ЯНЗАГАХАН : ДУРЛАСААН БИ ДУРЛАСАН

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

ДУРЛАСААН БИ ДУРЛАСАН

Хайр гэдэг эд ангитайсан бол

Хэзээд засаж чадах сантехникч болтлоо би дурласан

Хонгор чамайгаа олноос олох гэж

Хорвоод хосгүй геологич болтлоо би дурласан

Туг сүлд шиг жанжин чиний

Тушаал бүхнийг биелүүлдэг цэрэг болтлоо дурласан

Түгжээтэй зүрхний чинь онисийг тайлах гэж

Түлхүүр тааруулах хулгайч болтлоо дурласан

Өчүүхэн төдий ч хир халдааж чадахгүй юм болохоор

Өөдгүй бүхнийг чинь өөртөө нялзааж чөтгөр болтлоо дурласан

Бүрэг номхон зангаа чиний л өмнө гээчихээд

Бүхнийг бүтээж чадах бурхан болтлоо дурласан

Дуралсаан би дурласан…

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Tsuki-Yama (зочин)

Хахахаха. Даж шүү. Таалагджийна.

huurhun (зочин)

wow ymar goy zvirleewee. hairalsan hvn yu ch bolj chadah yum aa te

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com