ЯНЗАГАХАН : GoGo блогчдын зуны уулзалтын тухай - Тодруулга, санамж, мэдээлэл

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Зун цаг зун цаг Гоёхон доо

Зугаатай цэнгэлтэй сайхан даа...

Сайн байцгаана уу? Монголоон бодож сэрдэг, монголынхоо төлөө зүрх нь лугшдаг Миний монголын цоглог залуусаа .... Та бүхний сонорт, мэлмийд Нийт гөү гөү блогчидын зуны уулзалтыг зохион байгуулагдах гэж байна.

АГУУЛГА:
- Нийт блог хөтлөгч шинэ, хуучин хамаагүй бүгд хамрагдах тул хоорондоо танилцаж анд нөхөд болцгоох, бие биенээ илүү сайн таниж мэдэх, нэг өдрийг агаарт ая тухтай хөгжилтэй өнгөрөөх зорилготой.

БОЛОХ ГАЗАР, ТОВ:

-  Гацууртын тийшээ Хар усан тохой гэдэг Уул, ус, модтой жинхэнэ натурал орчинд очнооо. Майханаа авчраарай хээр очно шүү.

- 2009 оны 7-р сарын 18-нд буюу  энэ 7 хоногийн хагас сайн өглөө явна.

 Ерөнхий ХӨТӨЛБӨР:
- Хоорондоо танилцая
- Баг болж өрсөлдөөнтэй бас өгөөжтэй уралдаан зохиож ялагчаа тодруулая
- Хүсвэл тэндээ хорхог хийж идсэн ч лайтай гоё шдээ.
- Өдөржин хөгжилдөн цэнгээд оройдоо хотдоо буцаж ирнэ.

БҮРТГЭЛ:
- Соммент, месенжерээр бүртгэнэ
- Оролцох хүсэлтэй хүмүүс өнөөдөр буюу 7 сарын 16-ны 19н цагаас 1-р сургуулийн урд байрлах Санстреет паб-д ирнэ үү.

Одоогоор явахаар бүртгүүлсэн блогчдын нэрс

1. Mep
2. Blognii ezen
3. Epistle
4. Barbei
5. Tsoomo
6. Itsme
7. Freedom writer
8. Dream
9. Boroo
10. Davka
11.   Yanzagkhan
12.   Without
13.   Orshikhoo
14.   3apaa
15.   Anime
16.   Stormy
17.   Жи Тулга
18.   Эрка
19.  Хико
20.   Цуки
21.   Энэрэл
22.   Санасаар
23. Хэрлэн
24. Turuu
25. Unuruu
26. Doctor
27. Залуу маркетер
28. Xatnaa
29.Mэс yawna gej naidjiina

 Нэг хүний зардал
    * Өдрөөр явах бол - 10000₮
    * Хоногоор явах бол -15000₮

Зардалд
    * Айраг
    * Хорхог
    * Пиво
    * Ус
    * Ирж очих унааны зардал буюу машины бинзен
    * Бусад хүнсний зүйлсүүд багтана.

Авч явах зүйлс
· Майхан /энэ бол нэн түрүүнд тавигдах асуудал шүү олцгоорой байгаа нь байгаа гэдгээ хэлээрэй./
·
Хорхог хийх 40-н питан /нэг нь авчирна уу. цэвэрхээн хэрэглээд л өгчий шдээ/
·
Хутга
·
Машин /машинтай нь машинаа унаараа/
·
Сав суулга, таваг /хэд хэд хэрэгтэй л байна шүү авчраарай/
·
Тогоо /хэрэг болох байх нэг нь аваад ирвэл сайхан цай чанаж ууя лдаа/
·
Хөгжим, зай, СД, бөмбөг, хөзөр /гээд зугаацуулах, зугаацах хэрэгслээ/
·
Аяга, халбага, сэрээ /хүн бүр/

· гэх мэт хэрэг болох байх гэсэн зүйлсийг хүн бүр бүгд авчирна шүү.

 

ЖИЧ: Хээр очих учир майхан савтай хүмүүс нь майханаа авч, машин тэрэгтэй хүмүүс нь машинаа хөлөглөөрэй. Машин тэргэнд чинь бинзенийг нь хийгээд явах тул санаа зоволтгүй шүү хө.

Аан бас энэхүү арга хэмжээг зохион байгуулалцах хүмүүс нь нэгдэн нийлэе, бусад нь өөрсдийн санаа бодлоо харамгүй хуваалцаж сайхан амрая.

Нийт блогчидоо Олуулаа тоглож болохоор тоглоом( бөмбөг, дээс юу л бол юу)чадах чинээгээрээ авчрахыг бодоорой. Мөн зөөврийн сиди эсвэл кассетны хөгжим, I-pod залгаж болох дифузер авчирч чадах хүн байвал хэлээрэй. Энэ аялалыг мартагдашгүй дурсамж болгохын төлөө бүгдээрээ хамтдаа хичээцгээе!!

Блогчидоо идэвхитэй оролцоорой. Сome on Babys

start=106 , cViewSize=50 , cPageCount=4

Сэтгэгдэл: 156-с 107-156 харуулж байна

null
billy_lamps (зочин)

яавмаар л байна... гэхдээ иүү мэдээлэл хэрэгтэй байна? асуух юм ч байна.. холбоо барих боломж бнууу?

yanzagkhan (зочин)

Доктороо цаг агаарын хувьд цаг уурын газраас асуусан. Багавтар үүлтэй гэсэн хариу өгсөн. Бороо орно гэж хэлээгүй лдээ. Батмондоо чи бидэнтэй хамт явахгүй юмуу танилцаач Зочин минь би өөрөө гуйсан болохоороо өөрөө цэвэрлээд өгчихнө. Үүнд санаа зоволтгүй хө Билли лампс-аа одоо надтай холбогдож болно. Месенжерээр

stormy (зочин)

Ямар ч гэсэн явах хүсэлтэй хүмүүс нь маргааш САНСТРИЙТ-д очно биз дээ. Зуны уулзалт тун сайхан болно гэдэгт би л лав маш их итгэлтэй байна. Цэвэр цэнгэг агаарт ганц өдрийг ч болов өнгөөрөе л дөө. Их хотын шуугиант амьдралаас тзр ч болов салж стрессээ тайлах нь зүйн хэрэг биз дээ.

SANASAAR (зочин)

би очноо очноо ер нь ажил юу юм бэ

yanzagkhan (зочин)

ХА ХА ХА ЕР НЬ ТЭР МУУ АЖИЛ ЮУ ЮМ БЭЭЭЭЭЭЭЭ

mep (зочин)

залруулга : миний нэр өдрөөр явах хүмүүсийн дунд байх ёстой юм.

Attila (зочин)

huuye bi yavaa hahahaha neree shuuuuu

Attila (зочин)

X

unuruu (зочин)

би явийшүү бүртгэчихээрэй блогчидтойгоо танилцийдаа дэмжиж байна ӨӨ гэхдээ энэ дээгүүрх блогчид хоорондоо нэг нэгнийгээ таньдаг ганцаардаад наачихын биш биздээ ай.....

freedom writer (зочин)

aaaa...goy doo...kkk.,... Udruur yavah hunuus n nemegdeed bn...Hanindaa goy goy

SpySec (зочин)

явмаар л байна. Даанч яг энэ өдөр чухал ажилтай :(

yanzagkhan (зочин)

Unuruu margaash ireerei 1r surguuliin urd bdag Sunstreet gedeg nertei pub-d 19tsagaas shv za SpyScc ter ajil chin tur hoishluulj bolohgvi ajil yumu hu?

maya (зочин)

ээ яадаж байхад бас маргааш найзын төрсөн өдөр гээд алга болчих гээд байдаг яадийн билээ дээ.... уг нь явуул гоёо

billy_lamps (зочин)

ug ni yavah setgegdel sonirhol ondor bsiimsan... daanch yag 18nd Rotary-hantai River Beach-d bas Handover ceremony-toi bolchloo hehe :P ene udaa ch chadqu bolchloo dooo :((

tsahlai (зочин)

Yawah yyumsan . Ingehed neeree neeh saihan airag uuh yumsan . hoho

yanzagkhan (зочин)

maya 18nd yawna shde. margaash uulzaj mongoo huraalgana teed bas todorhoi yums yariltsana billy yawj chadahgvid chin haramsjiina tsahlia yawahgvi yumu hu yawchaach

tsahlai (зочин)

tsahlai ni oor gazar bn oo . 8 sariin suuleer l ochino tegeheeree l ta hedteigee saihan yarij suuna daa .a

Залуу Маркетер (зочин)

Явчих юмсаан ккк

itsme (зочин)

daanch yag 18nd Rotary-hantai River Beach-d bas Handover ceremony-toi bolchloo hehe :P пай... энэ ямар аймаар гадаад хэл вэ ай? чамайг шүтжийнаа би

Xatanaa (зочин)

namaig awaach

ENEREL (зочин)

itsme egch billy_lamps 2 adilhan gazar luu yavah boltsiin bnshd

МЭС (зочин)

Гэнэт явмаар болж ирдэг шүү. Над шиг мангар юм бичдэг хүн ч тэгээд хэрэг байгаам болуу даа. Заза дараа л болъё

tsoomo (зочин)

МЭС:ирээ ир нийт блогчидийн уулзалт шүү дээ хэн юу бичдэг байх нь хамаагүй шд

Давка (зочин)

явьяаа явий л даа явуул гоё л байх байх даа..... Залуу маркетир Мэс нтр одоо зүгээр л явчий л даа....... тэ?

yanzagkhan (зочин)

Цахлай тэгээрэй хө Залуу маркетер явчааач хэхэ Хатнаа хүрээд ирээ хүлээжийя Мэс -ээ чамайг ирвэл баярлана шүү. Юу ч гэсэн орой 19 цагаас ирээрэй за. хаана гэдгийг нь мэднэздээ

Эрка (зочин)

санстрээт гэж юуийн? тийм их нартай гудамж байдаг юмуу?

МЭС (зочин)

За би бие төлөөлөгчөө явуулчий энэ тэр гэж мээдрэлткүюү. Орой ажлаа зохицуулаад яваад очи хө. Тэгээд намайг алган дээрээ бөмбөрүүлхийн бгаз дэ олон минь?хихи

itsme (зочин)

орой хэдээсийм бээээ. би очий. очиж ганц пиав гашраачаад зугаалганы палаан этэрий чинь сонсы. би тийм газар луу явкээгүйшд Энэрэлээ. би зугаалганд л явышд эцсийцэст.

yanzagkhan (зочин)

ОРОЙ УУЛЗАХ ТОВ: 7 сарын 16-ны 19 цагаас 1-р сургуулийн урд байрлах Санстрээт нэртэй паб-д цуглана шүү. Бүгд ирцгээгээрэй. Мөнгөө хураалгана гэдгээ бас мартахгүй байхыг хүсэе...

Dream (зочин)

hey, huduu yavjiigaad irsen yu yu boltsiin be. . . Bi honohoor neree uguugui shuu. Za za oroi sun-d ochinoo. Saihan yariltsaa yariltsaa yavchiii, ochjigood.

Гандирс (зочин)

Та нар Хармөөгийг гитартай нь аваад яваачээ ...

epistle (зочин)

хармөөг өө гитараа үүрээд хүрээд ир эээ /ийм бхад болжийнуу и гандирсаа ккк/

sanasaar (зочин)

хөөе би явахааа байсан шүү амжихгүйнээ уучлаарай ... Нөгөө муу ажил чинь хэцүүдлээ одоо яахав хө сайхан яваарай найзууд

geology (зочин)

Wow ene harin ene zuni hamgiin saihan medee bnu guu yu. hehe Zawtai bol ywchihsan yumsan Namar yumu uwluun uulzaltand ni yway daa ta hed saihan ywaarai ok

ENEREL (зочин)

өө itsme эгчийг буруу ойлгочиж, за тэгүүл болждээ ккк

XaPXyH (зочин)

yanzaga ter der baigaa zurgan deerx shig ugtaj avax yumuu? kk

maral (зочин)

goy yvaad ireerei, ireed soningoo yriarai :)

Зочин (зочин)

oroi 19 tsagt uulzaltan ochih shine hun bnaa. hanindaa yavah hun baibal hamtdaa yavii

Зочин (зочин)

Nersiin jagsaaltand bgaa yavah humuusiin heden huvi ni emegtei beee?

Эрка (зочин)

надаас бусад нь бараг эмэгтэй гээлоо хахаха :P

yanzagkhan (зочин)

ХарХун гэж нэг л их үнсүүлэх гэсэн хүн. Магадгүй нэг бүсгүй нь чамайг яг тэрэн дээрхи шиг угтах ч юм билүү хэхэхэ Маралаа өөрөө явуул уг нь яриулсанаас дээр шдээ Зочиноор сэтгэгдэл үлдээсэн шинэ хүн минь санаа зоволтгүй ганцаараа л гүйгээд ирээч Эрка ч жаргачихсан юм лдаа. Одоо тээд тэр дээр байгаа эрчүүд нь бүгд эмэгтэй болж таарчийна уу айн экра

secretwish (зочин)

мартахын аргагүй дурсамжтай салахын аргагүй нөхөдтэй болж сайхан зугаалцгаагаарай

XaPXyH (зочин)

ene erka gej eregtei baisiimuu? wa xa xa joke...

Dream (зочин)

tanuus garaach ee, ireech ee, haashaam be. . .

batmond (зочин)

нийт блогчдоо хөгжилтэй сайхан амараарай ирээд гоё явсан сониноосоо бичээрэй

yanzagkhan (зочин)

Хөгжилтэй сайхан наадаад ирцгээнэ шүү бүгдээрэй

Доктор (зочин)

тест

Доктор (зочин)

Цаг уурынханд хэдэн төгрөг атгуулахгүй бол болохгүй нь дээ манайхан

сдасд (зочин)

асдасдасд

sanasaar (зочин)

туулайдаа баярлалаа За найзуудаа сайхан зугаалаарай үүү ,Би бас сайхан мэдээтэй би амрамаар байна нтр гээд явж байсан хуучил ажил маань авий гээд орчон цалин дахин нэг нугалж авахаар боллоо та нарийгаа анхны цалингаараа хальт дайлнаа гоё уу мөн үүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com