ЯНЗАГАХАН : "Ухаарлын аварга"

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

"Ухаарлын аварга"

Суудал тавиагүй хүнд бүү уурла, эмээ. Магадгүй та сандал дээр суухааргүй залуу харагдсан байх. Харин та баярла. Хөл дээр чинь гишгэсэн залууд бүү уурла, бүсгүй. Магадгүй та таалагдаад өдсөн байх.Харин та баярла. Хичээлдээ хоцорсон шавьдаа бүү уурла багшаа. Магадгүй таны заасан хичээлийг шөнөжин давтсан байх. Харин та баярла. Гэрийн ажилд туслаагүй охиндоо бүү уурла, ээжээ. Магадгүй улсын ажилд туслаад завгүй байсан байх. Харин та баярла. Ээж аавынхаа зэмлэлд бүү уурла хүүхдүүд ээ. Магадгүй тэд чам шиг залуу явснаа мартчихсан байх. Ойлгоорой. Ажил дээрээ оройтсон ажилтанд бүү уурла, жижүүр ахаа. Архи уу, ам цуураагүй, гар хуруугаа хөдөлгөж л байгаа бол нэг юм хийж байгаа нь л тэр. Нэг юм хийж байгаа бол нэг юм бүтээж байгаа нь тэр. Нэг юм бүтээж байгаа бол нэг юм дуулдуулж л таарна. Харин та баярла. Хайртынхаа жижиг алдаанд бүү уурла, хайраа. Магадгүй чинийхээ итгэлийг шалгасан сорилт ч байж мэднэ. Том алдаа гаргахгүйн ухаарал ч байж мэднэ. Итгэл байгааг нь нотолсонд харин чи баярла. Чамайг гомдоосон эрхэмд бүү уурла. Хүн гуай. Хатуу нь зөөлнөө дийлдэг. Ус чулууг элээдэг. Хүн чамд чулуу шиг хандвал чулуугаар цохих гэж бүү яар. Бодох хэрэгтэй. Хонзонгоос хонзон төрнө. Энэрэнгүй байснаар та юу ч алдахгүй. 1000 төгрөг зээлдээд өгөөгүй найздаа бүү уурла, эрхэм ээ.Итгэлээ зээлдүүлж болохгүй гэдгийг ухааруулж өгсөнд харин ч баярла. Хатуу үгтэй найздаа бүү уурла, андаа. Үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй, Үхэр унасан хүнд нохой өшөөтэй. Үг хэдий хатуу ч амьдралд ,тустай эм хэдий гашуун ч би?нд тустай. Үнэн үг үнэд орж, үйлийн үр өөрөө соёолдог бишүү. Дулаанд нялхарсан бялзуухай анхны цаснаар бээрдэг.Зөөлөн үгэнд нялхарсан нялзраахай анхны хатуу үгэнд нусаа хацар дээрээ наадаг. Нусаа наадаг жаал болоогүйн төлөө харин ч анддаа баярла. Автобусны мөнгөгүй оюутанд бүү уурла, кондуктараа. Мөнгөгүй гэж шалтаглалгүйгээр загнуулаад л болов хичээлдээ явъя гэсэн урмыг нь та бодоорой. Хэдхэн жилийн дараа 400 төг-с ч илүү ихийг бүтээнэ гэдэгт нь итгээрэй. Дандаа л үгэлж байдаг ээждээ бүү уурла, охин минь. Үглэж байгаагаа ч анзаардаггүй юм.Шүд угаахтай л адил дадал юм шүү дээ.Шүдээ угаалаа гэж уурладаггүй шигээ бүү уурлаарай. Чамайг тоогоогүй бүсгүйд бүү уурла. Залуу. Хоёр хүнийг учруулах гэж хорвоо хүртэл эргэдэг гэнэ. Хорвоо эргэж л байгаа. Дараагийн бүсгүйтэй учрах боломж олгосон түүнд харин ч баярла. Оройтож ирсэн хүүдээ бүү уурла ааваа. Магадгүй автобусны мөнгөө айлын охинд өгчихөөд алхаж ирсэн байх. Харин та баярла. Уурлахаа өмнөө барилгүй ухаарахаа өмнөө барьцгаая. Улсын аварга болохгүй ч ухаарлын аварга болцгооё. . .
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
MGL (зочин)

Тэгъе!

promiscuous (зочин)

wey xaxaxa unen ch ym shig medrel hurkum bna buren oilgoh gesen

Gegee (зочин)

saihan boljee taalagdaj bna

harmogu (зочин)

zow zow gogo yum bichjeeeeee

Зочин (зочин)

MCL: Zow hu kkk Promiscuous: Medrel hvrgeed baihdaa yaahaw de yumiig oodrogoor bas sain talaas ni harjiigaa bzdee Gegee: Taalagdsan bol boloodoo gej kkk Harmodu: Thnx

yanzagkhan (зочин)

Xexexex deer neree bichehee martchihsan bnashde heheh zochin genee xexexe

nyamkaa (зочин)

yoooyo. jinhene goyo yum unshlaadaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com