ЯНЗАГАХАН : Шинэ жил: Бага насны шинэ жилийн хөг-1

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Шинэ жил: Бага насны шинэ жилийн хөг-1

Манай ээж их уран хүн лдээ ер нь цаад ээж аав 2 чинь намайгаа төрсөнөөс хойш юмны сайхан муухайг ялгадаг болтол  хувцас авч өгсөн юм уу........... Бодоод байсан чинь үгүй юм шиг байгаа юм аа. Манай ээж чинь янз янзын юм оёно өөө. Бүр төрсөнөөс хойш тэгээл өлгий, ботиг, малгай гээл хамаг юм оёоод өмсүүлчихдэг байсан байгаан ....

Би цэцэрлэгт байхдаа цасан охин болсын. Ээжийн чүүлээр оёж өгсөн цагаан палажаа өмсчихсөн 

Цалин мөнгөн тэнгэртээ 

Цасан угалз наадуулсаар

Цагаан торгон өмсгөлтэй

Цацаг чимэгээ цацруулсаар ...........  гээл дууны аяан дээр бүжиглээл карманаасаа цаасаар хийсэн цасаа цацаал ... араас ойн амьтад баавгай туулай үнэг чоно гээл өөр өөрсдийн онцлогоо үзүүлээл Өвлийн өвөөгөө дагаал явж байгаан ...Өвөө ч тээл үгээ хэлнэ шдээ

Цас мөсний орноос

Цан хүүрэг татуулсаар

Цасан охидоон дагуулсаар

Ойн хүчтэнүүдийнхээ хамт

Өвлийн өвгөн аав нь хүрэлцэн ирлээ .... гээл хэхэхэ.

Тэр үед тээд өвөө нь хэн ч байсын мээдкү... Тэр өвөө жинхэнэ өвлийн өвөө юу, эсвэл өөр өвөө байсан нь огтхон ч хамаагүй байсан байгаан... Хамгийн чухал нь цасан охины бүжгийн хөдөлгөөн нь байсан байхгүй юу хэ хэ хэ ...... гэртээ ч бүжиглээл, цэцэрлэг дээрээ ч давтаал их сүрхий.... Тухайн үедээ Баавгай болоогүй гэж  их баярлаж байсын Баавгай болчуул дараа нь хүүхдүүд шоолно гэж бодоод ичсэн байхгүй юу.........

6 настай байхдаа бас цэцэрлэгийн шинэ жилийн уран сайхны тоглолтонд оролцсын... Цасан охин болоогүй ээ ... Монгол бүжиг бүжиглээл бас дуу дуулж байсын... Монгол бүжиг ч яахуу цаанаас нь хувцасыг нь өмсгөөл бүжиглэчихэж байгаан. Дуу дуулах болсон чинь надад өмсөх палаж байдаггүй. Цасан охины палаж нь багадчихсан байсын. Ядаж байхад ээж ажил гээд завгүй байсан болохоор надад хувцас хийж өгөөгүй байгаа байхгүй юу ... Тайзны ард бол үеийн хүүхдүүд гоё хувцас өмсөөл инээд алдаал, үсээ 2 хуваагаад самначихсан тээд болоогүй ээ нээх том том цагаан өнгийн кампроноор боочихсон яг л цэцэг шиг харагдаж байгаам чинь ... Би тэгсэн чинь хувцас байхгүй гээд муухай царайлаад наадхийг чинь өмсөхгүй гэцэн урвагнаал зогжийгоо байхгүй юу.... Яасан гэсэн чинь аав ээж 2 гуай чинь харин ч нэг шараа болгодогийн байгааздээ ... Палаж байхгүй надад аавын улаан цагаанаараа хөндлөн алагласан подволкыг өмсүүлүүлээд дундуур нь ээж өөрийнхөө өргөн хар бүсээ бүслүүлчдэг байна шдээ. Тээл улаан эрээн палажтай болцон хахахаха тэр үед миний ичэж үхэх гэж байсанг яаанаа ххэхэхэхэ .... Гэхдээ л тийм палажтай тайзан дээр гараад дуулчихсан гэж байгаа... Ээж бол тайзны ард томдсон хэсгийг нь нугалж хумиж, энэ тэнд нь хуниас үүсгээл палаж болгочихсон.... Би ч хүүхдүүдээс ичээд, бас ээж аав 2т гомдоод гомдоод ч гэждээ аймар их л ичэж байсын..... Гэхдээ орой нь бэлэгээ авчихаад харих замлаа юун ичих гомдох мартчихсан гэртээ хариад бушуухан бэлэгээ задалж идэх юмсан гэж боджийсон юм чинь...

Тээл нэг мэдсэн сургуульд орчихсон байна лээ гээд байхгүй юу хэ хэ хэ............ 2-р ангид байхдаа "нийслэлийн харшын ёолк" гэдэг юманд орж билээ. Очсон нээх олон танихгүй хүүхдүүд.... Би чинь цэвэр ичимтгий юм болохоороо нэг газар хадаатай юм шиг суугаал тэнд болж байгаа тоглолтуудыг үзээл суугаад байсан. Тэгжийсан чинь нөгөө өвөө ч ороод ирсэн. Тээл тэндээ баахан сууж сууж байгаад л одоо хүүхдүүдээ шагнанаа гээл хүүхдүүдийг дууджийнаа миний ээлж бол нэр дууджийна шүү "Янзагахан миний хүү ирж Өвлийн өвгөн ааваасаа бэлэгээ аваарай гээл" тэгэхээр гүйж очиж бэлэгээ авчаад буцаж ээж дээр ирсэнээ "Ээжээ одоо бэлгээ авцан юм чинь явах уу" гэсэн хэ хэ хэ Бэлэгээ авах гээл хүлээгээд байсан байхгүй юу.... Би нээрээ шинэ жил гэж нээх ойшоож үздэггүй байсын байнаа бага байхдаа.

Хамгийн гоё нь ёолкны мод л байсымдаа өнгө өнгөөр гэрэл цацарч асаал, тээд гоё гоё тоглоомуудтай. Ээж аавыг байхгүй үед нь хааяадаа тоглоомоо модноосоо авч тогложийгоод хагалчихна. Тээд чимээгүйхэн шиг хогийн саванд хийгээл хаячихаал  гэрээ цэвэрлээл нээх гэмгүй сайн охины дүр исгээл суужийдаг байлаа гэж хэ хэ хэ....

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Ха ха айхтар золиг вэ? Нэх гэмгүй царайлчихсан сууж байгааг чинь бүр төсөөлчлөө.

zulaa (зочин)

sergelen l bn shd d

damdaa (зочин)

Oo yanzagahan gej chinii jinhen ner chini yum uu. Bi chini odoo neg ih bultiisen 18-t l dursleed baigaa sh dee. yahaaraa ch tegj bodood baigaam buu med.

Yanzagkhan (зочин)

Зараа: Хэ хэ хэ цаадах чинь ер нь тэгжийгаад аймар шдээ Зулаа: Харин тиймээ хааяа тэгээд байдын хэ хэ хэ Дамдаа: Би 18т биш шүү хэ хэ хэ. Тээд янзагахан гэж жинхэнэ нэр бишээ би блог нэрээрээ өөрчлөөд бичсийн

Зочин (зочин)

Чи байгалийн үзэсэгэлэнт газар байдаг Мөнх цастай уул... Цэнгэл гэдиймуу? блог бус нэрийг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com