ЯНЗАГАХАН : Нvцгэн шєнє

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Нvцгэн шєнє

Абортыг бивээр машид vзэн яддаг бєгєєд нэгэн удаагийн энэ харгислалынхаа тєлєє бvх насаараа єєрийгєє яллаж явна. Тиймээс залуус аа энэхvv єгvvллэг яг цагаа олж энд тавигдаж байгаад итгэлтэй байна. Яагаад гэвэл vvнийг уншсан ухаант хvн єєрийн гаргасан харгис шийдвэрээ яг энэ мєчид зогсоох байх гэж найднам. Яагаад гэвэл та энэ ертєнцєд ямар ч гайхамшигтай машин, техникээр бvтээж чадамгvй хvнийг бvтээчихээд байна шvv дээ. Огт хэрэгцээгvй хvн гэж бидний дунд огт байхгvй. Та vvнийг танидаг бvх хvндээ илгээгээрэй.

Х.Болор-Эрдэнэ



Айдас. Тvгшvvр. Цагаа олоогvй зочин хэвлийд нь сэржээ. Ижий итгэхийг хvссэнгvй. Бие нозоорч дотор муухайрна. Тэр бодно. Бодол єдєржин хєвєрч биеэ чагнана.

Хаа нэгтэй тvгшvvр нуугдана. Тvгшvvр ижийг хэзээ хэзээгvй ижийг базаж авах гээд байх шиг. Шиг дуусаагvй байтал дотроос хэн нэг нь гэнэт тийрэв. Зэрэгцээд танил эмчийн дvр. Vр хєврєл устгадаг бvсгvй. Утас. Хаяг. Эрэл. Тvгшvvр. Аврал болсон хаяг. Оллоо. Тэмдэглэлийн дэвтрийн тасархай хуудас. Салгалсан гар. Утас залгав. Харилцуурын цаанаас ялдам хоолой.

“Байна уу?...Єє тэгсэн vv?” Тэр бохь зажилж байна. “Хvрээд ир. Vзье.” Ижий уртаар амьсгаа авахыг оролдоно. “Жаахан хvvхэд хєєрхєн л дєє. Гэхдээ одоо л биш шvv.”

Эмнэлэг. Эм тарианы эхvvн vнэр. Хиртэй гар хvрэмгvй цагаан халаадтай танил эмч. Дандаа л ийм байдаг. Цовоо цолгин яриа. Дуу шуу, ажил тєрєл. “За яадгийм, яадгийм. Энэ орон дээр гар даа.” Тємєр толь. Шохойдсон цагаан адар. “Єнєєдєр ачаалал ихтэй байлаа. Тэгсэн чинь чи…Санаа зоволтгvй дээ.” Цонх. Цэнхэр хєшиг. Цэнхэр тэнгэр. Тэнгэрийн доор хvvхдийн цовоо дуун. Нэг нь ээжийгээ дуудан уйлагнана. Улаанаар будаж vзvvрлэсэн урт чамин хумснууд хэвлийг цоортол дарна. Хэвлийд нь нэгэн амь атиралдав.

Хvсээгvй мэдээ. “Найзаа дэндvv томорчихож. Чи эртхэн ирэхгvй дээ.” Тэртэй тэргvй болж бvтэхгvй байгаа єдєр хоногуудын саарал зургууд…”Яаж ийж байгаад тус бол л доо. Vнэ хєлсийг нь гомдоохгvй.” Єрєєн дэх утас хангинав. Vзvрлэсэн урт улаан хумстай гуалиг цагаан хуруунууд. Гялтгасанан хар харилцуур. Ер бусын зохицол. Танил бvсгvйн баяртай яриа. Хэн нэгэнтэй уулзахаар болзоно. Бvсгvй утсаа тавиад дахин хэвлий орчимд дарж, тогшино. Тvvний нvдэнд ямар ч гуниг алга. “Уг нь болохгvй л дээ. Гэхдээ яахав. Чамд л гэж…Орой ажил тарахаар хvрээд ир.” Ёх. Тэр уужирлаа. Бяцхан зочин урьдынхаасаа ч хvчтэй тийчигнэв. Ижий анзаарахгvйг хичээнэ.

Автобусны буудал. Хvмvvс. Нэг хаалгаар таван хvн орохоор зvтгэнэ. “Тавуулаа нэг хаалгаар зэрэг ордоггvй.” Сандал. Тvvн дээр суусан хvvхэд ижийд суудал тавьж єглєє. Дарагийн буудал. Хvмvvс. Нэг хаалгаар таван хvн буухар зvтгэнэ. Кондуктор. “Жирэмсэн эхэд суудал тавьж єгєєрэй” Жирэмсэн бvсгvй тvvний дэргэд суув. Хоёр ээж. Одоохондоо амьд амь дєрєв. Ажил тарахад нэг нь байхгvй болно. Vvрд. Зvvний vзvvр дээр тогтож vлдсэн тарианы ганц ширхэг vр.

…Ажил тарах цаг. Ээж. Эмнэлэг. Эмч “За орон дээр гар даа” Хажууд зэрэгцvvлэн єрсєн тємєр багаж. Цустай хувин. “Жаахан євдєх байх” Євдєлт ижийн зvрхийг базлахад хэвлий дэх бяцхан зочин алавхийн хєдлєв.

-Хvн болчихсон байна.

-Тэгээд яахав?

-Мєчлєхєєс…

Тєрєхийн хvслэн

Нарт Ертєнцийг харах гэж тэсэж ядан хvлээнэ би
Намайг тєрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийг уудмийг алдалж нэг vзнэ би.
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би тєсєєлнє.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хєхvvн инээдээ сэтгэлдээ тээн хєрвєлзєхєд минь
Хvйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж vv?
Євдєхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Vнэхээр єєрийгєє би, аварч чадахгvй нь ээ?

Ээжээ намайг бvv голооч
Энгэрийг чинь vнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илvv сайн хvvхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд vлдээгээч
Алив бvх мєрєєдлийг минь хамгаалаач
Vгэнд чинь ордог сайн хvvхэд байна, би амлая
Vхлийг мууг надад бvv тулгаач, би гуйя

Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд нь найдаад
Хvний амьдралын сайхныг тааж ядан тєсєєлнє.
Зvvд мєрєєдєлдєє умбан ганцаараа инээн суухад
Зvv шиг хурц тємєр биеийг минь сvлбэн ороод
Хєєрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хєлийг минь
Хvйтэн ирээрээ хєрєєдєн єршєєлгvй тасчихад
Євдєхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Vнэхээр єєрийгєє би, аварч чадахгvй нь ээ?

Ээжээ намайг бvv голооч
Энгэрийг чинь vнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илvv сайн хvvхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд vлдээгээч
Алив бvх мєрєєдлийг минь хамгаалаач
Vгэнд чинь ордог сайн хvvхэд байна, би амлая
Vхлийг мууг надад бvv тулгаач, би гуйя


Шургуулсан тємєр vл мэдэг хєдєлнє. Тэр амьсгалж байна. Бичил амь-бичил амьсгал. Амьдралд тvvний илэрхийлсэн сvvлчийн хєдєлгєєн. Эмч хэвлийг тєнхєж эхлэхэд vр єрцнєєс нь амь тэмцэн зууралдахыг ижий мэдэрлээ. Тєдєлгvй ертєнцийн дуу чимээ эх, vр хоёроос нэгэн зэрэг дайжив… Сэрэхэд эмч саяхан ээж байсан бvсгvйн дээрээс инээмсэглэн тонгойгоод цустай бээлийгээ тайлахыг оролдоно.

Цус. Инээмсэглэл. Цустай хувинд тэнгэрээс илгээгдэж хэвлийдээ устгагдсан vр. Дэргэд нь vрээ булшилсан хэвлий.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
yanzagkhan (зочин)

Tusgaar togtnoliin odor uuniig oruulsan ni bas edgeeer hun boloh gej temuulsen baytshan yertontsiig buu vgvi bolgoochee gej urialmaar sanagdaad...

Gtulga (зочин)

Аймшигтай. Ийм л зүйл битгий болоосой гэж би үргэлж хүсдэг бас хичээдэг. Энэ бол бидний хариуцлага.

xuvilgaan (зочин)

yostoi aimar yum aa te Gtulgaa

Зочин (зочин)

Yamar aimar ve.Dotor haranhuilaad,bachuuraad baina.Muchluhuus gedeg yamar aimar ug ve.Deer ni yamar aimar bichsiin be.Bohi zajilsan uzuurtei ulaan humstai jaravgar huuhen nudend haragdchlaa.Burhan urshuug

mandakh (зочин)

paah, yamar aimaar yum be. unshchihsan chin hewlii bazalchihlaa. huuhded mini bas taalagdsangui. ter tsustai huwin dotorh mochilson huuhed l nudend haragdaad bhiin. yaj ingej bichdeg bna aa, burhan mini.

chips (зочин)

saihan bichjeee.

doodii (зочин)

zaluusaa ene vneheer zuw vnen zvil yumaa.mongoliin vrs mash olon boltugai!!!!!!!!!!!!!!!!!

Yanzagkhan (зочин)

Zurag oruulah gesnee bolitsiin buur aimar sanagdaad nud halitarmaar zurguud ch ih bna lee shvv

Tsuki-Yama (зочин)

Бүсгүйчүүдээ ийм зүйл битгий хийгээрэй.

Зочин (зочин)

bas ch aimaar shuu. gardaj hiij uzeegui l de. gehdee l olon harsan. yag ene ued deerh bichlegiig unshsan bas deerh shig urag evduulsen (emnelegiin hellegeer bol embryotomy) eh unshaad yamar hetsuu bga bol. amidraliin yamar ch shaltgaan bj bolno sh de. abortiig zuirleh aimaar yum bhkui gej boddog shu. herevee tusuulii gevel chamaig uuriig chini yag tiim jijighen bhad tiim bagajaar yag tegeed bval yahuu gej tusuul du. aimaar da bas l. bayarlalaa yanzagkhan niigmiin asuudaltai emzeg sedev hundsund. deerh bichlegiig 18- 28 nasnii buh zaluuchuud unshval abort tsuuruh bhaa. gehdee medkue medku. 18-25 nasnii jiremsen bolson hunii 50% ni abort hiilgej bga niigemd amidarch bn shu de bid chini

yanzagkhan (зочин)

Zochind: harin tiimee odoonii zaluus neg negniihee eruul mend, tend burelden togtson ooriinhoo huuhdiig yuman chinee bodohgvi ur honduulj bgaa ni odoogiin niigemd ihseed bgaa ni vneheer setgel emzeglemeer shvv. Ninjin setgel vgvi bolj huwia hicheesen hargis hertsgii setgel davamgailah bolj......

ssainnaa (зочин)

Үхүүлэх байсийм бол үхснээ хийж бүтээдэг байнаа тээ... хэхэ

yanzagkhan (зочин)

ssainnaa: harin tiiiiiiiiiiiiiiin

umbaa (зочин)

Энэ өгүүллэгийнх нь гарчиг "Нүцгэн шөнө" бишээ, "Үргэлжилэхгүй" гэдэг нэртэй өгүүлэг байх шүү. Нээрээ Болор-Эрдэнийн өгүүллэгүүд заавал нэгийг бодуулдаг юм шүү. Гайхалтай зохиолч. Банжиг дээр нэг блогтой байх шүү, Янзагаа url hayagiig нь хэлж өгч туслаач.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com