ЯНЗАГАХАН : Сэтгэлдээ охин чинь Санах л юм даа

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Сэтгэлдээ охин чинь Санах л юм даа

Үрс минь гээд л ээжий аав хоёр минь цаг наргүй ажилдаг ч

Үдэш орой бүр бүүвэйн дуу аялан нойрсуулдагсан

Нарт хорвоод тээж төрүүлсэн миний хайртай ээж

Нүдэндээ баярын нулимстай угтсан байхдаа миний хайртай аав

Зовлон зүдгүүр бүхнээс хол байлгах гэж

Зөөлөн дулаан хайраараа биднийгээ энхрийлж

Сэтгэлдээ итгэж зүрхэндээ хайрлаж

Салхи шуурга шиг амьдралын нугачаа болгонд

Үр минь л гэж бүхнээ зориулна та хоёр минь

Нэг л мэдэхэд цэцэг шиг үрс чинь дэлбээгээ нээж

Нүгэл буян жаргал зовлонг туулсаар өдий зэрэгт хүрлээ

Хагацаж салахын зовлонг бид ямар мэдэх бишдээ

Хайр халамж сэтгэлээр бид ямар дутах бишдээ

Хүнлэг хүний дээдийг аав, ээж хоёр минь л гэж хэлнэ

Хаана ч байхгүй их хайр гэвэл та хоёрынхоо хайрыг л гэж хэлнэ

Бурхан байдаг бол та хоёр минь л миний бурхан

Надаас хойш яана даа гэж та хоёр минь л хэлдэг

Нээрээ та хоёроосоо хойш яана даа гэж бодохоор

Нүд бүрэлзэж сэтгэл харанхуйлах юм

Алдаж онодог, хайрлаж дурладаг энэ орчлонд

Айх аюул сэтгэлийн гунигаа хайраар чинь илбүүлсэн

Үнэр тансаг цэцэг шиг үрс чинь

Үргэлж та хоёрыгоо жаргаахыг л хүсэж явна даа

/Сэтгэлдээ охин чинь cанах л юм даа ижийгээ/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com