ЯНЗАГАХАН : Энэ онд ихийг ч амжуулна даа...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Энэ онд ихийг ч амжуулна даа...

Миний нэгээхэн ертөнцөөр саатсан таньд Шинэ оны мэнд хүргэе... Сайхан баярласан биздээ...

Шинэ жилийн мэнд хүргэе Шинэ оны мэнд хүргэе гээл хүмүүс мэнд хүргэдэг дээ... Яг үнэндээ шинэ жил нь биш шинэ он юм билээ шдээ... Одоо болтол Бар жил дуусаагүй он цагийн хуудас эргэсээр л байна шүү дээ Тиймээ.

Өнгөрсөн 2010 он миний амьдралд маш олон шинэ содон амьдралын чихэр давс аль альныг амтлуулсан он болж өнгөрлөө лдөө. Мартагдахааргүй дурсамжаар дүүрэн... Ингээд бодоод байсан чинь чихэрлэг байсан нь илүү их байжээ :D

Би 2011 онд маш их зүйлийг төлөвлөсөн байгаа лдаа. Мэдээж тэр бүгдийг би амжилттай амжуулчихвал маш их аз жаргалыг мэдэрч цаашдын төлөвлөгөө маань ч биелэлээ олоход их хурдан байх юм лдаа.

Номер нэг хүсэл минь хурдхан шиг ээжийнхээ нүд бусад нь аавыгаа дуурайсан өхөөрдмөөр хөөрхөн бяцхан сахиусан тэнгэртэй болох.

Дараагийн хүсэл минь амжилттайгаар товлосон хугацаандаа сургуулиа төгсөөд дипломоо гардан авах.

Би та нарт хамгийн чухал 2 хүслээ хэлчихлээ шүү. Та нар миний хүслийн төлөө хурдан биелэх болтугай гээд залбираарай за.

Ингэхэд нээрээ он солигдох мөчид хаана байсанаас тэр оны тийм байдааг гэж зүгээр ч нэг үг биш юм гэж бодоод байгаа. 2008-2009 он гарах үед манай гэрийнхэн хамаатныда зочилоод оройтсон учир айлд он гаргасан 2009 онд би чинь их ч дэмий тэнэсэн дээ Тиймээ блогчдоо хүмүүсийг уриалан дуудаал хэхэхэ... 2009-2010 он гарах жил бүгдээрээ залхуурч айл хэсэлгүй гэртээ он гаргасан. Он гаргангуутаа нөхдийн хамт баяр тэмдэглэсэн санагдаж байна. Тэгсэн яасан гэсэн 2010 онд гэрийнхэнтэйгээ байгаад байгаа хэрнээ л гэрээсээ гарч яваад байгаа байхгүй юу хэхэхэ Одоо энэ жил 2011 онд гэрээсэээ гарч явсан ч очих газар маань бас л миний гэр байх болохоор ер нь гэр бүлийн жил болох байх. Ер нь тээд би 2011 оныг Гэр бүл, хайр дурлалын жил гэж нэрлэхээр шийдчихсэн лдээ...

За бүгдээрээ 2011 ондоо од хийморь нь гийсэн амжилт бүтээлээр дүүрэн аз жаргал, баяр баясалыг цацруулж байхыг хүсэн ерөөеөө...

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Ицми

зиаа... хэхэхэ хүсэл нь биелэх байхаа... биелээрэй гэж ерөөе... шинэ оны мэндээ

Мауз

хүсэл нь биелээсэй. хөөрхөн сахиусан тэнгэртэй болоосой.

Оранж

хүсэл нь биелээсэй..... 10онд бидүүс сайхан яваагүй юу? этр...

Хикару

таний хүсэл биелнээ. би яг мэджийн...

дурлагч

Ялангуяа нүд нь чааг дууриасан байгаасай гээд дотроо залбирнаа, ккк
Шинэ оны мэнд. Хүссэн бүхэн нь биелэх болтугай!

FC

бүх хүсэл нь удахгүй биелэх болтугай

Янзагахан

Ицми шинэ оны мэнд
Мауз харин тиймээ
Оранж харин 2010 онд би ч нээх их яваагүйээ чамайг бол гүйцэхгүй ххэхэхэ
Хөлбөмбөгөөс бусад үед шдээ хэхэхэ
Хикару айр лагийн зөн билэгтэйн биш биздээ
Дурлагч харин тиймээ тийм байвал эр эмгүй дурлаад сүйд болох байхдаа энэ тэр хэхэхэ. Шинэ оны мэнд
Эф Си Хурай хурай

Жинчин

shine onii mend!!! hvsel bvhen chin bielej dandaa chiherleg baig ee ...genet garch irdeg yostoi sogoo yanzaga ntr bna uu daa kkk

ЗОРИГТ8

ээж болоорой энэ жил...

mazaalai

Сайхан угтасан уу танихгүй танил байна.миний дуртай дуу яваад л .Сайхан согоо болох нь ндээ холоос харж явдаг шүү

mazaalai

suuliin naria shuu

Оранж

гүээ би уг нь 10 он гардаг шөнийг хэлсэн юм лд. кккк

өнөрөө (зочин)

удахгүй жирмээк болоорой аавынхаа л нүдийг дуурайж болкушүү ккк заза тоглосышүү гомдов шинэ оны мэнд

1988

ёстой муухай өөлхөн сахиусан тэнгэртэй болоорой жа эгэгэ

Янзагахан

Хэхэхэ баярлалаа... Ийм олон хүн ерөөж хүсэж байхад юухан байхав дээ тэ.

Оранж аан тэр ч харин гоё байсан шүү хэхэхэ

Арслантай авдар (зочин)

Арав алхахгүй амархаан биелчих хүслүүд байнаа. Санасан бүхэн чинь заавал бүтнээ.

Харин би л ээж болох юм сан гэж мөөн ч их хүсэх юм даа. Тогоо шиг гэдэстэй мөртлөө л айлгүйтэж ангалзаал гүйж явснаа төрүүл мөн ч сайхнаа

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

Olon olon saihan zuiltei uchrah boltugai :)

tuluvlusunuus tuluvluugui zuils goy te :)

Бөби

aay victor krutoe ywjiishd taatai medremj torchihloo bn ,za za yutai ch amjilt

Lacrimosa

шинэ оноо гэж хөгшрөөл

ulaan (зочин)

хүсэл биелэнэ байхаа

mazaalai (зочин)

хэ хэ хүслээ биелүүлэх гое юм байна лээ амжилт

Мөрөөдөл (зочин)

амжилт азжаргал

tomjaal (зочин)

кү энэ бүсгүй бүр таг шүү хаагуур яваа юм болоо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com