ЯНЗАГАХАН : Залуу нас

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Залуу нас

Цав цагаан, цэв цэнхэр хаврыг би залуу настай зүйрлэнэм

Хамаг бүхний эхлэл болохоор тэр

Дэндүү эмзэг, дэндүү богинохон залуу нас

Дүрэлзсэн гал шиг тийм л бардамхан, тийм л бадрангуй залуу нас

Миний, чиний, таны, бидний өнө мөнхийн юм шиг атлаа даанч амархан, дахиад заяахгүй

Үдлээд өнгөрөх энэ насандаа үз, хар, сур, боловсор, нарги, цэнгэ

Яг л одоо залуу насаа амтлаад үз

Амжиж хий, амжиж сур, амжиж бүтээ, амжиж дурла залуусаа

Яг одоо бүхнийг өөрийнхөөрөө хий

Яагаад гэвэл залуу нас дахин олдохгүй

Хүсээд, гуйгаад, уйлаад, дуулаад эргэж ирэхгүй залуу насандаа

Эргэлзэж тээнэгэлзэлгүй зорьсноо бүтээ

Ямар бид мөнхийн залуу явах биш

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com