ЯНЗАГАХАН : Хулганы орны түүх

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Хулганы орны түүх

Канадын Шинэ Ардчилсан Намын анхны тэргүүн Томми Дагласын 1944 онд олны өмнө хүүрнэсэн “Хулганы орны түүх” хэмээх улс төрийн хошигнолыг та бүхэнд толилуулж байна. Чадварлаг илтгэгч асан түүний өөрийнх нь дуу хоолойг энэхүү хошигнолыг ярьснаар нь та бүхэн энэ хаягаар ороод сонсож болно: http://www.workingtv.com/mouseland.html

Хулганы орны тухай түүх оршвой.

Хаа ч юм бэ байх Хулганы оронд бяцхан хулганууд амьдран, тоглон наадаж, нэгэн насыг өнгөрөөдөг байлаа. Тэдний амьдрал яг л та биднийх шиг нэгэн хэмээр урсан одох авай. Тэд бас та бидэн шиг өөрсдийн парламенттэй байв. Парламенттэй тул 4 жил өнгөрөөд л сонгууль болно. Хөлтэй нь хөлхөн очиж, хөсөгтэй нь хөлөглөн ирээд сонгуульдаа оролцно. Тэгээд дөрвөн жилийн дараа дахиад л санал хураах байр зүглэцгээх бүлгээ. Яг л тань шиг, над шиг, тэдгээр бяцхан хулганууд сонгуулийн өдөр болгон санал хураах хайрцаг руу очдог, тэгээд засгийн газраа сонгодог байлаа. Засгийн газар нь бүдүүн, тарган, хар муурнуудаас бүрднэ. Хулганууд очиж очиж муурнуудаар төрөө бариулаад байхдаа яахав дээ гэж та хэрэв бодож байвал зүгээр л Монголын өнгөрсөн 20 шахам жилийн түүхийг бодоод үз. Тэгвэл та хулганууд биднээс огт тэнэг биш гэдгийг нэг ойлгож магад. Муурнуудыг муулах гэсэн юм үнэндээ байхгүй л дээ. Тэд дажгүй л гарууд. Төр засгийн ажлаа ч үнэнчээр хашиж байв. Тэдний гаргасан хуулиуд нь сайн, ялангуяа муурнуудад их сайн хуулиуд байлаа. Гэхдээ муурнуудад сайн хуулиуд маань хулгануудад бас тийм сайн байсан гэж хэлж боломгүй. Жишээлбэл нэгэн хуулинд хулганы нүх муур савраа дотогш оруулж болохуйц том байх ёстой гэж заажээ. Өөр нэгэн тогтоомж хулгануудын гүйх, зорчих хурдыг тодорхой тусгасан байх агаад ингэхдээ муур авхайтан өглөөний зоогоо нэг их чармайлт гаргалгүй хүртэх боломжийг бодолцсон аж. Хууль тогтоомжууд бүгд л сайн байв. Муурнуудад тэр шүү дээ. Харин хулгануудын тухайд! Хүндхэн л байлаа. Амьдрал улам л дордсоор, улам л муудсаар. Тэгээд байдал тэсвэрлэхүйеэ бэрх болж ирмэгц хулганууд одоо нэг юм хийх хэрэгтэй гэж шийдэцгээжээ. Ингээд тэд цугаараа, бүр бүгдээрээ сонгуульд оролцоцгоов. Саналын хуудсан дээр хар муурнууд хусагдаж, хулганууд цагаан муурнуудыг сонголоо. Цагаан муурнууд энэ удаа маш хүчтэй кампани явуулжээ. “Хулганы оронд илүү ил тод байдал хэрэгтэй байна” гэж тэд зарлав. Мөн “Хулганы орны гол бэрхшээл бол энэ муусайн дугаргий нүхнүүд юм. Хэрэв та нар биднийг сонговол бид дөрвөлжин хулганы нүхнүүд барих болно” гэж сурталчилжээ. Муурнууд амласнаа биелүүллээ. Харин дөрвөлжин нүхнүүд нь дугаргийгаасаа хоёр дахин том байв, ингээд одоо муур хоёр савраа зэрэг оруулах боломжтой болжээ. Амьдрал бүр барзгар болох нь тэр. Тэгээд хулганууд цаашид тэвчихийн аргагүй болоод ирэхээр нь цагаан муурнуудыг сонгуулиараа авч хаяад харуудыг эргүүлж тавив. Дараа нь дахиад л цагаануудаа гаргаж ирэв. Дараа нь харуудыг буцаагаад. Тэр ч байтугай тэд хагас нь хар, хагас нь цагаан муурнууд сонгож ч үзжээ. Үүнийгээ тэд эвсэл гэж нэрлэв. Тэр ч бүү хэл гагцхүү толботой муурнуудаас бүрдсэн засгийн газар байгуулж ч үзлээ: тэдгээр муурнууд бүр хулгана шиг дуугарахаар чармайж байсныг яана, гэхдээ яахав муур шиг иднэ л дээ. Тэгэхээр асуудлын гол нь муурны өнгөнд байсангүй. Тэд муурнууд байсанд нь л гол учир байв. Муурнууд муурнууд байсан учраас яалт ч үгүй хулгануудыг умартаад муурнуудаа хайхарч байсан хэрэг. Гэтэл саявтархан нэг жижиг хулганад нэгэн санаа төржээ. Сэтгэж буй жижигхэн эрхмийг анхаарцгаая. Тэрбээр бусад хулганууддаа хандан “Та минь, яагаад бид заавал муурнуудаас бүрдсэн төр дахин дахин сонгоод байх ёстой юм бэ? Яагаад бид хулгануудаас бүрдсэн төр байгуулж болохгүй гэж?” Бусад нь гэтэл “Хүүе! Энэ большевикийг хараач! Бариад яв наадахаа!” гэцгээлээ. Ингээд жижиг хулгана шоронд оров. Одоо ганц л юм хэлмээр байна: хулганыг юмуу хүнийг хорьж цоожилж болно, харин бодол санааг хааж боож хэн ч чадахгүй ээ.

tsahimurtuu.mn сайтаас...

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Miigaa (зочин)

Goy

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com