ЯНЗАГАХАН : Сэтгэл эмзэглэж аймшигтай санагджийна

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Сэтгэл эмзэглэж аймшигтай санагджийна

Үнэхэээр ийм байдаг гэж үү.... Өөрийн эрхгүй бие арзас хийж хүн чанар гээч нь хайчсийм бээ гэж орилмоор санагджийна.

Би сая "Эхчүүдийн нулимсыг урсгасан ”аймшгийн газар”, “Хүүхэд үхэх ёстой юм, тэнэг ээ!” гэсэн сонины нийтлэлийг доорхи сэтгэгдлүүдийнх нь хамт уншлаа. Үнэхээр аймар юм.... Энэхүү нийтлэл дээрхийг анх уншаад тэр хүний мөс, хүн чанар нь яагаад үгүй болцын бэ гэсэн харамсах сэтгэл төрж тэр хорвоод мэндэлж чадаагүй бяцхан тэр ертөнцийн төлөө харуусаж үрээ алдсан эх-д ямар байгаа болдоо гэж бодохоос сэтгэл өвдөж дотор урагдах шиг л боллоо. Яагаад хүний амийг өчүүхэн чинээ бодохгүй байгаан бэ? Яагаад ийм хатуу сэтгэлтэй болчихсийн бэ? Яагаад хариуцлагаа ухамсарлахгүй байгаан бэ? Яагаад зөвхөн мөнгөөр гэж сэтгэлээсээ хүн хандаж болохгүй байгаам бэ? яагаад яагаад ..... гэх маш олон асуулт бий болж сэтгэл минь тавгүйтлээ. Тэгээд жаахан тайвширахын тулд бодлоо лдоо.... Хүний хорвоод юу эс тохиолдох билээ дээ хүн алдан ононо, ухамсарлана... тэр магадгүй залуухан эмч байх ажилдаа түүртээл тэгсэн байлгүй дээ гэх зэрэгээр зөвтгөх шалтгаан хайсан. Тэдгээр бичлэгт маш олон  сэтгэгдэлүүд үлдээжээ ... би яааж бүгдийг нь уншихав хальт гүйлгээ л уншлаа ... үнэхээр аймар юм... зүгээр л нүд харанхуй л амьдрах хүсэл минь унатарсан. Ийм нийгэмд яааж амьдарнаа.. Би урьд нь анзаарахыг л хүсдэггүй байсан болохоос энэ нийгэмд үнэхээр амьд явах арга алга гэж бодогдсон шүү. Тэнд сэтгэгдэл бичсэн эхчүүд аавуудын үр хүүхдээ төрөхийн орон дээр цаг бусаар үнэхээр харамсалтайгаар алдсан түүх дурсамжууд, эмнэлэгийн бохир тоног төхөөрөмжөөс халдвар авч байсан, эмчийн буруугаас болж саажилтай хүүтэй болсон, үр нь гэдсэнд нь эндчихсэн байхад зүгээр байнаа гээд тоолгүй 2, 3 хоног тээлгэсэн, төрөх гээд өвдөж шаналаад аргаа барахдаа эмнэлэгт танил тал хайж гарт нь юм атгуулаж байж эсэн мэнд амаржсан гэх эмнэлэгийн талаар таагүй зүйлүүдийг бичсэн байлаа. Гэхдээ гэв гэнэт эмч нар хатуу сэтгэлтэй нэгэн болчоогүйм байна. Бүр 10, 20-оод жилийн өмнө бас ийм юм/яг юу гэж нэрлэхээ мэдээ байчихаад байна. Хүмүүсийн хэлдэгээр цагаан нөмрөг өмссөн алуурчин гэхүү, аврагч бурхан гэхүү/ байсан гэнэ шүү.  Харамсмаар халагламаар яаах учраа үл олно.....

Энэ бол үнэхээр нэг талыг барисан нийтлэл байна шүү гэж бодогдоод эмч хүн чинь хүний алтан амийг аврахын төлөө нойр хоолоо хагаслан байж сурсан мэдлэгээ шавхан хайр энэрлийг харамгүй түгээж өвчтөнүүдээ тэнхрүүлэн алтан аяганаас ус уух хувь олгодог. Тийм л ачтай бурхан шиг хүмүүс... Хүн болгон хүн болгон адилгүй тиймээс эмч нар болгон адилгүй шдээ тэ. Тэр эмч нэр зүүсэн авилгалд автчихсан хүн чанаргүй эх үрийн зовлонгоор жаргал хийсэн хүн гэж нэрлэгдэж, эмч гэсэн ариун нэр төр, үүрэг хариуцлагыг үүрэлцэж яваа хар гартнуудад цэвүүцэл төрлөө. Тэднийг хорвоо яаж даадаг байнаа гэж бодогдоно.

Би аль аль талаас бодож үзээд олон мянган хүүхэд эмэгтэйчүүд төрж байна олон мянган хүн өвдөж шаналаж эмнэлэгийг бараадаж тусламж эрж байна. Тэдгээр хүмүүс бүгд 100 хувь эрүүл саруул болон гарч эдгэх найдлага байхгүй ч эмч нар чинь тэдгээрийн амь насыг аварч хорвоогийн тоосыг хөдөлгөх боломжыг дийлэнхэд нь хайрладаг хүмүүс... Тэд чинь шидтэн бурхан биш ч хүний төлөө гэсэн халуун сэтгэлтэй нэгэн ... Алдсан хүн арван тамтай гэгчээр үнэрлэх үр хүүхэд, хань ижил, ээж ааваа эмнэлэгийн орон дээр алдахыг аль тэр гэхэв. Үрээ алдсан эх хүн эцэг хүний сэтгэл ямар хэцүү байх билээ эх хүний зовлонг эх хүн л ойлгоно.

Юм бүхэн өөрийн учир шалтгаантай.......  

ийнхүү бодон цааш сэтгэгдэл уншиж байтал нүдний өмнө ийм нэгэн сэтгэгдэл үзэгдэж унтарч байсан зэвүүцлийг минь улам дэврээчихэв. Нэгэн эмч нар ингэж бичэж байна..........

1. setguulch guya emchiin ajliig meddeg bj iim um bicheed bhdaa yadag bnaa!! emch hund humuus oorsdoo um ogdog, ogdoggui bsan ch hunii l toloo bdag!! ter endegdel ene ter geed bgaa chine garah estoi l um. emchiin buruugaas hun uhehguiee, harin tehnolog muu bval magadgui l um. Ariunjargal bol manai togsoltiin lider emch, harin ch tendhiin hamg ajliig nigalj ajil hiij bgaa huniig bitgii orold! er n humus oorsdoo um ogchood dongoshoo bolimoor um, gants shokalad ogsoniigoo u gej boddog um, emch nar ternees ihiig amjuuldag. oorsdiigoo zolioslodog humuus sh dee. saiddaa helehed emch nariinhaa erh ashgiig l bod, humus dongoshiig humuus oorsdoo tegvel um ogohoo bolihgui u!

2. TA NAR EMCH HUMUUSIIG YAJ IIM MUUHAIGAAR HELJ CHADAJ BN AA ARAI CH DEE.  EMCH NARIIG ALUURCHIH GEJ BGA HUMUUST HANDAJ HELEHED TA NAR YASAN IH EMCH NARIIG ALCHUURCHIN GEJ HELJ CHADDIIN NEG YUM HELCHIHEY TA NART HEZEE NEGEN TSAGT NAAD UGNIIHEE HARIUG TA NAR UUSRTUN DEEREE HURTEH BNO. YG END BICHSEN HUNMUUS BISH YUM AA GEHED BICHSIIN HUMUUSIIN AR GER TURUL TURUGSUD NI MINII HAGALGAANII ORON DEER GARNA SHUU ZA!!!!!!!!!!!!!!!!!!!!!! TER UED END BICHIJ BSAN YUMANDAA BITGII HARAMSAARAI ZA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! EMCH NARIIG HUN SEHEECHIHEJ CH CHADDAG BAS...................... CHADDAGIIG TA NAR HARNAA ZA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

гэсэн бичлэг уншаад үнэхээр нүд бүлтийж цочирдов. Эмнэлэгт аврал эрж очсон биш үхүүлнэ ингэжийна шдээ...

3. Нээх их нинжин сэтгэлтэй юмнуудаа. Өөрсдөө энэ ажлаа хий. Та нар бол сургуульд нь ч элсэж чадахгүй арчаагүй юмнууд байгаа даа. Орсон ч дутуу сураад олон хүн ална даа. Дан ганц сайхан сэтгэлээр хүн эмчилдэггүй юм. Тэгээд хүн ажил хийж байж л зовлонг нь мэддэг болохоос ингэх ёстой, тэгэх ёстой гэж хэн ч хэлж чадна. Тийм л мундаг юм бол өөр газар төрж, өөр сургуульд сурцгаа. Аль болох зөв талаас ойлгоцгоо. Авилага авдаг гэдгийг нь бүгд л одоо мэдлээ ш дээ. Тэрийг нь өгцгөө! Өөрсдөө тэнэг царайлчихаад тэнэгтээд байцгаа. Энэ тэнэг сурвалжлагч яаж бичихээ мэдмээр юм. Ийм аймшгийн юм бичиж нэрд гарна гэж бодсийм байх даа. Үр хүүхдээ алдсан хүн юу хэлэх нь ойлгомжтой ш дээ. Үнэхээр удамшил энэ тэрийн шалтгаанаар ч хүүхдүүд үхээд байгаа юм уу чи яаж мэдэж байгаа юм бэ? Хүн тэрийг чинь хараад мэддэггүй л байхгүй юу. Гаднаасаа эрүүл л харагдана ш дээ. Өөрсдөө элдэв янзын өвчин авч удмаа муутгачихаад дараа нь ийм юм ярьцгааж байдаг арчаагүй л байна даа. Тэгж ярих юм бол та ч гэсэн хүн өрөвдөхгүйгээр нийтээр нь хоморголон алж байна ш дээ. Энэ олон эмч нарыг.

4. Albatai yum shig irj turchihuud bitgii araasni hutsaad bai za. Hog chin gediin mongoloor!!!!!!!!!!!!!!!!!!

гэх мэтчилэн маш олон биесээ өмөөрсөн сэтгэгдлүүд байна лээ. Би үнэндээ юу гэж хэлэхээ ч мэдэхээ байсан.

Ийм муухай сэтгэл сэрт хийлгэм зүйлс хэний юуны буруугаас гараад байгаан бэ? Эдгээрт хэн буруутай вэ? Буруутанг нь мэдэх хүн байна уу? Авиллагал, 76 ухна, Нийгмийн ёс суртахууны алдагдал, Уламжлалт зан заншилаа алдсан, Эдийн засгийн хямрал, Ядуурал, Чанаргүй боловсролын систем, Ардчилын буруу хөгжлийн үр нөлөө.............. хэн, юу буруутайн бэ?????? Хэрхэн яаж өөрчлөх үү??  юунаас эхлэхүү залуусаа.......................

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
tngri (зочин)

Нэг л өгүүлбэрээр хариулъя! Өөрөөсөө эхэл...

tngri (зочин)

Дээрхи бичлэгийн хувьд гэвэл , хэн хэнийгээ хэн нэгэн нь өдөөн хатгасан тодорхойгүй бичлэг байна... Хүмүүсийн итгэлийг эмч нараас , эмч нарын итгэлийг энгийн хүмүүсээс... Яагаад ингэж бодов гэж магадгүй хэн нэгэн нь нэг эмнэлэг байгуулах гээд эсвэл байгуулцан байж ч болох нэр хүндийг унагах гэсэн хандлагатай бичлэг санагдлаа. Цаад зорилго нь ... юм даа! Магадгүй эмч нарыг ажил хаяхыг турхирсан ч байж болох, энэ бол хүсэх зүйл биш... Хүүхэд эндэх шалтгаан хэрэв эмчээс шалтгаалсан бол эмч хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ . Үргэлж хүүхэд эндээд байдаггүй . Тодорхой шийдэх асуудлууд байгааг хүлээн зөвшөөрч байна , арай өөр аргаар шийдэх байлгүй дээ...

Yanzagkhan (зочин)

tngri: Bi neeh humuust buruu oilgolt toruuley ingej deerhiig bichsengvi lde. Oort torson setgegdel bodloo saraachsan uhaantain. Chi deerhi soninii niitleliig unshsan uu. Tend l harin chinii naad yariad bgaa sorog handlagiig niited tvgeesen bgaan. Gehdee bas or vndesgv zuil bish bgaan.

Yanzagkhan (зочин)

Teed bi bodson ldoo. Niitiin geed ulsiin, toswiin baiguullagiin achiljin alban haagchidiin /olon niited uilchildeg baiguullaga/ deereesee dood shat hvrtlee yalzarchihsan bhad yaaj uls oron hogjihiin eruul amidarhiin, huuli durem uilchilhiin be te. Yarival zondoo yum bnaooo

deegii (зочин)

odoo ugaasaa haa gazar l yum hardag boltson sh dee emhelegt bol emch nar arai gaigui subilagch asragch nar harin ih yum goriddog yum joohon gaigui hun bol orj irj bie asuugaad l ergelden dee .

tngri (зочин)

Ор үндэсгүй зүйл биш гэдэг нь ч үнэн юм билээ.... Саяхан эх нялхсын эмнэлэгийн залуухан эмч ажлын хариуцлага алдсанаас болж 5 хүүхэд эндсэн юм билээ. Тухайн процесс нь болохоор тэр эмч хүчилтөрөгчөө шинээр солих ёстой байсан боловч ажил дээрээ байгаагүйгүйгээс болж хүчилтөрөгчийг сэлбэх хэн нэгэн үгүйгээс болж эндсэн гэсэн. Үүнээс болж эмч нарын хариуцлага муу байна, үүнийг бэлтгэж буй ЭМШУИС яагаад ийм хүнийг эмч болгов оо гэсэн асуудал яригдаж , жаахан хууль дүрмээ өөрчилж байгаа сурагтай байлээ. Миний хувьд энэ эмчийг буруутгахаасаа илүү төрийн толгойд буй нөхдийг л буруутгах хандлагатай байгаа. Хууль дүрмээ дээрээ зөрчөөд биелүүлэхгүй байгаа тохиолдолд , мөн хариуцлага хүлээхгүй байгаа учраас , уг нөхцөл удаа дараа давтагдаж буй учраас хууль түүний үнэт чанар аль ч шатандаа үгүй болсны л нэг илрэл , нөгөө талаас баталгаа ... Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг л болж байна.

tngri (зочин)

76-г яах вэ гэж байна, ихэнх хүмүүс эд нарыг энэ суудалд суух ёсгүй хүмүүс гэж бодож байгаа бол уу? Аз болж энэ 76 маань хоолны хордлогонд орж үхлээ гэж төсөөлбөл энэ 76 орон зайг хэн нөхөх вэ ? Дахиад л 76 ухна биш юм аа гэхэд 76 янгир гараад ирүүл яана... Баабар гуайн өгүүлснээр, ᠋᠋᠌᠌᠌ "40-өөс дээш насныхан үхвэл Монгол улс хөгжинө" гэдэг бол худлаа. Одоогийн боловсролын системийг иж бүрэн өөрчилбөл , өөрчилж чадвал ... хөгжлийн зам нээлттэй болно...

tngri (зочин)

юунаас эхлэхүү залуусаа....................... Өөрөөсөө эхлэх хэрэгтэй! Хувь хүний хувьд хүчирхэг , зөв хүн болж чадах юм бол бусдыг өөрчилж чадна ... бүр дэлхийг ч өөрчилж чадна... Хэзээ цас орох юм бол оо , энэ Утаанбаатарт маань гэтэл өөрийн чинь блогт цас орж л байдаг ... Ногоон технологи арай өөр юм аа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com