ЯНЗАГАХАН : Яг л тэр өдрийнх шиг энэ өдөр

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Яг л тэр өдрийнх шиг энэ өдөр

Өнөөдрөөс тэртээх нэгэн өдөр тийм гэхийн аргагүй дотно дулаахан харцтай харц тулгарч билээ. Нийтийн унаан дотор ганц л удаа харц тулгараад өнгөрсөн тэр мөч миний бидний нандин дурсамжны минь эхлэл... үргэлжлэл... үргэлжилсээр л байна...  Яг гурван жилийн өмнө... Яг энэ л өдөр... Гадаа яг ийм л байсансан. Цас будраал, жихүүн салхи үлээсэн яг ийм л өдөр...

Тэр өдөр цас том томоор малгайлан намуухан орж байж билээ. Харин өнөөдөр жижиг жижигээр салхины аясаар будрана.

Тэр өдөр чамтайгаа гар барин танилцаж билээ. Харин өнөөдөр ядам хуруундаа бөгжтэй сэрлээ.

Нүдээ нээхээс халшран нойрмоглон хөрвөөж байхад минь "цас оржийна" гэсэн үгийг сонсоод нойр минь хормын зуур л хулжиж нүүрэнд минь инээмсэглэл тодорсон. "Ойн мэнд хүргэе хайрт минь" гээд үнсэхэд чинь нисэх шиг л болсон...

Яг энэ өдөр, яг ийм цас бударсан, яг л энэ жихүүн салхитай, яг л энэ дуу хоолой, яг л энэ харц, яг л энэ инээмсэглэл, яг л энэ бүхэнг би өнгөрсөн бүх хугацаанд санаж дурсаж хайрлаж явсан... Цаашид л санан дурсаж, хайрлан харамлаж өөшөө их сайхан дурсамж дурдатгалуудыг хамтдаа туулна гэдэгтээ итгэл төгс.

Өнгөрсөн он жилүүдэд алдсан оносон, ухаарсан суралцсан. Хамтдаа даван туулсан өнгөрсөнөөс өнөөдөр бас ирээдүй тийш оносон, ухаарсан суралцсантайгаа хамт бүхнийг би ийм сайхан хэвээр л үргэлжлүүлмээр, хайрламаар, хайрлуулмаар...

Хайрт минь чамдаа анх танилцсан өдрийнхөө ойн баярын мэнд хүргэе...


Зөрөөд өнгөрөх бүсгүйчүүлийн харц намайг хоргоогоод
Зүү орох зай өгөлгүй нэвт шувт ширтээд
Өмссөн зүүснийг минь сонжихоосоо илүү
Өөртэйгээ адилтгаж харах байх гэж бодохоор
Хань минь чамтайгаа би нутаг руу чинь явахдаа
Халгаад л байдаг шүү, дотроо би

Сумийн төвийнхөө сонинг хамгийн сонинд тооцоод
Сууж босох зуураа инээд чамруу минь шидээд
Эрт урьдийн түүхээр чиний сэтгэлийг гижигдээд
Эрх багын зангаа хань минь чамд л гаргавал
Хардаж харамладаггүй ч гэсэн хайрт минь
Хачин сонин таньдаггүй мэдрэмж төрөх л байхдаа хонгор минь

Нутгийн сайхан залуутай нь би суусан болохоор
Нууцхан гунигладаг харц нь юм бодогдуулдаг болохоор
Хэзээ ч чамайгаа муу явуулж болохгүйгээ
Хэлүүлэлтгүй тэд нар надад ухааруулдаг болохоор
Ханийн нутгийн хэдэн бүсгүйчүүлд хайртай байдаг юм шүү, дотроо

Олны хайрыг татсан ханьтай хүн шүү гээд
Орчлонд чамаараа гайхуулж онгирч явахыг би хүсдэггvй ээ
Чиний минь харц над дээр бүтэн тусдаг болохоор
Чимээгvйхэн би чамайгаа хайрлаж явдаг юм шүү,дотроо
Янаг хонгор сэтгэлээ ганцхан наддаа дэлгэхээр
Ямар их азтайгаа тэдэнд гайхуулчих гээд л байх юм, хань минь ээ

Yргэлж намайг хурцалж, чамд хайртайг мэдрvvлдэг болохоор
Үе тэнгийн тэд нартаа баярлаж явдаг юм шүү дотроо
Олон сайхан бүсгүйчүүлээс онцолж ханилсан болохоор
Орчлонд ганцхан би чамдаа хайртай байдаг юм шуу
Нутгийн хэдэн бүсгүйчүүлтэйгээ уулзахад чинь би уурлахгуй ээ
Нууцхан гунигийг нь хөндчихвий гэж одоо би эмээхгvй ээ
start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Цэнхэр нүдэн

Яаасс гояын,аз жаргал хүсий :)

SinГ©ad O'Connor

ЯИАЯ ХАЙР ДУРЛАЛ МАНАЙ ЯНЗАГИЙГ БИДНЭЭС ХҮРТЭЛ ХОЛДУУЛСАН ДАА. :Б


ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ ТА ХОЁРТ.

ЗУЛ (зочин)

Хөөх гуруун жил багагүй хугацаа шүү,,, за та хоярт аз жаргал хүсий,,,

ЗУЛ (зочин)

хайр ч яалтачгүй хүчтэймаа,,,

Хасар

сайхан хайр байдаг олдуул алдаж боломгүй гэжийлээ шоо.

Энд дар (зочин)

үзэж тоолов нтр....

дурлагч

Та 2-тоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсий.

Gorgeous (зочин)

ямар гояа хайр вэ та 2 аз ерөөе хамтдаа хөгшрөөрөө кк

CrAnBeRrY

сайн сайхныг хүсэе та 2т

Ицми

гояымооо.... баяр хүргэж, аз жаргал бүхнийг хүсий

Оранж

гояийн. та 2т аз жаргал хүсий......

AEЯO

Яиаааааааая
Гүүд лаак

Янзагахан

хэхэхэ бүгдэнд нь баярлалөөө

Stormy

За за. Тэгээд одоо сайхан сээгийдээд л байж дээ. Залуу улс өөр юу хийхэв дээ. Амжилт хүсье.

Runner

азтай бүсгүй минь аз жаргал хүсье дэ

Мауз

аз жаргал хүсий.

Тав дугаар сар

Ямар гоё юм бээ. Аз жаргал хүсье :)

Elkhan

Сайхан борцтой цай уумааар өдөр байна уу этр...
Аз жаргал хүсье...

HERO

Ёстой гоё. Аз жаргал хүсий.

Янзагахан

За бүгдэд нь баярлалааа

крафти

Баяр хүргэж азтай одтой хийморьтой амьдаралын сайхан бүхнийг хүсий

Maralgoo

unud udaan hamtdaa jargaarai...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com