ЯНЗАГАХАН : Од шүлгийн шинэ хувилбар

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Од шүлгийн шинэ хувилбар

Их зохиолч Д.Нацагдорж гуай өнөө үед амьдарч байсан бол ингэж шүлэглэх байсан болов уу...

Хулхи газраас гялалзан борлогдогч хужаа бараа

Хавтгайрсан дэлхийн дунд зугаалсан олон хуурамч бараа

Нарт ертөнцийн дунд тархсан олон хямд бараа

Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв.

Алтан сайхан бие дээр чинь ямар ямар хор оршном?

Сүү, сүүн бүтээгдхүүндээ аль зэрэг меламин хольсон бэ?

Манай Монгол шиг цианит натри, мөнгөн ус холилдон байна уу? Үгүй юу?

Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?

С.Б.Бат-Эрдэнэ

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Yanzagkhan (зочин)

үнэн тэ

namuun (зочин)

goyo shuleg bn

bi (зочин)

Битгий халтуурдаад бай. ямар ч өөдтэй юм алга бодож байж бич, хуулбар хэрэггүй

yanzagkhan (зочин)

bi bicheegvi ee ene chin nadad messenger-eer irsen baihgvi yu

Зочин (зочин)

http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=3034

deegii_omega (зочин)

hahaha very funny yaj iim yum bodoj oldog bainaa

Зочин (зочин)

Их зохиолч Д.Нацагдорж гуай өнөө үед амьдарч байсан бол ингэж шүлэглэх байсан болов уу... Хулхи газраас гялалзан борлогдогч хужаа бараа Хавтгайрсан дэлхийн дунд зугаалсан олон хуурамч бараа Нарт ертөнцийн дунд тархсан олон хямд бараа Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв. Алтан сайхан бие дээр чинь ямар ямар хор оршном? Сүү, сүүн бүтээгдхүүндээ аль зэрэг меламин хольсон бэ? Манай Монгол шиг цианит натри, мөнгөн ус холилдон байна уу? Үгүй юу? Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу? Хятад чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм. Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу? Янаглал амраглалын дөл ганцхан хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг гэсэн үү? Юунд манай ертөнцөд орги бараа үл илгээнэ чи? Эрдэмт, элдэвтэй хятад хүмүүн! чи нэгд нэгээр харж байна. Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи. Олон орны хулхи наймаачид чамайг хэдийнээс сонирхов. Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ. С.Б.Бат-Эрдэнэ Япон, Ивай 2008-10-13

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com