ЯНЗАГАХАН : Миний нэг єдєр ингэж санагдаад

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Миний нэг єдєр ингэж санагдаад

Миний нэг єдєр ингэж санагдаад /"Болор цом"-ын ялагч Л.Хасарын шvлэг/

6 цаг 30 минут

Хар дарсан зvvд vргэлжилж
Яргачин бурхан нvдийг минь сохолж, хэлийг минь сугалж
Мєчийг минь тасдаж зовооно
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“Одоо яах уу” хэмээн мэгдэн сандралдана
Хар дарсан зvvд

7 цаг 30 минут
Манай ванны єрєєнд жоомнууд
Амиа тэврэн гvйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Шvд нь биш оо цав цагаан санагдаад
Шар шvдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно

10 цаг 00 минут
Гудамж дvvрэн хvмvvс тарни унших мэт
Зовлон, зовлон гэж vглээд
Зєгий шиг дvнгэнэлдээд
Хєгширч vглэх vг нь дуусахаараа
Хэдхэн удаа тарни уншаад vхнэ дээ гэж бодогдоод
Энэ хот зєгийний vvр шиг санагдаад
Балыг нь бурхан єглєєний цайндаа хийж уугаад л

12 цаг 30 минут
Єдрийн цайндаа зєгийн бал хийгээд
Дєнгєж ууж эхлэх гэж байтал
Лусын дагина, бурхны элч
Хєєрхєн гоё тэнэг, гоё харагддаг бvсгvй урдуур явж
Єдрийн цайг халбага шиг хєлєєрєє туучаад
Залуучууд гаслаад, хєлєг онгоц ч живээд
Лусын дагина зvгээр яваад єгнє
Тэр буланд суугаа охин л надтай хамт живнэ дээ гэж санагдаад
Миний цай тэр олон залуучуудыг залгисан далайн ус шиг шорвог санагдаад

13 цаг 13 минут
Гудамжаар алхаад, миний гарыг чанга атгаад
Миний мєрийг налаад
Хэзээ энэ охинтой танилцсанаа би мартаад
Гудамж нарийсаж тэдний гэр лvv улам ойртоод
Олон давхар цоожтой айлын хаалга онгойж єгєхгvй удаад
Зvрх минь цагийн зvvнээс хурдан цохиод
Энэ гэрийн эзэн охиноо харамлаж буруу газар олон цоож хийсэн байх
Ханхай хоосон гэр хов хоосон санагдаад
Нvцгэн охин Венерагийн баримал шиг санагдаад
Хэрэггvй санагдах баахан номтой тавиур дээр
Венераг мартаж гараад, гудамжаар алхаад

18 цаг 30 минут
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
Канёо, Ницше, Бодлер, Рембv vхснийг санаад
Vхэл тэдэнтэй дайралдах байлгvй
Архины мухлаг ормоор санагдаад
Цонхоор нь харахад тэд архины шилэн дотор сууж байгаа юм шиг
Архиар тархиа угаая гэж бодоод тархиа мушгихад
Ус асгараад, шал дэмий
Шил нь согтож, тасарч унахгvй болохоор нь
Шил шиг болмоор гэнэт санагдаад
Хэн нэгэн дээр очмоор санагдаад

21 цаг 20 минут
Нарны нvд хорсож улайгаад
Хvмvvсээс зугатаад, салхи шал согтуу
Тэнгэр хvртэл согтуу, агсан тавьж уйлаад
Нулимс нь vсчиж, намайг норгоод
Газар согтуу хурхираад
Би ганцаараа эв эрvvл, гэр лvvгээ алхаад
Сар хєндєлдєєд, шалбаагт хэвтээд
Би сарыг туучаад, гэрт ирсэн
Гутал нойтон
Сар нойтон байдаг юм байна гэж мэдээд
Орон дээр миний биеийн хэв vлэг гvрвэлийн мєр шиг санагдаад
Би гэрээсээ гараад удсан юм байна

Єглєє
Єчигдєр согтуу байсан салхи, тэнгэр, газар, хот зvв зvгээр
Би ганцаараа шартсан бас хар дарсан зvvдээ ярихаар
Ижий рvvгээ очихоор гудмаар алхаад

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
harmogu (зочин)

хөөх надаа аймар таалагджийна,, санаатай шүлэг байна ажа ажа

yanzagakhan (зочин)

Harin teh nadad ch gsn ih taalagdsan lda

Зочин (зочин)

мэдкү болор цом авсым байгааз уншжийсан чинь тэр айподын юм эхний үсэг үгийн дараад уншиж болохгүй байна дээр би энэ хүнтэй таарсан би яг мэджийсий болор цом авна гээл тэгсэн хүүхэдтэйгээ бууджийн хүүхэддээ зааж өгөөл хажууд нь би буудсан чинь чи бууг ингэж баридиймуу гэж мэгээл заагаал тэгснээ бас болоогүй нэг шил юм тавицан тамхи сорсон суужийснаа за за чи ч дээ хятадууд дайраад ороод ирэхэд урдаас нь зөв чиглүүлээд буудчихаж чадахгүйн байнашдээ гээл нэг тиймэрхүү юм болсы би тээл гарч явснаа яг болор цом авна ингээл боджийсин чинь авцан байгаан

harmogu (зочин)

oo chaawaasa hehe bi bolor tsom mom hasar masar ii ni harsanguishd chamaig bichsiin baih gee l yasan lag bichdiin gee l hehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com