ЯНЗАГАХАН : Бид хоёрын хайрийг дөрвөн улиралтай зүйрлэм....

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Бид хоёрын хайрийг дөрвөн улиралтай зүйрлэм....

Өвөл
Сэтгэл сэргэм анхны харц
Салж чадамгүй халуухан учрал
Гадаа хүйтэн ч сэтгэлд гал дүрэлзсэн
Гэгээхэн, ариухан хайр минь

Намуухан хэрнээ цас зөөлөн хаялавч газар чийг даадаг шиг
Намбалаг хэрнээ чи сэтгэлд минь зөөлөн шигдэнэ

Хавар
Цэцэгстэй хамт дахин соёолсон бидний хайр
Цэнгэл жаргалыг өгсөн чи бидний хайр
Зүрх дааруулан салхилах салхинд өвдөг сөхрөөгүй бидний хайр
Зөвхөн нэг нэгнээ гэж зүрний хэмнэл бүрээрээ шивнэсэн бидний хайр

Хаврын хавсрага бие дааруулсан ч хайрын гал минь бөхөөгүй
Хагацал үзсэн ч дахин цэцэглэсэн бидний хайр

Зун
Халуухан хэрнээ тааламжтай салхилана
Холоос илгээсэн үнсэлт чинь хацарт минь л ирж бууна
Бие биенээ гэсэн сэтгэл мөнхийн ногоон гацуур шиг нар өөд тэмүүлнэ
Биесээ тэврэн уулзах мөчийг сар, өдөр, цаг, минут, секунт бүрийг тоолон хүлээнэ

Хайрынхаа сарнайн дэлбээгээрэй тоглож байгаад алдаад уначихлаа
Хайртай хайргүй гэж дэлбээг нь тоолж байгаад гэмтээчихлээ
Хосууд үнсэлцэн, хөтлөлцөн алхаж байхад
Хоёулаа сэтгэлдээ тэврэлдэн, хөтлөлцөн алхсаар...

Haмар
Навчис сэрчигнэн унаад намар болжээ
Намайг гэх сэтгэл чинь хөрөөд нилээн уджээ
Сэтгэл даараад чичрэвч чамдаа хэлэх арга алга
Сэм сэмхэн үгүйлэн санаж даарсан сэтгэлээ бүлээцүүлэхийг л оролдоно

Нүд минь нэг л гунигтай харагдах чинь юуных билээ
Бодол минь буух газраа олохгүй бүдчих чинь юуных билээ
Сэтгэлд минь гуниг хураад байх чинь юуных билээ
Хайрийн тухай дуу, шүлэг сонсоод санаашраад байх чинь юуных билээ...
Чамайгаа санаад л тэр байхдаа...

By Янзагахан
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
LOL (зочин)

goe shuleg nemeech pls2

moojii (зочин)

goe site bnoo

Янзагахан

Өмнө нь бичиж байсан зүйлсээ уншихаар тэр үед ямар байсанаа яг тэр чигээр мэдрэхийн хэхэ гоё ч юм шиг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com