ЯНЗАГАХАН : Ганцхан ээждээ / i like/

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Ганцхан ээждээ / i like/

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий та Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ? Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн "А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа, эсвэл үүдний манаач Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа! Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий! гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com