ЯНЗАГАХАН : Уулзахгүй гэвэл яана аа...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Уулзахгүй гэвэл яана аа...

Зүүдэлгүй хөх тэнгэрийн оддын тоогоор санаж

Зүүд төөрөх талдаа зүрхэндээ хайрлан нялхарсаар

Зөн бодол хоёртоо сэтгэл догдолсоор ирсэн чинь

Зөндөө хайрласан чи минь "санаагүй" гэвэл яана аа...

Алтан шаргал нарыг зүрхэндээ аргамжин тээж

Аялгуу эгшиглэх дуундаа оюун бодлоороо шингэж

Аясын салхины үзүүрээс сураг сонсон тэмүүлсээр

Амраг чамдаа ирсэн чинь "хайргүй" гэвэл яана аа...

Бор бүжинтэй сарнаас ч чамайгаа сураглан асууж

Боргиотох голын уснаа зүсээ толидон хүлээж

Богширго жиргэх талаасаа сэтгэлээ эвэлгэн сүжирсээр

Бодлын чамдаа л ирсэн чинь "уулзахгүй" гэвэл яана аа...

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
od (зочин)

goyo boljee uuruu bichsen uu

gavar (зочин)

saihan shuleg bna. taalagdjiinaa

Эрка (зочин)

энэ уншихад ямар хэцүү зус бэ?

ssainnaa (зочин)

монголоор бичихгүй дээ. уншихад бэрх байлаа шүү. хэхэ. угаасаа хайр ч гэх шиг...

khanso (зочин)

uulznaa

Атаархуу Азаа

сайхан бүсгүйтэй уулзахгүй гэвэл алдас болох биздээ

●▬▬▬▬▬▬๑۩.Азтай Хүү.۩๑▬▬▬▬▬▬▬●

tsoo shuleg hehe

Maybe [10%]

Нээрээ улзахгүй гэвэл яаанаа айн

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

taalagdsan...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com