ЯНЗАГАХАН : Дурсах гэж дурладаг

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Дурсах гэж дурладаг

Байдаг л нэгэн өдөр...Цайныхаа цагаар ордог site руугаа орлоо. Оронгуут манайхан ч байна. Мөн харагдаж үзэгдээгүй нэгэн гишүүн байхаар нь танилцуулгыг нь сонирхож үзлээ. Ном тэвэрсэн хөөрхөн охины зураг байх юм. Тэгэхээр нь yahoo ID-г нь аваад list-дээ бүртгэчихвээ. Хэд хоногийн дараа Hi5-аа шалгаж байтал нөгөө нэр байж байх юм. “LOVELY” ./Нэрсийг өөрчлөв/ Hi5-ын танилцуулганаас зургийг нь хартал нөгөө ном тэвэрсэн охиноос өөр бүсгүй байж билээ. Нэг л ажил хэрэгч бүсгүй. Зурган дундаас нь зуслан дээр найз нартайгаа авхуулсан нэгэн зураг маш их таалагдаад, тэгэхээр нь хадгалчихсан. Тэгээд хааяа тэр зургийг хараад л суудаг болов. Харах тусам хайр хүрээд л. Түүнийг манай ажил дээр ирэхэд нь анх харлаа. Жижигхэн биетэй том алаг нүдтэй даруухан төрхтэй бүсгүй. Ном асууж байна. Байлгүй яахав дээ гээ л ороод аваад өглөө. Удалгүй над буцааж өгөв. Нэгэнт үг солиод гар барьчихсанаас хойш гэж бодоод chat-ны New Yaer-таа урьчихав аа. Хар хослол улаан цамц. Үнэхээр гоё бас хөөрхөн. Олон хүн байснаас болоод анхаарлаа түүнд хандуулж чаддаггүй ээ. / Boxer –той хамт зургаа авхуулсан байхыг хараад баахан атаархав./ Дараа чамтай заавал уулзана даа гэж бодоод л өнгөрөв. Өнөөдүүл чинь дахиа л цугларчихсан нэг нэгнээ дуудаж байна. Lovely ороод ирээсэй гэж бодоод л сууж байсан чинь ороод ирэв ээ. Миний сэтгэл хөдлөөд тэрүүхэндээ хүмүүст анзаарагдахгүй баярлаж байна гэж жигтэйхэн. Ура... Над руу харж инээж юм ярьж байна.. Хажууд нь л суучих юмсан... Бид шийтгэлтэй тоглов. Шийтгэл юу ч байж магад. Гэтэл Lovely бид 2-ийг шийтгэх болов. Ямар их аз вэ. 3 минут үнсэлцэх... Wow хааяа ч гэсэн бурхан хараад байдаг юм байна шүү дээ. Дараа дараагийн уулзалт болгон дээр ирдэг болов. За байз... Яаж шуу жаахан ойртох вэ!?.. Ажлыг нь асуув. ХЭЭХ нээрээ манай ажилтай ойрхон юм байна. Би бусдаас давуу талтай болов. Гэхдээ… Boxer тэр 2… за яахав, хүлээж л байхаас... Би ерөөсөө түүнийг бодоод байдаг болчихож. Яахуу? Ерөөсөө өөрийгөө сайн гэдгийг ойлгуулах л хэрэгтэй юм байна. Анх танилцсанаас хойш хагас жил өнгөрчихөж. Одоо л биш бол дахин хэзээ ч үгүй... Сайн уу ? юу байна, завтай юу, За би яваад очьё... Үнэхээр сайхан. Тэр намайг дуудахад гарч ирлээ. Одоо хамт байх шалтаг хэрэгтэй...Jenny… Batuk… Бид 4 сайхан хослол болж чадав. Хөдөө явж байх замдаа асуув. “Зүгээр байгаа хүнийг зүгээр л үнсэж болох уу?” хэхэ... Анхны үнсэлт.../Энэ үнсэлт бол хүсч үнссэн болохоор анхных гэж бодож байна/ Маш хурдан болж өнгөрөв. Гэхдээ надад итгэл төрөв. Магадгүй би түүнд таалагдаж эхэлж байх шиг байна. Урагшаа... Өдөр хоногууд өнгөрсөөр. Би чамтайгаа цуг үнэхээр сайхан байна. Голын эрэг, манай найзууд, бяцхан шоу... Оройд хүргэж өгнө. Бас бяцхан үнсэлт горьдоно. Би нээрээ түүнд хайртай болж байх шиг байна. Сэтгэл хөндий биш дүүрэн болоод ирэв. Тэр минь үргэлж бодолд өнждөг болов. Гэхдээ.. энэ байдал хэр удаан үргэлжлэх бол.?! Уулзалтан дээр цуг очдог болов. Хүмүүсээс санаа зовоод байгаа нь илт мэдэгдэж байлаа. Одоо яахуу. Өөрийнхөөрөө л зүтгээд байхаас. “Lovely миний найз”. Бусдад анзаарагдах гэж зориуд түүн лүү хандана. Тэр олон хүнтэй үед надаас зугтаасаар л... Гомдмоор юмаа. Би түүнд үнэхээр сайн ханддаг. Бид 2-ын дурсгалтай сайхан өнгөрөөсөн өдрүүд нэмэгдсээр боловч тэр нэг л өөр аашлаад байх юмаа. Эргэлзэв. Надад сайн болохгүй юм байна даа. Хүргэж өгөхөд минь ч баярлалаа гэж хэлэхээ болив. Надад уурлаад байх шиг байна. /Би гэр бүлтэй, бас тийм ч залуу биш. Энэ надаас зугтах шалтаг мөнөөс мөн/. Түүний шинэ ажил. Миний найз ядрах л байх даа гэсэн чинь гайгүй бололтой. Манаач нь нэлээн хөгжөөдөг гэсэн. Юу вэээ... Түүний ажлын залуу...Бас бусад... заза... Аргагүй дээ. Тэр маань залуухан бас хөөрхөн шүү дээ. Бодлоо... бодоод л байна... Ер нь би түүнийг ээрч зовоохоо больёо.Энэ үгийг өөртөө хэлсэн боловч би итгэлгүй л байна.. Сэтгэлээ чагналаа. Уйлж байна. Одоо яаая гэхэв дээ. Над түүнгүйгээр уйтгартай л байх байх даа. Msm бичлээ. Уучлаарай, Баяртай LOVELY ээ. Чамайгаа дурсан санаж байх болно оо... /Хайртай байсан шүү гэж дотроо шивнэлээ/. 1-р хэсэг төгсөв
start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
PRoMiSCuouS (зочин)

urgeljlelteimuu uhleer togsnoo gai bolj

chimeg (зочин)

ger bultei bas hogshin ym bj zaluu ohinoor yah gesiin bee.ter ugaasaa zaluu hun chamd tohiroh ni yu l bol

janna (зочин)

Hen ni hugshin yum?

Ulzii (зочин)

Zurh tsag hugatasaag mederdeggui yu.Ter zovhon hairiig l mederdeg.Tiimees Chimgee iluu ug duugarch esvel ataarhjee gej....

Bilgee (зочин)

daraagiinh ni hezee ve, ene uguulel yumuu unen bodot yumuu ,yu yum bee?

Yanzagkhan (зочин)

Unen bodit zuileldee tsaashaa uil yawdal ornosoor l baina. Tegj bgaad bichnee za.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com