ЯНЗАГАХАН : Эгэл биш өдөр төрсөн балайрал

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Эгэл биш өдөр төрсөн балайрал

Цас нь орж сэтгэл сэргээж хүмүүсийн амьдралд инээмсэглэл бэлгэлээл

Эрүүл аюулгүй бэлгийн амьдралыг сурталчилсан ДОХ-ын эсрэг тэмдэглэл өдөр нь тохиогоод

Сэтгэл шаналгасан хувийн асуудлууд нэг нь үүсэж  байхад нөгөө нь дуусгавар болоол 

нэн сонин эгэл биш өдөр мэт санагднам. 

Харин би юу ч үл дугарахыг хүснэ, юу ч үл хийхийг хүснэ, юу ч үл идэхийг хүснэ ........ Зүгээр тархин дотор минь өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бодол хөвөрнө.

Өглөө нэвсийн орсон цасыг харж сэтгэл сэргэн аман дуу аялан алхана.

Хаа нэг хальтрах дөхөж зог тусан бантсандаа өөрөө өөрийгөө шоолон алхална.

Тэр нэгэн зүгт намайг хайрладаг түүнийгээ дурсан сэтгэлдээ энхрийлэн алхлана.

Энэ өдөр намайг орхин явж буй бас нэгэн сэтгэлийг санан зүрхний нэгээхэн хэсэг хагацал үзэн дагжин чичрэн алхлана.

Хүүхэд шиг гэнэхэн мөрөөдөлдөө умбан нисэх шахам алхлана.

Амьдралын бараан бүхнийг мартахыг хичээн худал инээмсэглэл тодруулан алхлана. 

Аргагүй тулгарсан бэрхшээлийг давж туулахын тулд өөртөө зориг хайрлан алхаж байна.

Алхаал байна би ... алхаал байна....алхсаар л байна ....

Сэтгэлдээ зассан тэр нэгэн амьдралыг бий болгохын тулд Бие, Сэтгэл, Хайр, Мөнгө, Нулимсыг золиос болгон Бардамнал, Итгэл, Хүсэл, Тэвчээр, Хүн чанараарыг алдчихгүйг хичээн цааш алхалсаар л байна. Он жилүүдийн төгсгөлд эцэст нь намайг юу хүлээж байгаа нь тодорхой шдээ .....

By Янзагахан

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
bataa (зочин)

Тэр нэгэн зүгт намайг хайрладаг түүнийгээ дурсан сэтгэлдээ энхрийлэн алхлана. Энэ өдөр намайг орхин явж буй бас нэгэн сэтгэлийг санан зүрхний нэгээхэн хэсэг хагацал үзэн дагжин чичрэн алхлана. ene 2 mur zuruud baih shig ee

yanzagakhan (зочин)

Bataa: neg hunii tuhai bish l baihgvi yu

Yanzaguushkaa (зочин)

hehe, bi dagjin chichruulsiim bn shdee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com