ЯНЗАГАХАН : COOK..

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

COOK..

Өндөг төмстэй ороомог. Төмсийг хальстай нь чанаж болгосны дараа арилгаж нухна.Үүн дээрээ бага зэрэг гурил нэмж хутган нухаш бэлтгэнэ.Жижиглээд тосонд хуурсан сонгино,чанаад жижиглэсэн өндгийг нийлүүлж давсаар амт тохируулан шанц бэлтгэнэ. Усаар чийглэсэн цэвэр даавуун дээр төмсний нухашаа зулж хавтгайлаад,голд нь шанзаа хийж хуйлан ороомог хэлбэрт оруулсны дараа даавууг болгоомжтой сугалж авна.Ороомгоо тосолсон хайруулд өрж,дээгүүр нь түүхий өндөг түрхээд,хатаасан талхны нунтаг цацаж урьдчилан халаасан шарх шүүгээнд шарж болгоно.Таваглаад тос,эсвэл зөөхий тусаана. Төмс 150,хатаасан талхны нунтаг 5,гурил 4,булцуут сонгино 15,цөцгийн тос 10,өндөг ½ ширхэг орно. Байцааны щницель Байцааг хярж хөшиглөөд сүүнд жигнэж,болохоос нь өмнө хүүхдийн будаа гоожуулан хийж дахин 5 минут жигнэж болгоно.Дараа нь бага зэрэг хөргөөд элсэн чихэр,давс,түүхий өндөг нэмж хутган шанз бэлтгэнэ.Шанзнаас таслан авч щницель хэвлээд хатаасан талхны нунтагт хөрвүүлж халаасан тосонд хоёр талаас нь хайрагдас тогттол жигд хайрч болгоно. Байцаа125, хүүхдийн будаа 5,хатаасан талхны нунтаг5, ургамлын тос 5 грамм, өндөг 1/8 ширхэг орно. Сүүн сүмстэй төмс. Хальсалж цэвэрлэсэн төмсийг жижиг шоо дөрвөлжин хэрчиж давстай усанд болгосны дараа шүүж авна.Чанасан төмсийг хайруулд хийж ,дээрээс нь сүүн сөмс нэмээд шарах шүүгээнд битүү жигнэж бэлэн болгоно. Төмс 210,гурил 2,цөцгийн тос 5 грамм,сүү 60 мг орно. Монгол цай Борцтой будаатай цай Архангай нутгийнхан энэ цайг хийж уух дуртай.Эхлээд хар цай чанаж шүүж авна.Сайтар халаасан тогоонд шар тос,эсвэл хонины хэрчсэн сүүл хийж хайлуулаад,үүндээ угааж сэврээсэн будаа нэмж хүрэнттэл хуурна.Хуурсан будаан дээрээ дэвтээсэн борц,шүүсэн хар цайгаа хийж зөөлөн гал дээр борц,будааг зөөлөртөл чанана.Дараа нь сүү хийж хүчтэй галаар нэг удаа доргитол буцалгаж бэлэн болгоно.Давсаар амт тохируулж болно.Энэ цайны тохируулгыг өөрсдөө тохируулах нь мэдээж.Гэхдээ 6 литр усанд 2 аяга будаа,50гр орчим шар тос,ойролцоогоор 80 грамм борц ордог гэж нутгийн эзэгтэй хүүрнэснийг санахад илүүдэхгүй.Түүнчлэн цайгаа бэлэн болмогц арвайн гурил бага зэрэг цацаж хэд дахин самарвал бүр ч сайхан амттай болдог гэнэ. Хийцтэй цай. Тогоонд шар тос хайлуулаад гурил хийж үргэлж хутгах маягаар шаргал өнгөтэй болтол нь хуурна.Гурилаа бөөнтүүлэхгүйгээр жигд сайн хуурах нь хийцтэй цайны гол нууц гэдгийг мартаж болохгүй.Шар тос нь ихэдвэл гурил бөөнтөж ёайхан шаргал өнгө үүсэхгүй.Хуурсан гурил дээрээ идээшүүлж тунгаасан хар цайгаа хийж сүлээд сайн самарна.Давс шар тосоор амт оруулна.5литр цайг хийцлэхэд нэг аяга гурил,20грамм шар тос орно. Толгойн ястай цай .Хонины толгойн гавлын ясыг хагалж аваад бэлэн болсон сүүтэй хийцтэй цайнд хийж чанана.Ийм цайг төв аймгийнхан хийж уух дуртай. Хиамтай сэндвич Цагаан талхыг нимгэвтэр зүсэж дараа нь сэндвичийн зориулалтын янз бүрийн хэлбэр дүрстэй,жижиг хэвээр шахаж гаргана.Ийм хэвгүй бол хутгаар дүрс гаргаж болно.Хэвлэсэн талхан дээр мөн тийм хэмжээ,хэлбэр дүрс ,зузаантай зүссэн хиам,өргөст хэмх үелүүлэн тавьж хатгуураар сүлбэнэ. Үхрийн хэлтэй сэндвич Хэвлэсэн талхан дээрээ үхрийн хэл,өргөст хэмх үелүүлэн тавьж хатгуураар сүлбэнэ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com