ЯНЗАГАХАН : Гомдоогүй шүү...танхил бүсгүй минь

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Гомдоогүй шүү...танхил бүсгүй минь

Гомдоогүй шүү...танхил бүсгүй минь

Гоёл чимэглэл, ялдам аальтайгаа чи

Гоонь эрийн зүрхийг эзэмдэх жүжгэнд

Гол дүрд нь тоглож, өөрөө бас дурлачихаад

Горхиний ус шиг сэмрээд

Говийн зэрэглээ шиг хийсээд.....одох чинь юу билээ.

Тэглээ ч Гомдоогүй шүү...бүсгүй минь

Харчуулын нүдний эрвээхэй байсныг чинь мэднээ

Халин нисэх тэмүүлэлийг чинь бас мэднээ

Халуун гал, хүйтэн мөс байсныг чинь мартаагүй болхоор

Хаа нэгэн газар дүрэлзэж, дүрэлзүүлж явааг чинь мэдэж байна

Хамт авхуулсан гэрэл зураг захаасаа эмтэрч ...өдөр хоног урсаж

Хар цагаан хоёрхон өнгө ээлжилж ....өчигдөрийг би умартаж

Хаяа л нэг дурсаж.......бусад үед нь мартсан ч

Хаана ч билээ дээ нэг хальт тааралдсан дүр чинь

Харамсал нэхэж, зүүд эргэдэгт гомдоогүй шүү...бүсгүй минь

"Хагацал", "Учрал" хоёр нэгэн гүүрэн дээр болзож

"Харамсал", "Гуниг" хоёр гудамжаар согтуу алхална

Хайртай байсны минь гэрч намрын шаргал навчис

Хагдарч унаад аль хэдийн хөл доор хөглөрчээ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com