ЯНЗАГАХАН : Энэ бол дурлал биш

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Энэ бол дурлал биш

БОДЛЫН ОЛОН НУГАЧААНД ДУНД БҮДЭРЧ ЯВАА МИНИЙ

ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ ХОЁРЫН ЗААГААР ХӨНДЛӨН АЛХСАН ЧАМАЙГ

ХАРАХ БҮРИЙД ЗҮРХ БУЛИГЛАЖ

ХАМАГ БҮХНИЙГ МАРТДАГ УЧИРТАЙ Ч

ДУРЛААГҮЙ ШҮҮ ЧАМДАА БИ

ДАРУУХАН ТӨРХ ЧИНЬ ТААЛАГДСААН

УЯРААГҮЙ ШҮҮ ЗҮРХ МИНЬ

УХААЛАГ ХАРЦ ЧИНЬ ТААЛАГДСААН

ХАНГАЛ СОГОО БИЕЭНД ЧИНЬ ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ АЛДААГҮЙ

ГЭРЭЛТ ЦАГААН ЧИНИЙ ЦАРАЙНД ХАЙР СЭТГЭЛ МИНЬ АЛДРААГҮЙ

УУЧЛААРАЙ БИ ХҮН БОЛОХООР

ХОЁР БИШ ГАНЦХАН ЗҮРХТЭЙ

УУЧЛААРАЙ БИ ХҮН БОЛОХООР

ХҮНИЙ САЙХНЫГ БИШРЭН ДЭЭДЭЛДЭГ

ОНГОН ЗҮРХЭНДЭЭ ДЭЭДЭЛЖ ЯВДАГ ХАНЬТАЙ ҮРТЭЙ МИНИЙ БИЕ

ОРЧЛОНГ ТАНИХ НАСНЫ БОСГООР ОРЧИЖ ОДСОН ЧАМАЙГ

САНАХ БҮРИЙД СЭТГЭЛ ДОГДОЛЖ

САНААНДАА УЧИРДАГ ХЭДИЙ Ч

ДУРЛААГҮЙ ШҮҮ ЧАМДАА БИ

ДАРУУХАН ТӨРХ ЧИНЬ ТААЛАГДСААН

УЯРААГҮЙ ШҮҮ ЗҮРХ МИНЬ

УХААЛАГ ХАРЦ ЧИНЬ ТААЛАГДСААН

ХАЙРЛААГҮЙ Ч БИ ХАРААД БАЙМААР

ХАНГАЛ СОГОО ШИГ ЧАМАЙГАА

ХҮСЭЭГҮЙ МӨРТЛӨӨ БОДООД БАЙСАН Ч

ХАЙРЫН ҮГИЙГ ЧАМД ХЭЛЭХГҮЙ

ХОЁР БИШ ГАНЦХАН ЗҮРХТЭЙ

ХАРАХЫН ТӨДИЙ ЭРХТЭЙ БОЛОХООР

ХҮНИЙ САЙХНЫГ БИШРЭН ШҮТЭХ

ХҮСЛИЙН ОНГОДОО ЧАМДАА ДУУЛЯАА

ДУРЛААГҮЙ ШҮҮ ЧАМДАА БИ

ДАРУУХАН ТӨРХ ЧИНЬ ТААЛАГДСААН

УЯРААГҮЙ ШҮҮ ЗҮРХ МИНЬ

УХААЛАГ ХАРЦ ЧИНЬ ТААЛАГДСААН

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
yanzagakhan (зочин)

Goy duu shvv. Harangiin duunuud tsaanaa l goy sonsogdood bdgiin shuu

ҮЛЭМЖ (зочин)

Бас л сайхан дуу Это не любовь

Yanzagkhan (зочин)

Би ч гэсэн дуртай. i like song

bataa (зочин)

Durlasan yum chamdaa bi Daruuhan turh chini taalagdsan

Янзагахан

Ёооё энэ дууг хичнээн сонсоод ч уйдахгүйн юмаа. Харанга ч лайтай шүү тэ

Турьхан (зочин)

Харангын дуунууд гоё шүү. Москвагийн бороо зүүдэнд шивэрнээ... , Бодлын тэнгис, Шивнээ гээл.

Гана

миний дуртай дуу үг нь таалагддаг

Сонсогч (зочин)

Сонсохоор нялхраад дотор огшоод байдын. Лхагваа өөрөө хүн дуулахын эцэсгүй бүх юмыг эцэст нь тултал хүргээд дуулчахын

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com