ЯНЗАГАХАН : "Инээмсэглэл"

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

"Инээмсэглэл"

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харан инээмсэглэжээ.Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан найздаа баярласан талархсанаа илэрхийлээгүйгээ санажээ.Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлжээ.Зурвасыг авсан найз нь их баярлажээ. Тэрээр өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч үзээгүй болохоор баярлан,гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачины малгайд мөнгө хийжээ.Хөгшин тун их баярлажээ.Бүхэл бүтэн 2 өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж.Ингээд гэдэс цатгалан,сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ.Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар барахгүй хөлдөж үхэхээс аварчээ.Гөлөг дулаан хоносондоо ,мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ.Дулаан оромжинд паацганан гүйж эрхэлж тоглож байв.Шөнө дундын алдад байшин гэнэт утаа униараар дүүрч түймэр гарчээ.Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцаж өвгөнийг сэрээжээ.Өвгөн ёэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж,байшингаа ч,хүмүүсийг ч галын аюулаас аварчээ. Энэ бүхэн ганцхан ИНЭЭМСЭГЛЭЛ-ийн ач тус байсан юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com