ЯНЗАГАХАН : Түүн шиг хүн их ховор байдаг байх гэж бодогдном... Энэ хүнтэй уулзах юмсан гэж боддоггүй ч, Ийм хүнийг мэддэгтэй би баяртай байдаг.

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Яагаад ч юм өнөөдөр энэ тухай бичмээр санагдлаа. Надад нэг уулзаагүй танил байдын... Аль оюутан байхын буюу 4, 5н жилийн өмнөөс л мэдэх нэг хүн... Анх яаж танилцсанаа санадаггүй ч монголын аль нэг сайтаар л танилцсан байх... Эсвэл мэйл хаяг хэн нэгнээс аваад ч юмуу тухайн үедээ асууж байсан ч одоо мартчихажээ... Тэр хүн их сонин хүн.. Хэзээ ч тэр хүнтэй уулзаж байгаагүй ч, уулзана гэж бодож байгаагүй ч, өнгөрсөн энэ хугацаанд ганцхан ширхэг зургийг нь хараад өнгөрсөн ч, дууг нь тоотой хэд микээр сонссон ч... энэ хүнийг дотроо их хүндлэж бас их гайхаж явдаг юм...

Өөрийгөө магтуулах дургүй, сайн хүн шүү та гэж хэлүүлэх ч дургүй, энгийн даруухан энэ хүн "Ах нь жирийн л нэгэн монгол хүн" гэж хэлэх нь яагаад ч юм сайхан санагддаг юм. Энэ хүний амьдралын зорилго, үзэл санаа, сайхан сэтгэл, уужуу сэтгэлийг надад зүйрлээд хэлэх үг даанч алга...

Уулзаагүй танил ах маань олон жил хамт өссөн миний төрсөн ах шиг минь л санагддаг. Тэр хүн ч гэсэн намайг дүү гэж санан үргэлж л тэгж бай, ингэж бай, эмэгтэй хүн ийм байх хэрэгтэй, амьдралд ингэж ханд тэгж ханд, тийм эр хүнийг л олж ханьлаарай, сур, боловсор, бусдыг хайрла, бусдаар ч бас хайрлуул, ном уншиж бай гээл үргэлж л зааж сургасаар ирсэн. Заримдаа бүр загнана, уурлана. Хийсэн алдаа дутагдлыг минь үг авсангүй ойлгож ухаарсангүй би хий дэмий хатанд л хашгирч гэж ирээл загнана. Гэхдээ би өөрийгөө өмөөрч зөрүүдлэнэ, гомдлоно, уурлана. Дараа нь уураа гарахаараа ойлгосноо хэлнэ... Яагаад ч юм уулзаж байгаагүй энэ хүнд би өөрт тулгарсан бэрхшээл, зовлон, бас баяр хөөр сайхан бүхнээ хуваалцах дуртай байдаг. Гутарсан, шаналсан үед минь сэтгэлийн дэм, тэвчээртэй хатуужилтай байхад сургадаг бол баяр хөөр сайхан бүхнээ хуваалцахад минь урам хайрлаж магтдагсан.

Хар багадаа аавыгаа алдаж айлын том хүү өрх толгойлон үлдэж ээж дүү нараа авч явах хүндхэн ачаа үүрсэн түүний өнгөрсөн амьдрал их хатуу байсан гэсэн. Миний мэдэхийн тэр үед солонгос улсад ажилдаг байсан бөгөөд хааяа нэг монголд ирэхээрээ уулзалгүй яваад өгдөг энэ хүн их л сонин хүн шиг санагдаг юм.

Дөнгөж гуч гараад явж байгаа хань ижилгүй эр хүн нэг өдөр ах нь хүнтэй суухаар шийдлээ гэж хэлсэн нь надад их гайхмаар бас сонин санагдсан. Учир нь огт найз бүсгүй, хань ижил гэж ярьж байгаагүйд байсан юм. Ямар хүнтэй, яагаад суух болсон шалтгаан нь надад үнэхээр байж боломгүй шийдвэр мэт санагдсан ч хий дэмий компьютерийн цаанаас эсэргүүцэж байна гэж л хэлсэн. Нөхөр нь хаяад явчихсан 7, 8 насны 2 хүүхэдтэй өөртэй нь нас ойролцоо нэгэн эмэгтэй бол тэрний эртний нэгэн танил бөгөөд санаандгүй ийм байдалтай амьдарч байх үед нь монголд ирэхдээ таарчаад эмэгтэй хүн 2ын 2 хүүхэд ганцаараа өсгөн амьдралын хатуу хөтүүд нухлагдах ёсгүй. Би хүүхдүүдэд нь сайн эцэг болж, сайн хань болж энэ эмэгтэйд туслаж амьдармаар байна. Өдий гуч гарсан надад одоо хайр сэтгэлээрээ чам шиг дурлаж хайрлаж сууна гэдэг мөрөөдөл шүү дээ гэсээр тэр бүсгүйтэй суусан, хамт солонгос явсан. Энэ явдал болоод аль хэдийн бараг 3н жил өнгөрчихсөн байна. Өнөөдөр тэр 2 хоёр хүүгээсээ гадна одоо 2настай шулгансан хөөрхөн охинтой. Эхнэрээ сайхан сэтгэлтэй сайн эмэгтэй гээл магтах дуртай, хүүхдүүдээ хэрхэн том болж байгаа, охиноо хэрхэн шулганан өсөж байгааг өөхөөрдөн "одоо бүр хүн загнадаг болчихсон" гээл ярихаар би өөрийн эрхгүй инээмсэглээд сууж байдын...

Өнөөг хүртэл тэр ахын тэр сэтгэл өөрчлөгдөөгүй л явна. Харь улсад амьдран суудаг ч бид чинь нэг үндэстэн, нэг цустай, монгол хүмүүс шүү дээ гэсэн сэтгэлээр өөрсдөө байгаа бүхнээрээ, боломжоороо яадарч яваа монголчууддаа аль болох тус дэм болсоор л явна. Өнөөдөр гэхэд төрөөд удаагүй нялх биетэй эх хүү 2ыг хүйтэн халаалтгүй байранд хоол хүнс муутай байгаа нөхөр нь баригдаад монгол руу буцаагдчихлаа. Яадаж хүүхдийг нь цэцэрлэгт өгдөг болтол 3н сар дулаан газар байлгах хэрэгтэй байгаан тийм ажил хөөцөлдөөж явж байна даа гэхийг сонсоод ТА яагаад ийм хүн юм бэ.. Өөрийнхөө төлөө бус бусдын төлөө амьдардаг юм бэ... тэгээд бүр огт танихгүй хүмүүсийн төлөө шүү гэж хэлэхэд минь.. Бид чинь  харь улсад амьдарч байгаа монгол хүмүүс шүү дээ монголчууд монголдоо туслалгүй яахав.. Чи ч гэсэн миний оронд байсан бол аль чадахаараа туслах л байсан шүү дээ гээд амыг минь таглачихлаа...

Түүн шиг хүн их ховор байдаг байх гэж бодогдном... Энэ хүнтэй уулзах юмсан гэж боддоггүй ч, Ийм хүнийг мэддэгтэй би баяртай байдаг.

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Мауз

сайхан хүн юм.

1988

төгсгөлд н нулимс гарах гэжийшд арччий

дурлагч

Сайхан сэтгэлтэй юмөө.

Аниргүй (зочин)

нийтлэл шиг бичлэг болжээ

үнэндээ би ойлгосонгүй хэхэ

Аниргүй (зочин)

эсвэл бичлэг уншсаар байгаад нийтлэл ойлгохоо байчихсан байх

энэ магадгүй тархины ядуурал байх л даа эдр :P

Цоомоо

сайн хүн юм болуу сайн хүн болж бичдийн болуу гээл муу санаалаал хаха

Үсрэгч

Ихэнх хүмүүс ийм гэдэгт би итгэдэг

HERO

Сайхан бичлэг байна. ийм хүмүүс олон байгаасай

***ЛуНа***

надаа бас тийм ах бгаа...
гоя тэээ

monsoon (зочин)

тэр зурган дээрхи шиг хүн болхымсан, харагдах байдлаараа биш л дэ зүэр л хархаар л нэг хүндэлмээр мэдрэмж төрүүлсэн

ЗУЛ (зочин)

Ийм гоя хүн Монголд олон байгаасай,,, өдөр яаруу орж ирээд уншаагүй,,, сая гэртээ тухтай уншлаа,,, ГОЯ БИЧЛЭГ БАЙНАА /ЛАЙК ХИЙЛЭЭ ШҮҮ/






ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

end dar (зочин)

saihan setgel....
namaig bas sain uba getsen hun baival yaanaa??? nogooh n tegsen chin neg muu seegiichen ntr...

HERO

За төрсөн өдрийн мэнд. Цаг харсан 12 өнгөрчихөж тэгэхлээр маргааш болсон гэсэн үг.

end dar (зочин)

hepi boosdai

Elkhan

Том болоод сайн хүн болноо этр...

болор

Хөөх ийм хүн одоо цагт байна гэжүү ? Сайхан санагдаж байна. Тэр ахыг чамтай адилхан хүндэлж байна. Аз жаргалтай яваасай даа тэр ах.

Янзагахан

За сэтгэгдэл бичсэн бүх хүмүүстэй баярлалаа. бас төрсөн өдрийн мэнд хүргэсэн хүмүүстээ ч гэсэн дахин баярлалаа

Атаархуу Азаа

гоёын тэ сайхан сэтгэлтэй ах байн хүн бүр ийм байдаг бол хэдий сайхан бэ

AXIOM

iim huniig harahaar baharhamaar sanagddag... shingleriin burtgel geed kinonii shingler shig

Бөби

shan hvn bn

Choi (зочин)

sain hvn yumaa

june (зочин)

сайхан хүн байна өө.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com