ЯНЗАГАХАН : Blogchidoos asuusan asuultiin hariult gej bodnom...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Blogchidoos asuusan asuultiin hariult gej bodnom...

Аз жаргалтай байхын үндэс өөрөөс чинь эхэлдэг. Миний аз жаргал 1-рт Амьдралд хандах хандлага дээр минь тогтдог. Миний оюун ухаан, сэтгэл санаа ямар байна тэр л хэмжээгээр би аз жаргалтай байна. Хэрвээ би сайн зүйлийг хүсэж хүлээвэл голцуу түүнийгээ авч амсдаг. Аз жаргал гэдэг бол миний хэзээ ч хаана ч хийж болох сонголтын хариу юм. Зөв талаас нь харахын бол зовлон, бэрхшээл бүрээс эерэг сайн талыг олж харж болно. Ямарч хүнд бэрх үе тохиолдсон ч дараах 3н асуултыг өөрөөсөө асууж байх хэрэгтэй. 1. Энэ нөхцөл байдалд гайхамшигтай, сайхан, сайн зүйл юу байна. Тэр сайхан зүйл нь юу байж болох вэ? 2. Юу нь төгс биш, буруу байна вэ? 3. Энэ үйл явцаас аз жаргалыг мэдрэхийн тулд би хийж чадах вэ? Эдгээр нь намайг тайван, амгаланаар бэрхшээлийг туулах зөв гарцыг олж харахад тусладаг. Миний гадаад төрх байдал биш, миний бодол санаа л намайг зовоож, эсвэл аз жаргалтай болгож чаддаг тиймээс би бодол санаагаа удирдсанаар бас аз жаргалыг удирдана гэж боддог. 2-рт Өөрөө өөртөө болон бусдад тааллагдах миний дотоод болон гадаад гоо сайхан. Хүн өөрөө өөртөө таалагдаж байж бусдад таалагдах үндэс болдог. Мөн хүн өөрийгөө үнэлж чадаж байж бусдад сайхан сэтгэлийг төрүүлж өөртөө болон бусдад аз жаргалыг бэлэгдэг. 3-рт Миний амьдралын өнгөрсөн сайн сайхан дурсамж бүхэн надад инээмсэглэл, аз жаргалыг өгч байдаг. Тиймээс аз жаргалтай мөч бүхнээ ой ухаандаа санан тогтоож, түүнийгээ хайрлаж эрхэмлэж мөн тийм аз жаргалтай мөчүүдийг илүү олон байлгах нь таньд аз жаргалыг авчирна. 4-рт Би өөртөө сэтгэл хангалуун биш бол бүх амьдралдаа сэтгэл хангалуун биш байна. Иймд сэтгэл хангалуун байдлыг үүсгэ. Хүн болж төрөх боломж нь 300 мянган тэрбумаас ганц байсан учир хүн бүр та өөрийгөө ялагч гэж бодох хэрэгтэй. Өөрийнхөө тухай буруу төсөөлөл, шүүмжлэлт бодлоосоо салахын тулд - Өөрийнхөө алда дутагдлыг мэддэг бол засаж залруулах - Өөрөө өөрийгөө ямар хүн бэ гэдгээ таньж мэдэх - Би өөрөө ямар хүн байхыг хүсэж байна? тийм болохын тулд яаж биеэ авч явах тухай эргэцүүлэх - Миний юу надад таалагдаж байна. Би тэрийгээ улам өнгөлөн өнгө оруулж гэрэлтүүлж байх нь надад аз жаргалыг авчирна. 5-рт Зорилготой байх. Хүн зорилготой байх нь амьдрах утга учир, агуулгыг бий болгож байдаг. Зорилго нь зовлонгоос салахад биш аз жаргалд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалдаг. Зорилго нь биднийг өглөө орноосоо босох хүчийг өгч, хүнд хэцүү үеийг туулахад амар болгодог. Иймд зорилгодоо үнэнчээр түүнийгээ бий болгох юм. 6-рт Өөрийгөө болон бусдыг хөгжөөдөг байх. Энэ нь амьдралын бусад стресс, дарамтнаас салахад туслаж аз жаргалтай мэдрэмжийг надад өгдөг. Ямарч үед энд инээдтэй зүйл юу байна вэ гэж бодож олж өөрийгөө хөгжөөж хайвал мэдээж олдоно. 7-рт Уучлах чадвар нь жинхэнэ аз жаргалын хаалгыг нээх түлхүүр болдог гэсэн. Би хэн нэгнийг үзэн ядаэ, гомдол тээж амьдарсанаар аз жаргалтай байх боломжгүй болно. Үзэн ядалт гомдлыг тээснээр надаас өөр хэнч шаналаж зовохгүй тиймээс уучлаж, өршөөж байх хэрэгтэй юм. 8-рт Бид бусдад хэдий их баяр баясгалан, аз жаргал өгнө өөрсдөө төдий хэмжээгээр аз жаргалыг олж авдаг. Иймээс өглөгч байж аз жаргалыг өгөх арга замыг хайж байх хэрэгтэй. Энэрэнгүй сайхан сэтгэлийг агуулах юм. 9-рт Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэт ханд. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дахин харамсан халаглаж дараа нь уучлалт гуйчихна гэсэн бодлоор бүү ханд гэсэн үг юм. Эцсийн удаа уулзаж байгаа юм шиг сайн сайхан үгсийг хэлж бай гэжиийгаан. Дотно харьцаа нь тааламжтай байдлыг үүсгэж баяр хөөрийг 2 дахин үржүүлж, бэрхшээлийг 2 дахин хөнгөлдөг. Тиймд бусадтай нээлттэй ярилцаж чаддаг байх хэрэгтэй. 10-рт Итгэл. Итгэл бол аз жаргалын суурь үндэс болдог. Итгэлгүйгээр аз жаргал удаан үргэлжлэхгүй. Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааны тайвшруулан сэтгэлийн эргэлзээ, түгшүүр, уймрал, сандарлаас чөлөөлдөг. 11-рт нь Өөрөө өөрийгөө хайрлахаас гадна эргэн тойрны хүмүүсээ хайрлаж халамжлах нь бид бүгдэд аз жаргал өгдөг. Эрүүл энх, элэг бүтэн /аав, ээж, ах, дүү, хамаатан садан, найз нөхөд/ гээд бүгд л бие биенээ хайрлан халамжилж, алдаа эндэгдлийг нь хамтдаа засаж уучлаж өршөөн нэг нэгэндээ сайхан халуун дулаан үг хэлэлцэн суух нь хамгаас илүү жаргал шүү дээ найзуудаа.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Jagaa (зочин)

Heregtei zuil bna bayarlalaa.

sandag (зочин)

tiim shuu sanal neg bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com