ЯНЗАГАХАН : “Манай орны сонин хачин болоод , байгалийн үзэгдлүүд”

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

“Манай орны сонин хачин болоод , байгалийн үзэгдлүүд”

Өвөл бороо орсон нь. 1920,1928 оны өвлийн эхэн сард Баянхонгор аймгийн Шинэ жинст сум,1976 оны 11-р сарын эцсээр мөн аймгийн Заг сумын нутагт тэнгэр дуугарч,1978 оны 12-р сард төвийн нутгуудаар тэнгэр дуугарч,Хөвсгөл,Архангай аймгийн нутгаар бороо оржээ.2002 оны 1 сард Говь-Алтай аймгийн нутагт бороо оржээ. Ягаан цас. 1994 оны 4-р сарын эцсээр Ховд аймгийн Булган,Үенч сумдаар ягаан өнгийн цас орж ,нутгийнхан төдийлөн билэгшээгээгүй байна. Улаан цас. 1950 –иад оны эхээр Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт 5-р сард улаан өнгөтэй цас орж,тэр цаснаар олон болжмор үхсэн нь нутгийнхны гайхлыг төрүүлжээ. Хар саарал өнгөтэй цас. 1993 оны 3-р сард Өмнөговь аймгийн баруун сумдаар хар саарал өнгөтэй уас оржээ. Түүхэнд тэмдэглэгдсэн их зудууд. Монголд 1703-1907 онд буюу 200 гаруй жилд 17 удаа,тухайлбал 1703,1746-1747,1754-1755,1761,1788,1790,1795-1796,1815,1821,1843-1844,1845-1846,1853,1855,1865-1866,1878-1879,1885,1907 онд ,тэрчлэн 1922-1923,1935,1944-1945,1953-1954,1954-1955,1967-1968,1974-1975,1976-1977,2000-2001 онд их зуд болжээ. Хамгийн их хүйтрэл 1976 оны өвөл Увс аймгийн Зүүн говь суманд -55.6 градус хүрч хүйтэрсэн нь Монгол орны хэмжээгээр тохиолдсон хамгийн их хүйтрэл байв. Хамгийн их халуун. 1965 оны зун Монгол орны зарим нутагт Өмнө говь аймгийн нутагт 62.5градус хүртэл халуун болсон нь тус улсын хэмжээгээр тохиолдсон хамгийн их халжжн байв. Хос зүрхтэй морь. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэн Б.Байзаны 1997 оны идшиндээ гаргасан 22 настай халиун шаргал морь хос зүрхтэй байжээ.Уг хос зүрхийг Б.Байзан хатааж хадгалж явдаг гэнэ. Гэдсэндээ амтай ,хөлдөө сонортой амьтан. 300 сая жилийн өмнө үүсэж,бараг хувираагүй одоо хүртэл байгаа говийн дигваранз буюу ямаан ууц гэдэг аалз хэлбэрт амьтан толгой,цээж нь үргэлж,гэдсэндээ амтай ,хөлөөрөө сонсдог ажгуу.Хорт хатгуураараа эрэгчнээ төдийгүй үр хүүхдээ хатган хөнөөхөөс буцдаггүй энэ уур уцаарт амьтантай ааш муутай хүнийг зүйрлүүлэн нь бий. Өвөл ургадаг цэцэг Дорнод аймгийн Баяндун сумын Угамын хийдийн дэргэдүүр урсдаг Могойт голын эх өвлийн ямар ч хүйтэнд хөлддөггүй харзалдаг.Харзанд нь шүтэн нэгэн зүйлийн баг цэцэг өвөл зунгүй цэцэглэдэг.Уг цэцгийн багц нь өвөл 8,зун 24 болж дэлгэрэн дэлбээлдэг байна. Энэтхэгт анх хэн очсон бол.. Монголчууд Энэтхэгт Европынхоос 280 жилийн өмнө очжээ.Өөрөөр хэлбэл Монголчууд байлдан дагуулалтаараа 1221 онд Энэтхэгт очсон нь Португалийн далайчин Васко да Гамын Энэтхэгт анх очсоноос 280аад жилийн өмнө юм. Монголыг Европ эхэлж таньсан уу,эсвэл.. Европоос Монголд анх Италийн гэлэн Плано Карпини 1246 онд ирсэн буюу энэ үеэс Европд Монголыг мэдэх болсон гэгддэг.Гэвч тийм биш.Түүнээс 10 жилийн өмнө Батхаан байлдан дагуулалтаараа Ижил мөрний адагт улсынхаа нийслэлийг байгуулж,монголчууд өөрсдийн тухай мэдээг Европд өөрсдөө анх хүргэжээ. Арьсан хөзөр Монголчуудын урианхай зэрэг зарим ястан ямаа,зээр гөрөөс зэргийн арьсан дээр хөзрийн зураг зурж.түүнийгээ татаасан хөзөр гэж нэрлэ иржээ.Монгол зураачид дээр нь зураг зурдаг эдийг шир гэж нэрлэдэг нь эрт цагт гөрөөс амьтны арьсан дээр зураг зурж байсны улбаа ч байж магад гэж судлаачид үздэг. Монгол бичгийн нэгэн гайхамшиг. Дэлхийн хамгийн түргэн бичдэг бичиг стенограмма дүрс тэмдэглэх бичиг -ыг сайн мэдэгчид нэг минутанд 380 гаруй үг бичдэг бол монгол бичгээр 350 хүртэл үг таталган бичих чадвартайг эрдэмтэн Ц.Дамдинсүрэн нотолжээ. Могой айлгадаг өвгөн. Дорнод аймгийн Баяндун суманд Ж.Балдан гэж өвгөн амьдарч байгаад 1975 онд өөд болжээ.Тэр өвгөн гутлаа тайлж хөлөө могойд хатгуулхад хатгасан могой нь төдөлгүй үхэж өөрөө ажирдаггүй хүн байв.Могойг хатгасан даруйд дахин хөлөө өгөхөд могой хатгалгүй толгойгоо зайлуулж халширдаг байна.Нутгийнхан нь Балданг могой айлгадаг өвгөн гэдэг байв. Хамгийн жижигхэн хүн Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн иргэн Ж.Ичинхорлоо Монголд насанд хүрсэн хамгийн жижиг хүн юм.Биеийн жин нь 30кг.Өндөр нь 90 см.Ичинхорлоо 1971,1977 онд 2.5, 2,9 кг жинтэй 2 хүүхэд төрүүлжээ.1995 онд ачтай болсон байна.Тэрээр үйлэнд урнаараа нутагтаа гайхагддаг нэгэн ажгуу. Үрээ 19 жил тээсэн эх. Улаанбаатар хотын иргэн эмэгтэй Бадамгаравын 1944оноос 1963 он хүртэл 19 жил тээсэн хүүхдийг эмч нар эхээс нь салгаж,эхийн биед ясжсан бяцхан араг ясыг авчээ.86 настай Бадамгарав гуай одоо Улаанбаатар хотын Яармагийн дэнжид энх тунх амьдарч байна. Гайхалтай. Баянхонгор аймгийн Эрдэнэ цогт сумын нутагт байдаг Шаргалжуутын рашаан 100 гаруй халуун булаг ундрагатай.Усны халуун нь 90градус хүрнэ.Эндэх хэвтэж байгаа томоохон үхрийн дайтай хадны хоёр талаас гарах ус нэг нь хав халуун байхад нөгөө нь цэл хүйтэн байдаг нь гайхалтай. Дэлхийн хамгийн хоиш түрж орсон манхан элс. Увс аймгийн Зүүнговь сумын нутаг Бөөрөгдэлийн элс хойд өргөрөгийн 50 18-д оршдог бөгөөд дэлхийн бөмбөрцгийн манхант элсний хамгийн хойд зах ажгуу. Гурван салаа эвэрт ямаа. Ч.Даваасүрэнгийн нэгэн эр ямаа худагт унахдаа өрөөсөн эврээ булгалжээ.Тэгсэн тэр эвэргүй болсон ёзоор дээр нь шинээр 2 салаа эвэр ургажээ.Тэгээд нийт 3 салаа эвэртэй болжээ. Шилэн солир. 1950 онд Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Үдийн ам гэдэг газар унасан сансрын биетийг судлаачид шилэн болохыг тогтоож “Хэрлэн” хэмээн нэр өгчээ.Монголд унасан шилэн солирын хамгийн томд тооцогддог 30гаруй кг жинтэй энэ шилэн солир өдгөө Дорнод аймгийн музейд бий.Ус уух хувь.1979 оны 7 асрын 10 буюу Улсын их баяр наадмын өмнөх өдөр Дорнод аймгийн Эрээн хорооны иргэн Бат-Очирынхон баярт бэлтгээд хөл болж байжээ.Тэгтэл гадаа тоглож байсан хүүхдүүд нь дүү алга байна гэжээ.Гарцгааж харвал зуслангийн байшингийн дээвэр тэртээ хагас зуун метрийн зайд хэвтэж байв.Буриадууд голдуу байшингийнхаа шувуу модноос өлгөсөн дүүжин оронд нялх хүүхдээ унтуулдаг болохоор Бат-Очирын нярай балчир охин хуй салхи хөлөглөн дээвэртэйгээ хамт дүүжин ортойгоо нисэж борооны тогтоол усанд өлгийнөөсөө сугарч унаад нүцгэн хэвтэж байв.Ганчимэг нэртэй тэр охин бага зэрэг бэртсэн байсан боловч төдөлгүй илааршиж өдгөө энх тунх аж төрж байна.Асар хүчтэй газар хөдлөлт.1907 оны 7-р сард Хангайн нурууны баруун хойд салбар Ханхөхий,Булнайн уулсын араар 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт дараагаар 2 удаа болжээ.Энэ газар хөдлөлт нь хүч,голомтын цар хэмжээний хувьд монголд төдийгүй дэлхийн хэмжээнд томоохонд тооцогддог юм.Хэт халуун.Зуны цагт, ялангуяа говь нутагт хэт халуун өдрүүд болох нь цөөнгүй.1949 оны Өмнөговь аймгийн нутагт 60 гаруй хэт халсан өдрийн тоо 17 хүрч байжээ.1952оны 7-р сарын тийм нэгэн халуун өдөр Мандал овоо сумын нутагт тууврын 90 гаруй эр хонь халж үхсэн удаа бий.“Үхтэл орших төрөлх нутаг,салж болшгүй орон”хэмээн Нацагдоржийн шүлэглэсэн буюу,Тэнгэрийн дор тэнүүн жаргалтай Тэнүүлчин нүүдэлчин амьдралтай Тэр оронд төрөх минь ч яалаа даа гэж ....
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
zochin (зочин)

pooh..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com