ЯНЗАГАХАН : Египет зурхай

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Египет зурхай

нэгдvгээр сар, зургаадугаар сарын 19-28, есдvгээр сарын 1-7, арваннэгдvгээр сарын 18-26 Египетчуудын хувьд энэ бурханыг хязгааргvй их энергийн ундарга гэж vздэг. Тиймээс энэ ордонд харьяалагдах хvмvvс нь оргилуун сэтгэлтэй, зоримог, шийдмэг зантай. Бvхий л амьдралынх нь уриа “Хийж чадалгvй харамсаж байснаас хийгээд харамссан нь дээр”. Тогтмол нэг газраа суухаас бусад ямар ч ажил тэдэнд тохирно. Аливаа ажлын хэв маягт хурдан шилжин єєрчлєгдєж хувирах чадвартай. Нил ордны хvмvvс эмчилж, эдгээх ер бусын нууц увидасыг єєртєє агуулж байдаг онцлогтой. Тэд оролдоод vзвэл гараараа толгойны євчинг эдгээж, муу энергийг хvртэл залуулж чадна. Тvvний дэргэд хvмvvс амгалан, тайван байдлыг мэдэрдэг. Учир нь биеийн био орон зай нь байгалаасаа маш их эерэг цэнэгийг агуулж байдаг аж. Амьдралаас маш энгийнээр баяр баясгаланг мэдэрч, авч чаддаг ба тэвчээртэй, хvлээцтэй зантай. Бусдыг ойлгож, нарийн мэдэрч тэдэнд энгийн мєртлєє хэрэгтэй зєвлєгєєг єгч чаддаг тул хvмvvс vргэлж татагдаж байдаг. Хаана хэрэгтэй газраа яг цагийг нь олж байж чаддаг мэдрэмж тэдэнд бий. Vvнийг ашиглах хvмvvс байж болох тул хянамгай, анхааралтай байхыг зєвлєе. Урваж, мэхлэх занг тэвчдэггvй тул хэрцгий, догшин авир гаргахаа тэвчиж байх хэрэгтэй. Гэр бvлсэг хvмvvс. Хайртай хvнээ ямар ч гавьяа байгуулах сайхан урмаар тэтгэж чаддаг. Амон-Ара нэгдvгээр сарын 8-21, хоёрдугаар сарын 1-11 Эртний Египетийн vед хамгийн том нарны бурхан Рагаас илvv хvчтэй, бурхадын хаан хэмээн нэрлэн шvтдэг байжээ. Амон-Ра эр зоригийг бэлгэддэг. Тиймээс энэ ордонд хамаарагдах хvмvvс зорилготой, ухаантай. Хамт олон дунд vргэлж тэргvvлэгч нь байдаг. Єєрийн авьяасыг бусдад харуулж чадах мэргэжлvvдийг сонгодог. Алдар, нэрд хvрэх эрмэлзэл цусанд нь байдаг. Жаахан л магтах юм бол уулыг ч єргєж мэднэ. Нууц увидас нь ирээдvйг харж, мэдрэх чадвартай. Тиймээс энэ ордны хvмvvс дунд зєнч, мэргэд олноор тєрдєг байна. Єєртєє итгэлтэй, зорилготой зан чанар нь бусдыг татдаг. Уран сайхан хэллэгээрээ бусдыг иттгvvлж, ятгаж чаддаг. Иймдээ хамт олон, найз нєхдийхєє дунд алдартай, нэр хvндтэй явдаг. Дарангуйлагч бус тэргvvлэгч хvмvvс. Аливаа зvйлийг хэрхэн яаж хийх жижиг зальтай тул дипломат мэргэжил илvv тохирох юм. Хайртай хvндээ хэзээ ч єєрийгєє бvрэн илэрхийлж, ойлгуулж, нээж чаддаггvй нь сонирхолтой. Мут нэгдvгээр сарын 22-31, есдvгээр сарын 8-22 Эх хvнийг бэлгэдсэн бурхан бєгєєд эртний Египетэд хоёр дахь том бурханд тооцогддог байжээ. Мут ордны хvмvvс бусдад ч, єєртєє ч єндєр шаардлага тавьдаг. Бусдын зовлонд туслахад хэзээд ч бэлэн. Гэхдээ сайхан vгээр бус vйл хэргээр юм. Энэ ордонд туршигч, зохион бvтээгч гээд нийгмийн хєгжлийг авч явдаг хvмvvс ихэвчлэн тєрдєг аж. Тэдний нууц увидас бол ямар ч зовлон бэрхшээлд шантарч мохдоггvй, vргэлж эрч хvчтэй байх чадвар. Ийм хvмvvстэй тагнуулын ямар ч ажиллагаанд явахад айх аюулгvй. Маш их сэтгэлийн хєдєлгєєнтэй тул заримдаа єєртєє итгэлгvй байдаг. Учир нь баярлаж байхдаа гэнэт гунигтай болдог. Єєрт тохиолдсон зовлонг єєрєє vvрэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг тул дотоод сэтгэлийн шаналал нь гунигтай болгодог. Тиймээс тэдэнд таалагдахын тулд ямар ч тохиолдолд бэлтгэлтэй байж, их тэвчээрийг єєртєє хуримтлуулах хэрэгтэй. Ганцаар байж єєрийн дотоод нууц ертєнцдєє аялах дуртай. Хайр дурлал тэдний хувьд амьдралынх нь томоохон орон зайг эзэлдэг. Хэчнээн зовлонтой vр дагавар хvлээж байгааг мэдэж байсан ч хайртай хvнтэйгээ хамт байхын тулд юу ч хийхээс буцахгvй. Геб хоёрдугаар сарын 12-29, наймдугаар сар 20-31 Бат, бэх нэгдмэл байдлыг бэлгэдсэн “дэлхий” бурхан юм. Хэрэв та энэ ордонд тєрсєн бол маш нарийн мэдрэмжтэй, сайн зєвлєгч бєгєєд тайван, зєєлєн зантай. Техникийн салбарын мэргэжилтэн, сэтгэл зvйч болон нийгмийн ажилтнууд ихэнхдээ энэ ордонд харьяалагдана. Нууц увидас тань єєрийн гараар бvх зvйлийг бvтээж, цэцэглvvлнэ гэдэгт итгэдэг. Нэг ширхэг тариан vрнээс амьдрал эхлэнэ гэсэн зарчмыг баримталдаг. Аливаа ажлыг сандарч, тэвдэлгvй хийж цагийг зєв хуваарилаж, зохицуулдаг. Найз нєхєд нь тvvний єгсєн ямар ч зєвлєгєєг амьдралын сайн тал руу єєрчилж чадна гэдэгт хэзээд итгэлтэй байдаг. Хэн нэгний тєлєє гавьяа байгуулахгvй ч хайртай хvндээ єєрийн эрхгvй татагдах тайван байдлыг бий болгож чаддаг. Амьдралын бvхий л зvйлийн энгийн харж, байгаа зvйлээ хадгалан хайрлах чадвараараа бусдыг єєртєє татдаг. Изида гуравдугаар сарын 11-31, аравдугаар сарын 18-29, арванхоёрдугаар сарын 19-31 Эмэгтэй хvний гоо vзэсгэлэнгийн хvч, хайр бэлгэдэх бурхан. Vзэсгэлэнт Изида єєрт нь дурласан нєхрийнх нь дvv амиа хорлоход амилуулсан домогтой. Энэ ордонд тєрсєн эмэгтэй баярлах учиртай. Ордны бэлгэдэл болсон хайр дурлал vргэлж аз жаргалыг авчрах болно. Тэдний эргэн тойронд vргэлж дулаан, дотно уур амьсгал хvрээлж байдаг. Амьдралаас юу хvсч байгаагаа тодорхой мэддэг хvмvvс. Энэ ордныхон эдийн засаг, сурган хvмvvжvvлэгч зэрэг мэргэжилд тохиромжтой. Єєрийг нь хvрээлж байгаа бvх хvмvvст аз жаргал авчрах нууц увидас агуулдаг. Тиймээс тэд хvмvvст яг л аз жаргалын сахиусан тэнгэр мэт санагддаг. Тэдний байгаа тэр газар хэзээ ч муу энерги, хар хvч байдаггvй. Ямар ч сэтгэлийн шаналалгvй, тайван амьдарч чаддаг. Бусдыг vнэн сэтгэлээсээ хайрлаж, итгэдэг. Тэдний хайр сэтгэл удаан хугацааных байдаг бєгєєд гайхамшигт, гэнэтийн бэлгээр дvvрэн байдаг. Хэрэв тєгс хайртайгаа учрахгvй бол насан туршдаа ганцаар явж чадна. Осирис гуравдугаар сарын 1-10, арваннэгдvгээр сар 27-ноос арванхоёрдугаар сарын 18 Энэ ордонд тєрєгсєд агуу удирдагчид байдаг. Бусдыг нэвт харж мэдэх нууц увидастай. Заримдаа тэд хvмvvсийн санаа бодлыг уншиж чаддаг мэт бодогдох тул тэднээс юуг ч нуух боломжгvй юм. Сониуч зантай энэ ордныхон аз турших нь элбэг. Єєрийн боломжид хамгийн ихээр итгэдэг хvмvvс. Ямар ч асуудалд гарах гарц байдаг гэж боддог тул тэдний хувьд шийдвэрлэх боломжгvй зvйл гэж байдаггvй. Заримдаа єєртєє итгэлтэй байж чаддаггvй болохоор сэтгэлээр унах тохиолдол бий. Хайр сэтгэлээс анд найзын нєхєрлєлийг илvvд vздэг. Тот дєрєвдvгээр сарын 1-19, арваннэгдvгээр сарын 8-17 “Оюун ухаан”-ны бурханд тооцогддог. Энэ ордонд тєрєгсєд оюуны хvчээр дvvрэн. Гаднаас нь харахад тийм ч онцгой сэтгэгдэл тєрvvлэхгvй ч дотоод сэтгэлийн хувьд агуу их хvчтэй. Сэтгэл зvй, оюун бодлын ухаанаа амьдралд гарамгай сайн ашигладаг. Тэргvvлэгч, удирдагч, улс тєрч, сэтгэл зvйч гээд оюунлаг хvмvvс ихэвчлэн энэ ордоос тєрдєг байна. Тэдний нууц увидас бол хvний нvдийг хараад л хормын тєдийд худал, vнэнийг ялгах чадвартай. Амьдралын бэлтгэсэн ямар ч зовлон бэрхшээлийг туулахдаа даруухан, дур булаам байдлаа гээдэггvй. Харамгvй сайхан сэтгэл, vнэнч байж чаддаг нь бусдыг татдаг. Тэд хаана ч гэсэн гэртээ байгаа юм шиг байж чаддаг. Єєрєєр хэлбэл энгийн, хялбар элдэв маяггvй. Энэ зан чанар нь насан туршийн ажил, мэргэжлээ сонгоход нь хэрэг болно. Хайртдаа эх хvний адил сэтгэлээ зориулдаг. Гор тавдугаар сарын 1-7, дєрєвдvгээр сарын 20-30, наймдугаар сарын 12-19 Энэ ордонд тєрсєн хvмvvс гайхамшигтай баялаг уран зєгнєлт сэтгэлгээтэй бєгєєд vvнийгээ амьдрал дээр хэрэгжvvлэх чадвартай. Яруу найрагч, зохиолч, амьтан сургагч, зохион бvтээгчид энэ ордонд хамрагдана. Тэдний єрєвч, сайхан сэтгэл ямар ч догшин амьтныг номхруулдаг. Хvнд ажлаас зугтахын оронд харин ч илvv сонирхлыг нь татдаг байна. Vvрэг хариуцлагаас хэзээ ч зугтдаггvй зан нь бусдыг єєртєє татаж чаддаг аж. Дутагдалтай ганц зvйл бол уураа барих чадвар муутай. Бусад руу дайрч, давшлахгvй ч тэвчээртэй байхыг зєвлєх байна. Ингэснээр єєрийн олон жилийн туршид бvтээсэн зvйлээ алдаж болзошгvй. Хайр сэтгэлийн хувьд анхны харцаараа дурлаж чадах бєгєєд энэ нь бат бэх харилцаа болж чаддаггvйд сэтгэл нь гонсойдог. Анубис тавдугаар сарын 8-27, зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 19 Хvнд хэцvv vеэс баяр баясгалантай хормыг мэдэрч чаддаг хvмvvс энэ ордонд харьяалагдана. Тэд орой унтаж, орой босох дуртай. Хийж байгаа ажил бvхэн нь эргэн тойрондоо хэрэгтэй байж чаддаг. Vргэлж vнэний талд зогсдог тул бусдын худал, хуурмагийг нуудаггvй. Мєн хvч дорой хvмvvсийг хамгаалж, буруутай нэгэнд завал шийтгэлийг нь єгдєг. Зарим хvнд нууцлагдмал, муу санаатай гэмээр сэтгэгдэл тєрvvлдэг боловч vнэндээ ганцаараа байж их зvйлийн тухай бодон эргэцvvлэх дуртай. Нэгэнт гаргасан шийдвэрээ хэзээ ч єєрчилдєггvй. Энэ нь заримдаа хайр сэтгэлийн харьцаанд нь асуудал vvсгэх шалтаг болдог. Тиймээс хайртай хvнээ маш болгоомжтой сонгодог байна. Сет Тавдугаар сарын 28, зургаадугаар сарын 18, есдvгээр сарын 28-наас Аравдугаар сарын 2 Энэ ордонд харьяалагдах хvмvvс амбиц ихтэй, сэтгэн бодох чадвар гарамгай бєгєєд єєрийх нь зєв гэдгийг ямагт батлахыг эрмэлздэг. Тиймээс улс тєрч, шvvмжлэгч болох нь ихэд тохирно. Тэд байлдан дагуулагч бєгєєд зовлон бэрхшээл нь туулж, давахын тулд учирдаг гэж vздэг. Єнгєрснийг бодож, шаналалгvй ирээдvйг итгэл, найдвар дvvрэн харж чаддаг. Алдаан дээрээ суралцдаг хvмvvс бол энэ ордныхон биш. Зєвхєн єєртєє л найддагаас гадна багахан хэмжээний хувиа хичээмтгий зантай. Ажил мэргэжил, хайр сэтгэл дэх хэмжээ хязгаарыг тэвчдэггvй. Эрх чєлєєт байдлаа хадгалахын тулд хаанаас, юунаас ч зугтаж, нуугдахад бэлэн. Хайр сэтгэлийн хувьд єєрийнх нь зан аашийг хvлээн зєвшєєрч, таалсан хvнийг сонгодог бєгєєд хардах сэтгэл тэдний хамгийн том дутагдал аж. Бастет долоодугаар сарын 14-28, есдvгээр сарын 23-27, аравдугаар сарын 3-17 Энэ ордны эмэгтэйчvvд маш сайн эх, эхнэр болдог. Эмэгтэй хvнд тохирсон ямар ч ажилд тэднийг амжилт дагалдаж байдаг. Сурган хvмvvжvvлэгч, эмч, сувилагч, нягтлан бодох гэсэн мэргэжлvvд тохиромжтой. Бусдыг тайтгаруулж, тайвшруулах чаддаг. Ихэмсэг, дур булаам байдлаас гадна харамгvй сэтгэл нь бусдыг татаж байдаг. Байдлыг чадварлаг нарийн мэдэрч чаддаг тул хvн бvрт хэрэгтэй vгс, зєвлєгєєг єгдєг. Ичимхий, дуугvй зан нь тэднийг бусдад сул дорой харагдуулах тохиолдол бий. Гэсэн ч тэд vvнд огтхон ч эмзэглэдэггvй, харин ч хийх ёстой зvйлээ цаг тухайд нь хийж сэтгэл тайван амьдардаг байна. Гэр бvлийн хувьд єєрийнх нь мэдрэмжийг vнэлж чаддаг хvмvvсийг сонгохыг хичээдэг. Амьдралын зовлон, бэрхшээлд эмэгчин арслан мэт тулалдаж чадахгvй ч хайртай хvндээ маш их хайр, халамжийг зориулж чадна. Секмет Долоодугаар сарын 29-нөөс Наймдугаар сарын 11, аравдугаар сарын 30-наас Арваннэгдvгээр сарын 7 Секмет нь “эрч, хvч” хэмээн орчуулагдах юм. Амьдралын гол зарчим бол шударга байх. Энэ ордонд тєрсєн хvмvvст бурхан аливаа авьяасыг харамгvй заяасан байна. Азын тэнгэр байнга ивээж байдаг хvмvvс. Тиймээс ямар ч мэргэжилд амжилт гаргаж, оргилд нь хvрч чаддаг. Авьяас чадвар, дур булаам байдлаа сайн мэддэг тул ихэмсэг зантай, бусдаас ямагт илvv гэж боддог. Єєрийгєє хянаж чаддаг тул барагтай бол алдаа гаргадаггvй. Энэ бvх хатуу, ширvvн гэмээр зангийн ард хvvхэд мэт гэнэн итгэмтгий чанар нуугдаж байдаг. Амьдрал хэчнээн хатуу болохыг бусдад мэдрvvлэхийн тулд ширvvн зан гаргадаг аж. Гэр бvл, хайртай хvмvvстээ vхэн vхтлээ итгэж, vнэнч байж чадах хvмvvс. Энэ ордны эрчvvд vр хvvхдээ эх хvнээс илvv бєєцийлєн, хамгаалж чаддаг. Амжилт, боломжуудыг vл харгалзан гэр бvлээ ажил, мэргэжлээс илvvд vздэг байна. За тээд өөрийгөө сонжиж зурхайлсан чинь ямар санагдав. Бусад зурхайн зурлагуудтай таарчийна уу............?????????????
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байна. өөрийнхөө он сарыг хайгаад ч олохгүй юм байна. ядахдаа сары нь эхэнд нь тавиад өдрий нь ард нь тавиач

Yanzagkhan (зочин)

Юу ингээд хүн загнаадаагаан чи....

maral (зочин)

nadaa bol taalagdjiin tnx

ssainnaa (зочин)

надаа бас ээмар таалагджийн...чаг бичсэн байна. бас миний мэргэжлийг яаг оноод биччиж гэхгүй юу хэхэ...

ssainnaa (зочин)

бас дээр чи түргэдсэн байлээ шүү. би уул нь өөрийнхөө халаалт байхгүй гэдэг утгаар нь байраа гэр хороололтой зүрлэсэн байхгүй юу... тэрнээс биш гэр хорооллын хүн гэж ерөөсөө яриагүй шдээ. би ч гэсэн цагтаа гэр хороололд амьдарчил байсан юм чинь юу гэж тэгхэвдээ.

anime (зочин)

кк энэ зурхай шиг амьдардаг бол дэлхий илүү ногоон байхгүй юу

tsoom (зочин)

yag unen yum bnabarag buh zurhaitai my aranshin uzel bodol taardiimaa.Daanch jaahan zambaraagui yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com