ЯНЗАГАХАН : Өс хонзон

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Өс хонзон

ХОНЬ
Энэ ордныхон өс санадаг гэж төсөөлөхөд тун хэцүү дээ. Бусдын сэтгэлийг мэдэрч, өрөвдөж, хайрлах зан нь бусад ордныхноос илүү байдаг тул тэд хэзээ ч хэнд ч өстөн болдоггүйАмьдралыг үлгэр шиг төсөөлж, үүлэн дээр хөвж явдаг хонины ордныхон ер нь бусадтай муудалцах тун дургүй. Муудалцаж, ам зөрсөн тохиолдолд бүгдийг эмзэгээр хүлээн авч амьдралынхаа эрч хүчийг тэр дор нь алддаг.
Харин өс санатал нь уурлуулъя гэвэл олны дунд сул талыг нь хэлэхэд л хангалттай. Гэхдээ тэвчээртэй занг сайн эзэмшсэн тул уурлуулахад их хугацаа шаардагдана. Уурлуулсны хариуд элдэв хорон үггүй шууд л “нүдийг нь тэс цохиж”, зодоод авч чадах хүмүүс. Тухайн үедээ маш их уурлаж, өстөн дайсан мэт байдаг ч цагийн дараа гэхэд бүх зүйлийг мартаж орхидог.

ҮХЭР
Өс хонзон санадаг гэхээсээ илүү гүн гүнзгий гомддог. Энэ үедээ ухаангүй дайрч давшлан, элдэв янзын далд төлөвлөгөө боловсруулахгүй ч багахан хохироочихно. Үхрийн ордныхон манлайлагч биш ч гэлээ олны дунд тодорхой хэмжээгээр гол хүн байж чаддаг. Үүнийгээ ч тэд өөрсдийн бяцхан өшөө авалтдаа ашигладаг гэж болно. Гомдсон хүнтэйгээ хаана ч хэзээд ч олны дунд үг, хэлээрээ тэмцэлдэж, эсэргүүцэж бусдыг ч гэсэн түүний эсрэг бодолтой болгож дөнгөнө. Хэн нэгэн тэр хүнийг өмөөрөх юм бол мөн л адил өөрийн дайсанд тооцно. Ийм үед үхрийн ордныхонтой яаж ч эвлэрэх гээд нэмэргүй. Гомдсон сэтгэл нь мөддөө арилдаггүй бөгөөд амьдралд тохиолдох аливаа хүнд үед ч эргэж санан санан гомддог зантай.

ИХЭР
Өс хонзон санадаг зан нь энэ ордныхны гол чанаруудын нэг. Алдар, нэртэй байж бусдаар хүндлүүлэх хүсэл ихэрийхэнд харамгүй заяасан бөгөөд сайнтай, муутай байдаг. Энэ хүсэлдээ хөтлөгдөн амжилтад хүрсэн алдартай хүмүүсийн амьдралын тод жишээ олон бий. Гэхдээ өнөөх л хорон зан нь энэ хүмүүст бусдад муугаа үзээлхгүй гэсэн шаралхуу зангаар нь ихэвчлэн илэрч байсан юм. Аливаа маргаантай асуудалд тэд хамгийн түрүүнд өс хонзон санадаг. Энэхүү хорон зангаасаа болж хов жив хөөцөлдөж, бусдын мууг үзэх гээд жижиг сажиг асуудлаар хэнээс ч ичихгүй хөөцөлдөж чадна. Тэд хэнтэй ч үзэлцэхэд бэлэн баатар байдаг ч “тулаанд” оролцсоныхоо дараа ялагдлаа хүлээн зөвшөөрч чаддаггүй “буланд суугаад уйлах хүүхэд” мэт болдог нь тэднийг ихэнхдээ өс санахад хүргэдэг. Харин тэдний энэ зангаас эмээх хэрэггүй юм. Цагаа олсон үгээр амыг нь таглаж байранд нь тавихад л хангалттай.

МЭЛХИЙ
Өшөөгөө авах хамгийн түгээмэл зан болох уур амьсгалыг тэр чигт нь эвдэж ямар ч үг дуугүй зүгээр л орхиод явчихдаг хүмүүс. Учир шалтгаан байхгүй байсан ч өөрийнхөө тухайн өдрийн зан аашны байдлаас болдог. Тэр байтугай энэ зангаасаа болж хамгийн сайн андтайгаа холбоогоо нэгмөсөн тасалж ч мэднэ. Харин ийм үед нүдэн дээр нь өнөөх хүн живж байсан ч туслахын тулд хуруугаа ч хөдөлгөхгүй. Хэн нэгэнд өс санасан л бол том, бага ямар ч асуудлаас болсон хамаагүй заавал ч үгүй санасандаа хүртэл хорлож чадна. Өөрсдийн энэ занг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэв энэхүү дутагдалыг нь хэлэх л юм бол мөн л өстөн дайсан болно. Мэлхийн ордныхны өс хонзонгоос илүү гомдон уйлах нүдний харц нь аймшигтай. Учир нь түүнтэй муудалцсан хүний зөв ч байсан “нэрээ ч миний буруу юм болов уу” гэж өөртөө эргэлзэхэд хүргэдэг.

АРСЛАН
Бусдын ямар ч муу зан чанарыг тэвчиж чадна. Гагцхүү өөрсдийг нь хуурч, мэхлэхийг тэвчдэггүй тул тухайн хүнийг шууд дайснаараа “зарлана”. Тэдний өстөн байна гэдэг үхэхтэй адил зүйл юм. Арслангийнханы хамгийн заль муутайхан өшөө авалт бол олны дунд өөрийн дайсан гэж бодсон хүний дорой, арчаагүй байдлыг харуулж, түүний талаар юу бодож байгаагаа хэлж, зарлах явдал. Мөн өөрийгөө мөнгөтэй, сайхан гээд л бүх зүйлээрээ илүү гэдгийг үргэлж харуулж байдаг. Энэ бол өшөө авалтын зөвхөн эхлэл бөгөөд цаашлаад улам ширүүснэ. Ширүүсэх тусмаа өшөө авалтаа өөртөө чимээгүй нууж хэрэгтэй үед нь гаргана. Энэ нь өстөн хүнээ сэтгэц мэдрэлийн өвчтэй ч болгож мэдэх юм. Түүний өшөө авалтууд хэзээд төгсөхгүй ч байж болно.

ОХИН
Үнэндээ энэ ордынхон хэн нэгэнтэй нэг их өстөн болоод байдаггүй. Харин өшөө авах тохиолдол гарвал гомдоосон хүндээ тохирсон онцлогтой нарийн боловсруулсан жижигхэн, жижигхэн хорон аргуудыг хэрэглэдэг. Жишээ нь таны маш удаан хөөцөлдөж байгаа чухал бичиг баримтанд өөрийн албан тушаалыг ашиглан бяцхан алдаа гаргана. Энэ бүгд эцэст нь таныг “чөтгөрийн тойрог”-т л оруулна. Өшөө авах арга нь бус үр дүн чухал байдаг. Гэхдээ энэ ордныхон хорон муу санаатай хүмүүс биш. Зөвхөн өөрсдийг нь оролдсон хүмүүст зохьсон хариуг нь өгдөг. Хов, жив өстөн дайсныг үл тоон амьдралын сайхныг олж харж, мэдэрч чаддаг хүмүүс.

ХИЛЭНЦ
Бүх асуудал өөртэй нь хамаатай гэж боддог. Заримдаа хэрэгт дуртай гэмээр энэ зан нь бусдын бухимдалыг хүргэж тэрийгээ илэрхийлэхэд нь шууд л хаздаг нохой мэт аашилдаг байна. Тэрхүү “хазалт”-ын гол зорилго нь өрсөлдөгчөө эцсийн мөч хүртэл нь гүн хохирол учруулахад байгаа юм. Тэд ялангуяа сэтгэл зүйн өшөө авалтад гарамгай сайн. Хүнийг элдэв үгээр хэлж, гоочлох нь “тулааны” гол зэвсэг аж. Угаас энэ ордны бэлгэ тэмдэг болсон хилэнц нь хорон амьтан. Тэгэхээр тус ордынхны өс хонзон мөн үүнтэй төстэй байдаг. Гэхдээ тэд шууд дайран хорлохгүй. Боломжтой нөхцөл байдлыг маш тэвчээртэй хүлээж байгаад сайн гэгч нь үзүүлээд өгнө.

НУМ
“Баригдашгүй өшөө авагчид” гэсэн нэр энэ ордынхонд тохирно. Нумынхан сайн сайхан, шударга ёсны төлөө хэнтэй ч тулалдахаас айж эмээхгүй бөгөөд өөрийгөө мэдэгдүүлэхгүйгээр өшөөгөө авчихаж дөнгөнө. Өстөнтэйгээ хорин жилийн дараа уулзсан ч өмнөх явдлаа мартаагүй байдаг тул тэр дор нь өшөөгөө авна. Харин энэ ордныхны өшөө авалтын “сайн тал” гэвэл болно, болохгүй гэсэн дүрмийг сайн мэддэг. Тиймээс дайснаа үхтэл нь хорлохгүй. Хэрэгтэй гэж бодсон үедээ л өшөө авахаас биш жижиг сажиг асуудалд өс санаад төлөвлөгөө боловсруулж суудаггүй.

ЖИНЛҮҮР
Гомдомтгой зантай энэ ордныхон тийм ч сайн өшөө авагчид байж чаддаггүй. Тэдний өс хонзон “миний тоглоомд битгий гар хүр” гэх цэцэрлэгийн хүүхдүүдийн хоорондоо муудалцаж байгаатай адил. Аль эсвэл өөрөө хайргүй ч дайснаа гэж бодож байгаа хүнийхээ хайртай хүнийг булааж ч мэднэ. Хэтэрхий бухимдсандаа хорон аргандаа өөрөө будилах тохиолдол байдаг. Жинлүүрийнхэн өшөөгөө авахын тулд боломжтой бүхий л аргыг ашигладаг. Гэсэн ч тэд яаж ч хичээгээд далд санаа нь бусдад мэдэгдэж орхидог тул өшөө авах төлөвлөгөө нь ихэнхдээ бүтэлгүйтдэг.

МАТАР
Матрын ордныхон өшөө авахыг хүсдэггүй, тэгээд ч чаддаггүй. Энэ ордонд харьяалагдах зарим нэг хүмүүс урваж, бусдыг хуурч, мэхлэж чадах ч хорон муу санаж, өшөө авах гэсэндээ бус харин өөрсдийгөө аливаа асуудлаас цэвэр авч гарах гэсэндээ тэр юм. Ер нь тэднийг өс санатал нь уурлуулж дөнгөхгүй. Энэ ордын төлөөлөгчид “Гэртээ ганцаараа” киног санагдуулам инээдэмтэй хорлогчингууд юм. Учир нь тэд байгалаасаа төрөлхийн шооч, хошин зантай хүмүүс. Тиймээс өөрсөдтэй нь муудалцсан хүмүүсийг тэнэг байдалд оруулж дөнгөнө.

ХУМХ
Хамгийн тайван зантай, өс хонзонгийн талаар хэзээ ч бодож байгаагүй гэж хэлж болох хүмүүс юм. Хэчнээн уурлуулж, дургүйг нь хүргэсэн ч тэд өс санахгүй. Ерөнхийдөө оюунлаг хүмүүс энэ ордны төлөөлөгчид байдаг тул хэр барагтай зүйлд биеэ хянаж, барих чадвартай байдаг. Амьдралд хийж, бүтээх олон ажил байдгийг тэд сайн мэднэ. Тиймээс өшөө авах хүч барсан шалдар булдар зүйлийн тухай боддог ч үгүй аж. Харин хумхын ордныхон өшөө авагч байхаас илүү сайн тагнуулч болж чадах юм.

ЗАГАС
Түүнийг өс санатал нь уурлуулж чадах хүн бол зөвхөн ойр дотны хүмүүс нь юм. Харин бусад хүмүүсийн гомдоосон үйлдлийг амархан мартдаг. Энэ ордныхон өшөө авах олон аргатай ч хамгийн нийтлэг нь уравгар царай гаргаж хэчнээн гомдсоноо бусдад ярьж нөгөө хүнээ муулах явдал юм. Мөн яриан дундаа өөрийгөө эмзэгхэн “бурханы элч” гэдгээ ойлгуулахаа мартахгүй. Гайхамшигтай сайн жүжигчид байж чаддаг тул бүх зүйл өөлөхийн аргагүй үнэмшилтэй болж өнөөх гомдоосон хүн нь бусдын хувьд шууд л аймшигтай мангас болж хувирдаг. Ер нь энэ ордныхон жүжиглэлт, хувиралтаараа амжилтанд хүрэхийг эрмэлздэг. Өшөө авахдаа ч гэсэн дутуу хорлочих вий гэсэн талаас нь сайтар хянаж, үздэг.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
tsahlai (зочин)

Tiishd tiishd ene ohiniih yag moon .Buur tsahlaitai yag taaarch bn .kkkk

xatanaa (зочин)

he he bi ch ohiniih medehguimdaa...

yanzagkhan (зочин)

miniih bol taaraaal bgaan jinlvvr l dee

ssainnaa (зочин)

үгүй ээ минийх таараагүй байна. би ээмар өшөөгөө авдаг шдээ. хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com