ЯНЗАГАХАН : Зураач

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Зураач

- Би ямар зураг зурах вэ?

Бурхан: Өөрийнхөө зургийг нэг зураадхаач.

-За багш аа. Эхлээд хүн би өөрийгөө. Үзэсгэлэн гоо, төгс төгөлдөр биш ч, өөрөө өөртөө зөв хүн байх ёстой учир илүү ч үгүй дутуу ч үгүй зурчихъя. Дараа нь яах вэ? Амьдралаа зурдаг хэрэг ээ. Би хайраас төрсөн болохоор хайрыг таслах учиргүй. Хайраа зурна аа. Сэтгэлдээ хүлээн зөвшөөрдөг хүнтэйгээ амьдарч байгаагаар зурлаа.

- Багш аа асууж лавлах зүйл байна.

- Юу тэр вэ?

- Хүсэл хязгаар үүнд байх уу? Хязгааргүй юу? -

- Тачаалаараа бол доо шавь минь.

- Тэгвэл зураг минь бараг дуусчихлаа. Хүсэл минь хоёрхон. Тансаглал бардамнал надад хэрэггүй. Хүн би өөрөө хүн байгаад, хайр минь байсан цагт хожим нь би бүгдийг цогцлоогоод зурчихаж чадна. Түүнд тэгж шуналтан тачаадаж цагаан цаас эрээлээд яахав дээ багш аа. Харин та энэ зургийг минь баллуурдалгүйгээр хүний ертөнц рүү илгээгээрэй. /Бурханы зургаар хорвоод мэндлэхийн өмнөх гуйлт/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com