ЯНЗАГАХАН : 18-тай загуур өмсөгч Хайрлана Эзэмдэнэ Рокдоно Эдлэнэ гэсэн уриатай эгдүүтэй марзан царай муутай Хэрэмбүүчи бацаандаа

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Хэрэм нээрээ хүн байж болох байсан байх шүү тэ. Даанч цаадах чинь хүн биш блогчин болчихсон. Урьд төрөлдөө хүн байсан л байх даа. Блогчин блогчиндоо Хэрэм гэдэг блогчин болчихсон шүү дээ сонин... Гэхдээ би ч бас ялгаагүй лдээ.

Өнөөдөр энэ блогчины эх дэлхийд мэндэлсэн өдөр тохиож буй аж. Их л дуу чимээтэйгээр ирсэн байх гэж би боджийна. За би ч гэсэн ялгаагүй дээ. За тэгэхээр энэ хүнийг мэддэг болоод жил ч болоогүй байна лдаа. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бяцхан хүүрнэхэд ийм байна.  Зургаар илэрхийлэе за юу.

Манай блогчин бол майр ууна за юу... Цагаан хүрэн шар өнгийн л юм ууна ихэвчлэн. Блог дээрээ шартаж үхлээ энэ тэр гэдэг бол нуль сенсаци *аасан. Үнэндээ блогчдын уулзалтаар хэрэмээс өөр ус, цай уудаг блогчин байхгүй ээ. Би хажууд л бол лүү юм билээ хэхэхэ санаа зовоод байдын заримдаа хихихи. Яахав ганц нэг пивийг ингэж ууна. Ховорхон агшин учраас олон хүнд үзүүлвээ. Би мэдээгүй байхад нь дарчихсийн... Уухаараа гадаад нэртэй пиво л уудаг өөр пиво уудаггүй шдээ...

 Бас манай хэрэм чинь аймар за юу... Нөгөө хүнийхээ дандаа дээр нь гардын билээ шдээ. Тээр гарчихаал чакраа хийгээл айр за харагдаж байгаам чинь. Би ч холоос л харсан лдаа. Дургүй хүргэсэн хүнээ шууд *аады шдээ. Одоо тэр *аалгуулах оочер бол замаа алдсан байхөө. *аалгуулсан нэг нь эхнээсээ ер нь халшираад чимээгүй болчихсон шүү. Ер нь тээд би хэрэмийн зөв гэж  боддын нтр гээд жоохон долигнохгүй бол хамаг юм бичихлээ гээд намайг *ааж магад хихи нүхээ малтая даа. Эртээр нэг хэрэмийг чакраадаж байхтай нь таараад сэмээрхэн нэг сүүдэр буулгасан үз та нар... Ингүүлвээ та нар


Естой нэг би энэ дэлхийд яах гэж төрөө вэ гэтэл нь *аадаг байх гэж би боддын...

Би бас хэрэмийг эрэгтэй байсан бол гэж бодож үзэж байсан лдаа. Хэрэм хэрэвээ эрэгтэй байсан бол дотуур өмдтэй ямар харагдах бол гэж бодоод төсөөллөө. Ширүүн хэрнээ нэг тийм таж чангаасан харцтай, бариу дотуур өмдтэй, булчинлаг залуу байх байсан байх тэ


Би ч ямар хэрэм сонирхох биш. Сонирхдог амьтандаа бол сайхан л амьтан байх байсан даа гэж нэг удаа бодсын. Би чинь одоо буга согоо энэ тэрээ сонирхоно шүү дээ. Өө энэ чинь нээрээ хэрэмийн талаар бичиж байж өөрийгөө бичих гэж байна шдээ хэхэхэ

За бас миний төсөөлөл дуусаагүйээ. Хэрвээ Хэрэм блогчин биш хүн байсан бол нэг тийм тач хүүхэн байх байсан байх тэ. Нээх гоё долгиолсон урт үстэй, сэрийсэн том хөхтэй, том алаг нүдтэй, нүдээ анивчихад нь сормуус нь дэвээл салхи сэвэлзэж байгаам шиг санагдтал, дуу хоолой нь найланхайтаал аймар эмэгтэйлэг. Эрчүүд ёстой унаж үхэх байхдаа... Би хажууд нь атаархаж энэ тэр балай авах нь байна шдээ... Гэснээс хүмүүс надаас хэрэмтэй танилцуулаад өгөөч гэж аягүй их гуйдышдээ... Тээд тэдэнд хандаж хэлэе даа. Хэрвээ хэрэм блогчин биш хүн байсан бол чамайг ажиллаа хийж дууссаны чинь дараа алтан сандал дээрээ ингэж суугаад "Ядраагүй биздээ хонгор минь.." гэх байсан байхаа...


Өчигдөр цаад Хэрэмд чинь нээрээ далавч ургасан. Ямарч гэсэн нисээд байна лээ. Тээд би гуйж байгаад ганц зураг дарсанаа та нарт сонирхуулая лдаа. Би тэр зургийг нь бас зөвшөөрөлч авалгүйгээр FreakingNews.com сайт дээр байрлуулчихсан хүмүүс их сонирхож хүлээж авч байна лээ шүү. Гэхдээ угаасаа цаадах чинь Од л доо.

Би Хэрэм-ийн блогоор орж хааяахан сээгийддэгийн. Гэхдээ байнга шахуу уншдаг лдаа. Тээд хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлүүдийг хараад байхнээ манай хүнийг Хэт Чөлөөтэй байна, Ийм уран бүтээл байж болохгүй гэсэн үүднээс үзэн ядах, хорсох, атаархах гэх мэт хорон үйл ажиллагаа сээгий ирдэгийг анзаарсан лдаа. Манай хэрэм чинь одоо *аана гэсэн бол *аадаг л Хэрэм. Цаадах чинь ер нь эвгүй гар даа.

За за олон юм бурах ч яахуу гол ажилдаа ороё. Ингээд 18-тай загуур өмсөгч  Хайрлана Эзэмдэнэ Рокдоно Эдлэнэ гэсэн уриатай эгдүүтэй марзан царай муутай Хэрэмбүүчи бацаандаа Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе ээ.... /Дашрамд өнөөдөр миний лагшин их тааруу байгаа тул очиж үл чадвал өршөөж хайрлаарай. Гэхдээ очихыг ихэд хичээж буй болноо./



start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
Ицми

ххахаха айр айр...

SinГ©ad O'Connor

хэхэхэхэ ямар хөөрхөн юм бээ баярлалаа ямар хөөрхөниеен :)

Оранж

өвөл анчингийн Жи- д барьсан бэлэгтэй төстэйен. Хөөрхөн хийсэн бээшт. Хэрэмээ төрсөн өдрийн мэнд.

Joe.

хэхэ гоя болж

Тав дугаар сар

Хэрэм өнөөдөр ууна гэсэн. Би ч гэсэн ялгаагүй дээ этр гээд Янзагыг дуурайчдымуу ккк. Гэхдээ ус цай л ууна л даа.

Мауз

ёстой гоя-ийн байна. хэрэмдээ дахиад төрсөн өдрийн мэнд

dream

өнөөдөр нээрээ хэрмийн төрсөн өдөр юм уу? төрсөн өдриөн гоё бэлэг байна. баяр хүргий хэрэмээ

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

гоё *аашжээ. Гоё бичлэг бна.

≡ Панда ≡

ХЭРЭМдээ төрсөн өдрийн мэнд, бүгдээрээ өнөөдөр сайхан цай ууж жигнэмэг идийшүү

Аянчин

хэхэ сэтгэл гаргаж хөөрхөн зүйл бичсэн байна шүү. тэр том хөх, том нүд нтр бол айн анхаарал аймар татжийшд :-р

Янзагахан

Таалагдсан бол яамай нтр хэхэхэ

РОБИЯНАЧКА

taalagdlaa

болор

Өнөөдөр чиний төрсөн өдөр
Өнгөт орчлонд хэрэм нэмэгдсэн өдөр
Аав ээж 2 нь үртэй болж баярласан өдөр
Алаг дэлхий нэгээр нэмэгдэж эргэсэн өдөр
Чамд төрсөн өдрийн мэнд дэвшүүлж аз жаргал хүсэн ерөөе

сабрина (зочин)

төрсөн өдрийн мэнд хэрэмхээн

ЗОРИГТ8

согтчоод өчдөрийнх шиг өөдөөс харжагаад ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ гэж хэл гэвүүл яана ай.... хаха

заза баяр хүргэлээ Хэрэмдэээ

13

19тэй болчвуу? кэкэ..Баярын мэндээ

TigerFish

Баяр хүргэе. (Өөрийнх дээр нь гарахгүй байна)

HERO

HAPPY BDAY XEREMXEN een, nice post

***ЛуНа***

ЯМАР ХӨӨРХӨН БЭЭГИЙ ВЭ...
ИНЭЭГЭЭЛ УНШААД БЛАА ШД....

★㋡Арими㋡★

kkk yun huurhunyiin :P

★㋡Арими㋡★

happy birthday heremee

Хөлд ороогүй хэлд орсон монгол

100 nasalj daxin 81 jil blog xogjvvleerei. Happy B-t Day Xeremxeen...

SinГ©ad O'Connor

бүгдээрэнд нь баярлалаа, төрсөн өдөр сайхан үргэлжилж байна.

Янзагахан

Хэрэмээ дуусаагүй л байна уу хэхэ

SinГ©ad O'Connor

дуусаагүй байна өөөөөөөөөөө

SinГ©ad O'Connor

ккккккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com