бүр өөрийн хоол идэж уух юмаа бэлэн савлаад үүргэвчиндээ хийгээд явчихвал их амар байдын зардал ч бага. Унаа тэрэгний хувьд нийт ирсэн хүмүүсийнхээ тооноос хамаарч унаагаа тохироод хөлсөө хуваагаад төлчих учир аль болох олон хүн хамрагдуулж чадвал дундаас гарах зардал ч бага гарна гэсэн үг шүү дээ./

Дээрхи аялалд оролцох хүсэлтэй блогчид блогийн хажуу талын пинбоксоор холбогдож холбоо барих утасаа үлдээнэ үү. 

Ганц амралтын өдрөө ч гэсэн эрч хүчтэй эрүүл мэнддээ тустайгаар хөгжилтэй, хөөртэй эрүүл агаарт өнгөрөөцгөөе.

Одоогоор явахаар бүртгүүлсэн хүмүүс

1. Янзага
2, Оранж
3. Аниме
4. Хасар
5. Зулмөнх
6. Жой
7. Цоомо
8. Батмонд
9. Аниргүй
10. Крафти
11. Тайгерфиш
12. Херо
13. Эйч Рэй
14. Өнөрөө
15. Мэс

16. Мауз

17. Дэспи

нэмж нэрээ өгөх хүмүүс явах өдрөөс өмнө мэдэгдэнэ үү. Мөн дээр заасан өдөр цаг минутандаа хүрэлцэн ирж аялалдаа хамтдаа сайхан аялацгаана гэж найдаж байна.

start=3 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 53-с 4-53 харуулж байна

null
AEЯO

Нэрээ өгөхгүй шууд тэр өдөр нь тэр цагт нь оччиж болниздээ кк

Янзагахан

Сторми ах та явна биздээ ай. Таны хэлсэнээр эрт явсан нь уг нь дээр байх тэ

Янзагахан

Луна чи нээрээ ингээд өөдгүй шдээ.

Аеро чамайг ирнэ гэдгийг мэдэхгүй учир ингэлээ тэглээ гэдгээ хэлэхгүй л байх даа

TigerFish

8 гээд оруулчих

Аниргүй (зочин)

тээврийн товчоон дээрээс явдаг хээвээрээ нэг хүний 1500 төгрөг байсан цаашаа жижиг унаа 6000 явчихаж байна лээ. гэхдээ манзуршир хүртэл үсрэхдээ 6 км л байх алхасных манзушир хүртэл алхцандаа ч яах вээ дээ?


унаа тэрэг гээд хэрэггүй байхөө, нэгэндээ чирэгдэл учруулаад дэмийм шиг санагдсан

***ЛуНа***

Ирэх жил явяаа дэхү...хэхэ...

Оранж

микро хөлслөөл түрүү жилийнх шигээ явчий л даа нтр........ / өөрөө явсан чимшиг үү? /

Янзагахан

Луна эгч нь ирэх жил хүртэл эндээ ингээд суужийна гэж за мэдкүмаа

Аниргүй бид өмнө нь 12уулаа микер хөлслөөд явж байсан юм. Шууд тээврийн товчоогоос манзшир хүртэл бас буцаж хүргүүлэхээр. Тэгэхэд нэг хүнээс 5000₮ гарч байсан юмаа. Тэгэхээр төв аймагаас цааш тэгж зааваарах хэрэггүй л болвуу уул руугаа авирахаасаа өмнө ядарчихна.
Тэгэхээр шууд л явсан нь дээр лдээ

Тав дугаар сар

Бүтэнсайнд покерын тур этр-тэй гээд байсан шд.

***ЛуНа***

хэхэ гүээ....
ирэх жил бодуул бас ийш тийшээ явах л бээлгүү дэ ...
тэхээр л ........

Stormy

Янзага аа. Одоо тэгж 5000 явах микро олдох хэцүү шүү дээ. Тухайн үед аз таараад л тэгж явсан. Одоо нэмэгдсэн л байгаа. Унааны үнээ газар дээр нь очоод ярих хэрэгтэй байх. Ядаж 8000 гэж бодох хэрэгтэй. Тэр жолооч тэндээ хүлээнэ шүү дээ.

MES POSTZ

Би явы гэвэл зөвшөөрхиймүү?

Доктор

Ер нь бол гэнэтийн огцом ажил гарчихгүй бол явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Шийдээ 5 дахь өдрөө эртхэн хэлнээ.

Янзагахан

May tiimu yag yu bolno gsiin bol ter ni?

Stormy ter ch tiimeldee bi zvgeer turuu jil tegj yawsan l gsiin.

Mes zowshoorch bna

Doctor ok tegdee zohitsuulaarai

HERO

okey

Аниргүй (зочин)

хэхэ надаа сонирхолтой санагдаал

MES POSTZ

Зөвшөөрсөнд баярлалаа. Би ч бас та нарыг Цэцээ гүнрүү явахыг зөвшөөрч байна. :Ъ

ЗОРИГТ8

төөрцгөөв...

Янзагахан

Мэс зөвшөөрсөнд баярлалаа

Зоригт санаа тависанд баярлалаа

MES POSTZ

Баярласанд баярлалаа :Ъ

Хайрри (зочин)

Нэг нар салхи үзмээр байдаг яая да байз!

aytyia (зочин)

Ууланд явах сайхаан. Гэхдээ ойрын хэдэн хоног ууланд явсан болохоор үнэхээр чадал алга аа хэхэ. Сайхан аялцгаагаарай.

Энэ "Амьдрах сайхан" киноны дуу маш их таалагдлаа :)

Ицми

аа за.. сайн явцгаагаарай... дулаахан хувцаслаарай даа... тээд даараад ханиад хүрэв этр кк. нээрээ яг тэр оргил дээр нь маннннннгар хүйтэн байдымлээ шүү худлаа гэвүүл Анимэгээс асуу этр кк

Сексийн төлөө үхэхээс ч буцахгүй

наадах руу чинь зөндөө гарсан. Одоо залхжийна шд. гэхдээ гоё оо гоё. Амжилт та бүхэнд. нөгөөдөр өглөө очиж таануусыг нэг хальт ахраад авдаг юм уу. Манайхтай ойролцоо газар л уулзах юм байна...

Мауз

би юу ч гэсэн нэрээ өгчий. яаж ийжагад явахыг боднооо.

Сод

burhani awralaar ywh bodol bna

AXIOM

tsaanaasaa garaad tsaashaa buuh yum uu

Янзагахан

Мауз бүртгэчихсэн шүү.

Сод бурханы аварлаар тээд бүртгүүлж байгаамуу яаж байгаан хө

Аксиом. Тиймээ тэр нь аюулгүй бас зүгээр шдээ. Дан эрчүүд яваад сурчихсан хүмүүс наашаа буудаг л байх. Бид арай л хэцүү болвуу гээл

Дээс...

явы дөө... сайхан эрүүл агаарт зугаалы дөө.... нэг юм асуучхуу тэр орой руу нь гарахаар тэнд юу байдын...

Зочин

хммм би 2 найзыгаа дагуулаад очно шүү

Янзагахан

Дэспи тэнд гарахаар нэг хадан дунд овоо байдын. Хамгийн гол нь тэр өндөрлөгөөс тал бүр тийшээ харахаар их сайхан харагддын бас алхана гэдэг чинь цул эрүүл оршихуйн их үндэс бөлгөө

Зочин за тэгээд та минь хэнсэн билээ дээ хө. Нэр усаан хэлж хайрла

nega

Сайн уу залуусаа, уг нь сайхан явган аялал хиймээр л байна даанч энэ удаа амжихгүйнээ, харин дараагийн удаа ямар төлөвлөгөө байна. Явган аялал ч эрүүл мэндийн эм дээ.. Дараагийн удаа оролцохыг хичээнээ.. Сайхан аялаад ирээрэй залуусаа

H.Ray (зочин)

16+2=18 гэвэл 2 микро хєлслєх болж байгаа юм уу...

Сод

buh zuil togtmol baihad tegshtgeliin tentsugiin temdeg alga bolchihgui bol ywnaa ho hehe

yuch bolson 2 huwisagch gishuuniig margash boltol ajiglay yrunhiiduu togtmol baiwal ywna tegheer etssii hariug margaash helii ho

odoondoo bol X^2+1=0 bolchood bna hehe

H.Ray (зочин)

гэснээс тэр 2 хїн чирч очих гэж байгаа зочин би байх шиг байгаам шїї :-)

Hanper

uul ni naad talaas ni avirval goyo shde :D

Янзагахан

Nega баярлалаа хө

Эйч рэй нэг л микро хөлслөнө дөө

Сод яасан маягтай хүүхдүү

Эйч рэй аан чи юм уу мэдлээ

Hanper уул нь наад талаасаа авирвал сонирхолтой адал явдалтай байх ч аюултай лдаа. Тйим болохоор аюулгүй замыг сонголоо

Солиорсон Гүнтэн. (зочин)

би говьсүмбэрт байжаахын байна. маргааш явна

Che.

бүртгэл дуусчихсан уу? Дуусаагүй бол явыл гэж бодож байна. Гэхдээ маргааш нойр хүрээд байвал унтнаа

HERO

Муриач гарууд зайлцан байдаа. би нээр хүн их багтхаар нь гэж бодоод банкийг нь дүүргээд stareks унаад дээр нь мэргэжлийн апрад бас камер хөл гээд баахан юм ачиад очсон чинь хэн байдгүй байна ш дээ ганц H.Ray л ирсэн байдгийм. тэгээд яасийм бол гээд утас цохисон чинь бүгд явахаа болилоо гэдэг байна ш дээ шаалдаа та нар сдаа
. FUCK fuck fuck god-damn зайлаа

H.Ray (зочин)

харин тийн шїї. єглєє дїїгээ эртээ босгон босгон хоол унд бэлтгээд, хэдий хожигдсон ч гэсэн очсондоо...Хїргїїлээгїй байсан бол уйлчихсєєн уйлчихсан...Хожигдож очоод болохоороо хїлээлгїй явчихжээ гэж боджийсон би мєн гэнэн хїн шїї :-(

SinГ©ad O'Connor

манайхан сайхан яваад агаар салхинд гараад ирээрэй.

TigerFish

Гоё явсан шүү манайхаан. Зургууд оруулсан байгаа орж хараарай этр хаха

SinГ©ad O'Connor

өө явцымуу

MES POSTZ

Хэро г бодоод сэтгэл шимшрэв. :Ъ

Ицми

та нар яасан муухайн. нэгийгээ ингэж болкушд. явахаа больцым бол ядахад урд өдөр нь хэлж болышд. Херогийн уурлах нь түмэн зөв. таануус тээд уучлалт гуйгаач. дээр нэр нь бичээстэй байгаа худалчуудаа

Болдууш

Херо битий уурлаарай хө.

Joe.

би 9 сарын 5 нд биш тэрний өмнө явна гэж нэрээ өгсөн харин тэмцээнтэй байсан учраас амжаагүй шүү тэрнээс биш

SinГ©ad O'Connor

өө сая л уншлаалд

Зочин

оо би Цэцээ гүн дээр нусаа хацартаа наачаад ирсэн дэвткү айн би харин гайхаадайсы ганцаараан яваад бас ганцаараа орой дээр нь гараад ирцэнайсын тээд бас ганц төрлийн нус хацарт наалдцан этр хаха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com