ЯНЗАГАХАН : Багын дурсамж-1: Аймшигтай зүүд

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Багын дурсамж-1: Аймшигтай зүүд

Блог уншин сууж байтал бага насныхаа тухай бодчихсон суужийна. Тэгэхээр миний бага нас бусад хүүхдүүдийг бодвол нээх дурсамжлаад байх зүйлгүй юм шиг... бусдын л адил даруухан элдэв шуугиан чимээгүй өнгөрөөсөн ч юм шиг яагаад гэхээр би багадаа ямар байсан яаадаг байсан гээд нээх сайн санадаггүй хамгийн тод санадаг зүйл гэвэл тэр нэг аймшигтай зүүдийг л.......

Тэр үед нэлээн жоохон байсан байхаа дөнгөж 3 өнгөрөөд 4нас л хүрэх гэж байсан гэсэн..... Тэр үед манайх гэдэг айл хөдөө сумын төвд байдаг байж лдээ. Тээд хөдөөний айлууд чинь хаалгаа цоожлохгүй унтдаг байсым байна лээ. ........... Орой болчоод унатах гэсэн би гэдэг хүн унатдаггүй тэгээд ээж дүүг, аав намайг өвөртөлж унатах гээд араараа хэвтүүлээд аав бид 2 унтах болсын гэсэн ......... Тээд аав ч сонингоо уншаал би гэдэг хүн унатах үүрэгтээ тэгсэн нойр хүрдэггүй тээд яахавдээ хананд гараагаа ямар нэгэн дүрс үүсгээл тоглоол өөрийгөө зугаацуулж байгаад нэг мэдсэн унатаад өгж...............

"Нээх гоё газар агаар гэж үнэн тансаг сэтгэл сэргэм, цэцэг дүүрэн тал, хаашаа л харна нов ногоон тал тэнд би юунаас ч айхгүй ганцаараа инээд алдаал хаа ч юм мэдэхгүй, хаашаа ч юм мэдэхгүй гүйгээл тоглоол ........ гэнэт хажууд танихгүй эрэгтэй хүний зэвүүнээр инээх дуу сонсогдсын эргээл хартал эргэн тойрон тас харанхуйд нэг аймар хүн аавыг минь багалзуурдаж байнааа ..." жоохон хүүхэд мэдээж айна шдээ тээл сэрсийн... нүдээ нээсэн чинь аав бид 2ыг дээрээс нэг аймар хүн харчихсан зогсож байсан. Би айсандаа чарладагын байгааздээ тэгсэн нөгөө хүн чинь аав руу дайраад шууд улаан гараагаа багалзуурдах гэж дайраад намайг орилох дуунаар ээж гэрэл асаасан тээл яасын мэдкүү................... Нэг мэдэхнээ гэрийнхээ гадаа тас харанхуйд дүүгээ хөтөлчихөөд уйлаал байсанаа бас аймар их даарч байснаа л санадагын ....

Тэр хүн нь хэн байсын ямар царайтай хүн гэдгийг нь ч мэдкү яг тэгж зүүдлээд сэртэл тэгж аймар юм угтсаныг л одоо болтол аймар санадагын. Тэрнээс хойш би тэр талаар огт санадаггүй тийм болсон үгүйг л таг мартчихсан байсан юм билээ хэзээнээс ч юм мэдэхгүй ээ гэнэт л тийм сонин юм санагдаад би зүүдлэсийн болвуу болсын болвуу гээд ... алийг нь мэдэхгүй зүүдлэсэн байх гэж бодоол явж байсын. Сүүлд нэг өдөр аав ээж 2 дүү бид нарын багадаа ингэдэг байсан тэгдэг байсан гээл хөгжилтэй дурсамж яриад сууж байсан чинь гэнэт санаанд орж ирээд би гайхаад ааваа "Намайг жоохон байхад нэг согтуу хүн танийг багалзуурдаад" гэсэн чинь аав инээгээд чи тэрийг санадагиймуу гэж асуусын тэгэхээр гайхаад юун хүн байсын гээл асуудгийн байгааздээ... тэгсэн нэг найз нь байсан гэсэн олигтой ч юм ярьж хэлээгүй лдээ.... гэхдээ ямар ч байсан тэр зүүд биш байсан юм  байна гэдгийг нь л мэдсэн. Гэхдээ д яагаад мартагдахгүй бүр тов тод санаад байдгийн болоо гэж гайхаад байдгийн тэр үед их айснаасаа болсыму мэдкү.....  

Зарим хүмүүст гэхдээ энэ худлаа үлгэр шиг санагдаж байгаа байхалдаа .... Муухай дурсамжаас эхэлж байгаа ч хамгийн тод бас мартаж чаддаггүй дурсамжаа бичлээ...

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
unubat (зочин)

conin biana

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com