ЯНЗАГАХАН : Хайрын захиа

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Хайрын захиа

Гэгээн шєнийн саран янаг бvсгvй минь

Гэрэл нэвтрэм даашинзанд чинь ухаан бодол согтжээ

Гэсгээ цээрлvvл бурхан тэнгэр минь

Гэмгvй ариухан биенд нь гиеvрэн суухдаа би хvрчихсээн

Удтал улаахан уруулыг шимэн озном

Ухаан балартаж сэтгэл давчиднам

Арслан барсын хvч надад шингэв vv гэлтэй

Амрагын цээжийг бvхэлд нь арай дэндvv тэврэв vv

Янаг бvсгvй минь энэ бодол минийх

Ямар бусдынх биш энэ зєвхєн минийх

Эхээс тєрсєн биеэр чинь илж таалахын жаргал

Эмнэг залуу насны эрээгvй хvсэл минийх

Тэчьяадан буцлах сэтгэлээр чамайг

Тэнгэр бурхан ч ширтэж байхад

Ичгvvр сонжуургvй хvслээ тэвчилгvй

Илхэн гаргасан минь нvгэл бишээ

Нарны садан охин тэнгэр минь

Намайг чиний vзэсгэлэн гоо цочроож

Сарны садан хvрэн зvрхийг минь

Шархлуулж vлдээлээ дурлалын бурхан минь

Гадаа анхны цас орж байгааг харав уу

Гай болж энэ захидал минь хоцорч хvрэв vv

Халаглах хэрэггvй ээ

Хайртынхаа цээжийг сэрvvцvvльюv гэж

Хамгийн анхны ширхэгийг нь

Хадгалж би амжсаан

Уран гоолиг бэлхvvсээр чинь

Усан ширхэг нэвчээж

Эгэлгvй энэ ертєнцийн

Хосгvй мэдрэмж тєрvvльюv гэж

Эхний орсон ширхэгvvдэд

Хир хvргэлгvй хадгалсаан

Энэ л насны дуулал

Энхрий чамдаа зориулсаан гэсэн сайхан шүлэг ихээр таалагдав

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com