ЯНЗАГАХАН : Мартагдахын аргагүй он жилүүдийг чамтай л хамт туулж яваа болохоор магад ийм болохоор л чамд би хайртай байдаг байх

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Навчис шарлан модод өнгөө хувиргадаг болохоор
Намарын дараа хун цагаахан өвөл ирдэг болохоор
Хорвоо ертөнцийн нэгэн сайхан өнгө нь энэ л болохоор
Хаа нэгтээ ганцаардан алхахад ихийг өгүүлдэг болохоор
Намараа би чамд хайртай

Шарласан навчисаа гөвөн модод цэмцийдэг болохоор
Шиврээ бороо, хүйтэн салхи гунигийн дуу аялдаг болохоор
Газар ойчсон шаргал навч чих баясган тийм гэхийн аргагүй аялгуу өгүүлдэг болохоор
Газар дэлхий өгөөжөө чамайг ирэхээр л хуваалцдаг болохоор
Намараа би чамд хайртай

Эргээд ирнээ гээд шувууд минь гангана гунгана оддог болохоор
Эмээ минь гунигтайхан шүүрс алдан саравчлан тэднийг үддэг байсан болохоор
Нарт хорвоод аав ээжийн охин болон мэндэлсэн болохоор
Намар чи намайг алгаа тосон угтсан болохоор
Намараа би чамд хайртай

Томтсон цүнх, хүрэн форм, цагаан парчиктай жаахан охин
Том болсон мэт санан сургуулийн хаалгаар дэгэж дэрвэн гүйж байсан болохоор
Анхны хайр, анхны шохоорхол гэдгийг чамтай л хамт угтаж
Арван наймтай охинд шаналал гэдгийг мэдрүүлсийн болохоор
Намараа би чамд хайртай

Хорвоог хамт туулах түүнтэйгээ чамтай хамт учирсым болохоор
Хаврын тэнгэр шиг аашыг минь хуваалцдаг
Үнэнч дотно блог минь мэндэлсийм болохоор
Үе тэнгийн олон нөхөдтэй танилцуулсын болохоор
Намараа би чамд хайртай

Санаа алдан атаархмаар үзэсгэлэн төгөлдөрөө гайхуулдаг болохоор
Санагалзах сайхан бүхэн минь чамтай хамт дурсагддаг болохоор
Мартагдахын аргагүй он жилүүдийг чамтай л хамт туулж яваа болохоор
Магад ийм болохоор л чамд би хайртай байдаг байх


start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

намар сайхөөн ер нь бүх улирал сайхан , намар болохоор их сургуулийн гудамж, тис, оюутан цаг санаанд ордог шүү.

Joe.

хэрмээ тийм шүү нээрээ сургуулийн урдуур алхаал

Хасар

Алхах үе зөндөө.Бөөн дурсамж этр

Мауз

тихх. намар гоя шүү. зарим мөр нь бүр илүү таалагдлаа

Оранж

намайГ намарт дургүй болцон гэвүүл тэр үед үхсэн гэж мэдээрэй этр....ккккк

H.Ray (зочин)

хоох намарт дургүй болчихсон намайг эргээд дуртай болох шахтал бичсэн байна ш тээ... надад намар ингэж санагддаг байсан үе бий гэж

Ногоон ЛОРД (зочин)

ингэж санагддаг байсан үе бий бий...

Янзагахан

Хэрэм намар уг нь их гоё улирал шдээ тэ

Жое тэ

Хасар чамд ч их дурсамж байгаа бололтой

Мауз баярлалаа

Оранж хэхэхэ гуниглах дуртай ганц хүн нэг ширхэг байнаа

Рэй уг нь сайхан улирал шүү дээ. Энэ хүмүүсийн сэтгэл санаа өөрчлөгдөөд синдромтоол байгаа болохоос биш

Амартайван Аан байсан байх. Минийх харин байсаар байх болно

Гана

би ч бас намарт дуртай

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

намар болгон дуралдаг миний эмзэгхэн зүрх :-р

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com