ЯНЗАГАХАН : Чамдаа өгч амжаагүй захидал

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Чамдаа өгч амжаагүй захидал

Модод ногоон дээлээ тайлж цагаан нөмрөг нөмөрчээ

Мөн ч удаан би цасыг хүлээсэн шиг чамайг хүлээсээр

Магадгүй хэзээ ч уулзахгүй байж болох тавилангаа

Мартахын тулд би маргаашийг хүлээж сууна

Өөрийн эрхгүй чамайг үгүйлэн бэтгэрч

Өнөөх цасан дээгүүр ганцаар гуниглан алхана

Би чамайг л хүсэн гансарч шүлэг тэрлэхдээ

Бидний тухай зөвхөн сайхан дурсамжийг л хөндөнө.

Учрал, сэтгэл хоёр минь чамайг удаан хүлээсэн

Уруул давсан бүхэн чиний л тухай байсан

Уйдаж ганцаардахдаа би чинийхээ инээдийг үгүйлдэг.

Урсгал дөлгөөн харцыг чинь бүхнээс илүү санагалздаг

Би цасанд, цав цагаан өнгөнд дуртай шигээ

Бие, сэтгэлд чинь ер нь бүхэнд чинь хайртай

Өвлийн өнгө даруухан цасыг хүлээдэг шигээ

Өөрийг чинь би өдөр алгасалгүй хүлээнэ, бас хайрлана

Чи минь үүнийг уншаад чимээгүй цохилох зүрхийг минь баясгаж наддаа ирээрэй

Хайртдаа илгээсэн шүлгүүд минь харамсалтай нь хаана очихоо мэдэхгүй энд буучихлаа bi chamd uurd hairtai

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com