ЯНЗАГАХАН : Саяханаас би чинь номын дуу сонсож эхэлсээн.

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Саяханаас би чинь номын дуу сонсож эхэлсээн.

Ицми эгчийн бичлэгийг уншаад өөрийгөө саналаа. Бодсон чинь инээд хүрээд байхын. Би дөнгөж сургуульд ороод үг холбож өгүүлбэр бичих гэж балалдаг байлаа шдээ. Бүтэн өгүүлбэрийг бүх үсэгнүүдийг нь нийлүүлээд биччихдэг. Өгүүлбэр дуусахаар нэг юм цэг тавьж тасалдаг байлаа шдээ. Гонжролдсон урт юм л дэвтэрээр дүүрдэг байж билээ. Ээж аав багш мянга хэлээд заагаад нэмэргүй. Загнуулж заалгаж салгаж бичиж байгаал нийлүүлээд биччихдэг байж билээ хэхэхэ. Аавадууавав. Ахсурхарвав. энэ тэр гээл хэхэ 2-р ангид ороод харин овоо гайгүй болсон шүү. Яагаад тэгж бичдэг байсанаа мэддэггүйн. Манай дүү байна хэхэхэ намайг бодоход салгаж бичдэг байсан юмаа. Харин үсэгнүүдийн дундах хоосон зайг үсгээрээ баллаад битүүлчихдэг байсан юм. а, о, ө, б, в, д, гээд дундаа зайтай үсэг болгоныг битүү будчихдаг байж билээ хэхэхэ... Сонин шүү...

Саяханаас би чинь номын дуу сонсож эхэлсээн. Би энэ долоо хоногоос хичээлд яваад оюутан боллоо лдоо. Сураагүй удсан болохоор сонирхолтой бас, хэцүү, ядаргаатай санагдаж байгаа шүү эхлээд удаагүй мөртлөө.  За тэгэхээр эхний хичээлдээ суулаа. Стратегийн менежмент гээд хичээлд суулаа. Хичээл эхэлсэнээс дунд үе хүртлэх хугацаанд би анги андуурсын болвуу. Хэл шинжлэлийн ангид орчихсон суугаад байгаан болвуу. За байз яасан хөөрүү багш вэ энэ гэсэн ухааны юм бодоол байлаа лдаа. Яасан гэхээр багш ингэжийна. Стратеги гэдэг нь монгол үг мөн үү?? Хэзээнээс энэ үгийг хэрэглэдэг болсон бэ? гэжийна. Бодлоо за байж монгол л үг байж таараа аль чингисээс өмнө л дайны таактик, стратеги гэж байсан даа. Ингэхэд энэ ямар хамаа байнаа гэж. Гэтэл 1700 хэдэн он гэлээ дээ анх хэрэглэж эхэлсэн гэнэ шүү. Аа бас дараа нь тэгвэл менежмент, менежер гэж юу гэсэн үгийн? хэзээнээс та нар сонссон? монгол үг мөнүү? гэлээ Ихэнх нь 2000 он, 2002 он Монгол үг биш энэ тэр гэжийна. Гэтэл багш би энэ үгийг монголд нэвтрүүлсэн энэ тэр гээд түүх ярьлаа. Их онгироо сагсуу этгээд байгааз нтр хэхэхэ...

Бас ханамж, үйлчилгээ үзүүлнэ, засаглал гэх мэт өөр зөндөө үг хэлсээн. Эд нар чинь монгол үг биш гэнэ шүү. Утга авцалдааны хувьд ч тэр цаад утга санаагаараа шал ондоо зүйл илэрхийлдэг энэ тэр гээд үг үсэг, өгүүлбэрийн утга яриад байхаар чинь би ангиа андуурчээ л гэж бодоход хүрсэн юм. Гэхдээ би хичээлийн үлдсэн хугацаанд багшийн зөв бас их хэрэгтэй олон юм сонсож чадсандаа сэтгэл хангалуун ангиас гарч билээ.

Хамгийн сонирхолтой нь энэ хичээл дээр миний мэргэжлээр сурч байгаа хүүхэд маш цөөхөн буюу гарын 5 хуруунд багтахдаа үгүй цөөхөн хүүхэд бусад нь өөр мэргэжлийн хүүхдүүд сууж байхаар нь манай мэргэжлийн хүүхдүүд хичээлээ тасалждээ. Эхнээсээ л хичээлээ таслаалд ухааны юм бодож байсан чинь явж явж би өөрөө мэргэжлээсээ тэс хөндлөн хамаагүй мэргэжлийн хичээл сонгоод суучихсанаа өчигдөр мэдлээ лдээ хэхэхэ... За тэгээд хичээл сурлаганд минь амжилт хүсээд туслаж дэмжиж байгаарай :D

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

сайн сураарай. ирээгүй чинь тиймхэн

Янзагахан

Нэрээ ингээд сольчихлоо ямар байна даа

Мауз

Оюутан болсым бий вий. Сайн сураарай.

дурлагч

За сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гүсяаа. Би ингэхэд энд хөдөлмөрийн гэдэг үг яагаад заавалчгү ордгын одоо болтол ойдоггүйшд :Р

дурлагч

нэр бол болжийншд өдийд Согоохон биш бүүррр Согоо болцон л байх ёстой ч юмшиг, ккк

Янзагахан

Хэхэхэ баярлалаа.

Дурлагчаа Одоо харин Согоо болох гээл байгаа шдээ

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Аль хэдэн жилийн өмнө л Янзага байсан. Одоо ч янзага хэвэндээ. Би бодохдоо Янзагад "өсөлт нь зогссон Согооноо" гэж нэр өгмөөр бна :P

болор

Сур сур бас дахин сур эрдэм ном бол амьдралын эх сурвалж эдр гээл хэхэ амжилт 100 л авдаг юм шөө

≡ Панда ≡

хэхэ би наад хичээлийг чинь үзэх гэсэн чинь хөөгдөөд чадаагүйшд. яаад гэсэн чинь эхний хичээлүүдий нь учраа мэдкү таслаад явцан бээлээ




За тээд сурлагад чинь томоос том амжилт гүсий

HERO

онц сураад зайрмагаар шагнуулаарай :P

Янзагахан

Домог нээрээ нэр алхиймаа. Өсөлт бол хэвийн байгаа хэхэхэ

Херо надад зайрмаг авч өгөхийн байна. Үнэтэй зайрмаг авхуулнаа.

Зул, Болор баярлалаа. Чадах чинээгээрээ 100 авнаа болвол 200 ч авмарийна

Янзагахан

Хэрэм эртээд харин сүпер сори шүү...

HERO

Согоохоон гол книшке ээ над үзүүлж байж авна ш дээ

ЗОРИГТ8

чиний сурах гэж юу байдийн... амьдрал чэнэ өөрөө сургууль этр...

Хасар

Сур сур бас дахин сур гэж нэг мөлчгөр толгойтой нөхөр хэлсэн байдаг билүүдээ.

Elkhan

Амжилт хүсье... Санаж байгаа бол шинэ нэрийг чинь аль дээр үед хэлсийншд... Тэр үед их л ууртай байсан даа...

Аймааар иртэй хутга

амжилт хүсий чаднаа

elegiya (зочин)

ONTS SURAARAI TER VGNVVDIIN TALAAR BOL IH SONIN YUMAA
BI HICHEELD CHIN SUUHIIMSAN EHEHEH

Янзагахан

Амжилт хүссэн хүмүүстэй баярлалаа.

Зоригт чи өөрөө амьдралаасаа суралц...

Нэрний тухайд ийм л болсон шүү дээ ххэхэхэ

Ицми

ном бас дуутай байдымуу??? яааг ямар дуутай байдын. надаа аялаад өгөөшшшш

Янзагахан

Ицми эгчээ нэг тийм чанга заримдаа их сонирхолтой содон, тэгсэн хэрнээ заримдаа чихээ таглаад зугтаамаар ядаргаатай. Их жигтэй дуутай байдымбилээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com